БНСУ: Украинд нийлүүлсэн сумныхаа хэмжээгээр тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.12.05-нд нийтлэгдсэн

БНСУ: Украинд нийлүүлсэн сумныхаа хэмжээгээр тэргүүлж байна

БНСУ: Украинд нийлүүлсэн сумныхаа хэмжээгээр тэргүүлж байна

Өмнөд Солонгос энэ онд Европын бүх улсыг нийлүүлснээс ч илүү их хэмжээний сумыг Украинд нийлүүлжээ. Тус улс 155 мм-ийн их бууны сумыг Украинд шууд бусаар нийлүүлсэн гэдгийг "The Washington Post" сонин өчигдөр /2023.12.04/ мэдээллээ.

Украинд сар тутамд 90 мянган сум хэрэглэж байгаа гэх тооцоолол бий. Гэтэл АНУ-ын сумны үйлдвэрлэл нь үүний аравны нэгийг л дөнгөж хангахуйц аж. Тиймээс АНУ-ын албаныхан Өмнөд Солонгосыг ятгах замаар Украинд зэвсэг нийлүүлж байна. Дайтаж буй улсыг зэвсгээр хангахыг Өмнөд Солонгосын хуулиар хориглосон байдаг.

155 мм-ийн 330 мянган ширхэг сумыг агаар болон далайн замаар 41 өдрийн дотор Өмнөд Солонгосоос Украинд нийлүүлэх боломжтой. Гэхдээ чухам хэчнээн сум нийлүүлсэн нь тодорхойгүй. Ямартай ч 2023 он гарсаар нийлүүлсэн сумны хэмжээгээрээ Өмнөд Солонгос улс Европын орнуудыг давсан гэх тооцоолол гарчээ.

АНУ-ын хувьд Украинд сум нийлүүлээд нөөцгүй болсон тул нөөцөө дүүргэхийн тулд Өмнөд Солонгост хандсан байж болзошгүй. Эсвэл Өмнөд Солонгосоос шууд Украин руу илгээсэн ч байж магадгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж