Г.Занданшатар АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийг эргэжээ

Хуучирсан мэдээ: 2023.12.05-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийг эргэжээ

Г.Занданшатар АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийг эргэжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар  Ганцхудаг дахь ШШГЕГ-ын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж буй АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар эрх нь зөрчигдөж буй талаар иргэн Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн газар дээр нь хяналт шалгалт хийж, тайлагнах үүргийг холбогдох хүмүүст даалгасан.

Тэрбээр уг асуудлыг чуулганы индэр дээрээс удаа дараа сануулж, хүний эрхийн зөрчил гарсан байж болзошгүй газар бүрт хүрч ажиллах ёстойг ХЭҮК-ийн дарга томилогдох үеэр ч хөндсөн билээ.

Тэгвэл өнөөдөр (2023.12.05) иргэн Д.Мөнх-Эрдэнийн гомдлын дагуу ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн хамт хорих 441-р ангид ажиллаж, ирүүлсэн гомдлын дагуу ярилцсан байна. АН-ын зүгээс Д.Мөнх-Эрдэнийг хорих ангид удаа дараа эрүү шүүлтэд өртсөн талаар мэдээлж байсан юм.

Уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, хууль засагладаг оронд хэн ч хэлмэгдэх ёсгүй бөгөөд газар дээр нь нотлох баримтыг шинжлэн судалж, бодид байдалд үнэн зөв дүгнэлт хийхээр ажиллана гэдгээ илэрхийлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж