Сөүлд шөнийн цагаар жолоочгүй автобус үйлчилж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2023.12.05-нд нийтлэгдсэн

Сөүлд шөнийн цагаар жолоочгүй автобус үйлчилж эхэлжээ

Сөүлд шөнийн цагаар жолоочгүй автобус үйлчилж эхэлжээ

Автомат жолоодлоготой  автобуснууд Сөүл хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй автозамуудаар шөнийн цагаар үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Энэ нь жолоочгүй тээврийн хэрэгслээр үйлчилдэг анхны шөнийн автобусны маршрут гэж хотын албаныхан Мягмар гаригт мэдэгдэв.

"А21" дугаартай хоёр автобус Даваа гаригийн оройноос эхлэн Хонгдэ дүүргээс Сөүл хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Дундэмун дүүрэг хүртэл 20 зогсоолын хооронд зорчигчдыг тээвэрлэж эхэлжээ. Шөнийн автобуснууд зөвхөн ажлын өдрүүдэд 23:30 цагаас үйлчилгээнд гарч, маргааш өглөөний 05:10 цаг хүртэл хоорондоо 70 минутын зайтай явах гэнэ.

"Hyundai Motor Co" компанийн "Elec City" загварыг өөрчилж бүтээсэн автомат жолоодлоготой автобуснууд нь бусад энгийн автобусуудтай ижил хэмжээтэй байна.

Жолоочгүй автобусаар үйлчлүүлж буй бүх зорчигчид хамгаалалтын бүс зүүх ёстой бөгөөд зогсч явахыг хоригложээ. Үйлчилгээний эхний өдөр буюу Даваа гаригт автобуснуудад аюулгүй байдлын хоёр хамгаалагч ажилласан бөгөөд жолоочийн суудалд суусан ч жолоо бариагүй "туршилтын жолооч" байжээ. Автомат автобуснууд  энгийн автобуснуудаас бага хурдтай буюу 30-40 км/цаг хурдыг барьж, урд явж буй тээврийн хэрэгслээс аюулгүй зайг барьж явсан байна.

Үйлчилгээ тогтворжсоны дараа ирэх оны эхний хагаст Сөүл автобуснуудыг төлбөртэй үйлчилгээнд шилжүүлэхээс өмнө хэсэг хугацаанд үнэ төлбөргүй явуулахаар төлөвлөж байна. Мөн хотын захиргаа автобусны чиглэлийг өргөтгөж, жолоочгүй автобусыг хотын төвүүдийг хотын захын хороололтой холбосон бусад холын замд нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна гэж хотын удирдлагууд мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж