Ц.Анандбазар чуулган тасалснаараа тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.12.05-нд нийтлэгдсэн

Ц.Анандбазар чуулган тасалснаараа тэргүүлэв

Ц.Анандбазар чуулган тасалснаараа тэргүүлэв

УИХ-ын гишүүн нь бүх ард түмний элч төлөөлөгч. Тэдний хийх ёстой ажил нь чуулганы нэгдсэн хуралдаанд суух бөгөөд энэ нь хууль тогтоогчийн үндсэн үүрэг юм.

Тэгвэл УИХ-ын Тамгын газраас энэ намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны арваннэгдүгээр сарын гишүүдийн ирцийн мэдээг гаргасан байна. Гишүүд арваннэгдүгээр сарын хугацаанд нийт 10 удаа чуулганы хуралдаанд суух хуваарьтай байсан. Ингэхэд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нар хамгийн олон удаа чуулганы нэгдсэн хуралдаанаа тасалжээ.  Тэд тус бүр дөрвөн удаа чуулганы хуралдаан тасалсан бол тэдний араас Ж.Батсуурь, Ц.Идэрбат, Ш.Раднаасэд нар гурван тастайгаар удаалав. Мөн С.Ганбаатар, Т.Доржханд нар тус бүр хоёр удаа чуулганы хуралдаан тасалжээ.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Сү.Батболд хамгийн олон удаа буюу найман удаа хоцорсноор арваннэгдүгээр сарын “унтамхай”  төрийн түшээгээр шалгарсан. Түүний араас Д.Ганбат гишүүн зургаан удаа хоцорсон үзүүлэлтээр аман хүзүүдсэн байна.

Үүнээс гадна хууль тогтоох ажлаасаа нэг ч удаа хоцорч, таслаагүй хэд хэдэн гишүүн байгаад Н.Алтанхуяг, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг нар багтжээ.

Д.Шархүү 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж