Хамасын хонгилуудыг зориуд үерт автуулах гэж байна

Хамасын хонгилуудыг зориуд үерт автуулах гэж байна

Хамасын хонгилуудыг зориуд үерт автуулах гэж байна

Газын зурвас дахь Хамасын хонгилд байрласан дайчдыг хөөхийг тулд Израилийн тал хонгилуудыг зориуд үерт автуулж болзошгүй байна. АНУ-ын албаныхны мэдэгдсэнээр Израилийн хүчин хонгилуудыг үерт автуулж болзошгүй том шахуургын системийг угсарчээ. Тодруулбал, Израилийн хүчин арваннэгдүгээр сарын дунд үед Аль-Шати дүрвэгсдийн хуарангаас хойд зүгт 1.6 км зайд таван шахуургын систем суурилуулсан гэв. Эдгээр системийг ашиглан хэдэн мянган метр шоо ус урсгаснаар хонгилууд долоо хоногийн дотор л үерт автах юм. 

Барьцааны хүмүүсийг суллахаас өмнө Израиль шахуургын системийг ашиглах эсэх нь тодорхойгүй байсан. Яагаад гэвэл Хамас бүлгийнхэн олзны хүмүүсийг аюулгүй газар буюу хонгилд нуусан гэж мэдэгдэж байжээ.

Израилийн тал хонгилуудыг ашиглах боломжгүй болгох олон арга замыг судалж байгаа гэж АНУ мэдэгдэв. Израилийн Батлан хамгаалах хүчний албан тушаалтнаас энэ талаар асуухад тайлбар өгөхөөс татгалзсан боловч цэрэг, технологийн янз бүрийн хэрэгсэл ашиглан Хамасын дайтах чадварыг үгүй хийхээр ажиллаж байгаа гэжээ. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Victory 2023-12-05 202.55.188.41

Хархнуудыг бүгдийн үйж устга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж