1800-аад оны газар хөдлөлтийн афтершок одоо ч үргэлжилж байна

1800-аад оны газар хөдлөлтийн афтершок одоо ч үргэлжилж байна

1800-аад оны газар хөдлөлтийн афтершок одоо ч үргэлжилж байна

Томоохон газар хөдлөлтийн афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичиргээн хэдэн цаг, хэдэн өдрөөр үргэлжлэх нь бий. АНУ-ын түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтүүд 1800-аад онд байв. Тэгвэл уг газар хөдлөлтийн афтершок одоо ч үргэлжилсээр байж болзошгүйг шинэ судалгаагаар тогтоожээ. 1811-1812 оны хооронд Миссури-Кентуккигийн хилийн орчимд гурвалсан газар хөдлөлт болж байсан. Үүний дараа 1886 онд Өмнөд Каролинагийн Чарлстон хотод хүчтэй газар хөдлөлсөн. 

Хойд Америкийн эдгээр бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхжилийг хараахан бүрэн тодорхойлоогүй байна. Орчин үеийн газар хөдлөлтүүд нь өмнөх газар хөдлөлтийн афтершок мөн эсэхийг тодорхойлсон нь ирээдүйн эрсдлийг тодорхойлоход чухал үүрэгтэй. 

Миссури-Кентуккийн хилийн ойролцоо 1980-2016 онд болсон нийт газар хөдлөлтийн ойролцоогоор 30 орчим хувь нь 2.5 ба түүнээс дээш магнитудын хүчтэй байжээ. Эдгээр нь 1811, 1812 онд болсон томоохон газар хөдлөлтийн дараах чичирхийллүүд байж болзошгүйг судлаачид хэллээ. Харин Чарлстоны бүс нутагт орчин цагт болсон газар хөдлөлтүүдийн 16 орчим хувь нь 1886 оны 7.0 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараах чичирхийллүүд байж болзошгүй. 

Афтершок мөн эсэхийг тодорхойлохын тулд анхаарах ёстой өөр нэг хүчин зүйл бол тухайн бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхийн зэрэг юм. Калифорниа зэрэг газар хөдлөлтийн идэвхжил өндөртэй газруудад афтершок 10 орчим жил үргэлжилдэг. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж