Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өнгөрсөн амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 2-нд Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Залуус" хороолол орчимд хүн нас барсан байна гэдэг дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалт хийхэд амиа алдсан хүн Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харьяалалтай цахилгааны станцад харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан 34 настай, дэд ахлагч болохыг тогтоосон байна. Урьдчилсан байдлаар хувийн таарамжгүй харилцааны улмаас нас барсан байж болзошгүй аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар шалгаж байна" гэдэг мэдээллийг өглөө.
Албан бус мэдээллээр бусдад зодуулан амь насаа алдсан байж болзошгүй бөгөөд сэжигтэй этгээдийг барьчилан шалгаж байна.
Холбоотой мэдээ