Путин Арабын орнуудад айлчилна

Путин Арабын орнуудад айлчилна

Путин Арабын орнуудад айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт Арабын Нэгдсэн Эмират, Саудын Арабт айлчилна гэж Путины туслах Юрий Ушаков мэдээллээ. Путин эхлээд АНЭУ, дараа нь Саудын Араб руу явж, угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салмантай голчлон хэлэлцээ хийнэ гэж тэрбээр мэдээлсэн байна.

ОПЕК+ газрын тос олборлогчдын бүлэг өнгөрсөн Пүрэв гаригт олборлолтоо сайн дурын үндсэн дээр өдөрт 2.2 сая баррелиар бууруулахаар тохиролцсоны дараа энэхүү айлчлал болж байна. Энэхүү мэдэгдлийн дараа нефтийн үнэ өнгөрсөн долоо хоногт хоёр хувиар буурч, Даваа гаригт дахин буурчээ. Брент маркийн нефтийн үнэ өчигдөр  бараг 0.6 хувиар буурч 78.45 ам.доллар болсон байна.

Путин сүүлийн жилүүдэд гадаадад бараг айлчлаагүй бөгөөд ихэвчлэн хуучин ЗХУ-ын орнуудаар зорчсон. Тэрбээр  эдгээр улсаас  гадна хамгийн сүүлд өнгөрсөн аравдугаар сард Хятадад айлчилсан.

Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард  түүнийг баривчлах шийдвэр гаргаснаар Путины гадаадад зорчих боломж хязгаарлагдсан. Саудын Араб, АНЭУ нь тус шүүхийн гишүүн биш тул Путин  баривчлагдахаас айхгүйгээр хоёр улсад очиж болно.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-05 66.181.187.101

Америкийн дэлхий дээрх ноёрхол байхгүй болсны баталгаа. Энергийн эх үүсвэр бүхий улсуудыг Америк хянаж чадахаа больсон. Америкчуудын том мотортой машин унаж, бусдыг дарамталж хямд авсан бензинийг ус шиг хэрэглэдэг байсан үе дуусчээ. Өнөөдөр Америкийг ЕХ, Япон, Солонгос, Австралиас өөр хэн сонсож, үгэнд нь орж байна. Европын 500 жилийн колончлол дуусч байна. Бусдын баялагыг сорж, баян амьдардаг үе дууссан.

Avatar

Нэргүй 2023-12-05 202.21.108.36

АНУ ын Ерөнхийлөгч, Герман, Франц, Английн Еөк, ЕС нараас илүү томоор, илүү гүн хүндэтгэлтэй хүлээж аван Барууныг гомдоох болно. Дэлхийн 1 номерын стратегич илүү алдарших үе нь ирлээ.

Avatar

Гэртээ сууж байхгүй дээ 2023-12-05 59.153.87.54

Путлер ар минь баригдаад гаагад оччих вий дээ

Avatar

Нэргүй 2023-12-05 202.21.108.62

tamd shataj uheesei ene putler a*******n

Avatar

Нэргүй 2023-12-05 66.181.186.105

Замдаа онгоцны сүйрэлд орно шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж