Монгол хүн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогджээ 

Хуучирсан мэдээ: 2023.12.05-нд нийтлэгдсэн

Монгол хүн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогджээ 

Монгол хүн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогджээ 

АНУ-ын Нью-Йорк хотноо Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулган энэ сарын 4-14-ний өдрүүдэд болж байна. Уг чуулгад Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы үеэр болсон ОУЭШ-ийн шүүгчийн сонгуульд Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нийт гишүүн орны дийлэнх олонхийн санал авч сонгогдсон байна. Өмнө нь Ази тивээс БНСУ, Японы хоёр хүн шүүгч болж байсан бол энэ удаа монгол хүн анх удаа сонгогдож буйгаараа онцлогтой. 

Олон улсын эрүүгийн шүүхэд монгол шүүгчийг томилох асуудлыг аль эртнээс хөөцөлдсөн агаад үүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувь нэмэр их болохыг албан хүмүүс тодотгож байна. Тодруулбал, 2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын эрүүгийн шүүхэд монгол хүний нэрийг дэвшүүлэх санаачилга гаргаж, бэлтгэл хангах Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараар ахлуулжээ. Үүний үр дүнд монгол шүүгч олон улсын эрүүгийн хэргийг шүүхэд оролцох эрхтэй болсон байна. Нөгөө талаар, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш гадаад харилцаандаа түлхүү анхаарч, олон талт, тэнцвэртэй бодлого барих болсон.  Энэхүү бодлогын үр дүнд Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсч, байр суурь бэхжиж байгааг сүүлийн үеийн гадаад, дотоодын айлчлалуудаас харж болно. 

Үлдэх зургаан шүүгчийг сонгох сонгуульд БНСУ, БНФУ, Буркина Фасо, Словени, ХБНГУ, Умард Македони, Эстони, Чех, Мадагаскар, Тунис зэрэг нийт 11 улс өрсөлдөж байна.  18 шүүгчтэй Олон улсын эрүүгийн шүүх нь төрлөөр устгах, хүн төрөлхтний эсрэг, дайны, түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэдэг юм байна.  

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж