Ким Жон Ун иргэдээ олон хүүхэдтэй болохыг шаарджээ

Ким Жон Ун иргэдээ олон хүүхэдтэй болохыг шаарджээ

Ким Жон Ун иргэдээ олон хүүхэдтэй болохыг шаарджээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун  тус улсад төрөлт буурч байгаатай тэмцэхийн тулд хүчин чармайлт гаргахыг уриалж, тулгамдаж буй бэрхшээлийг "гэр бүл бүрийн асуудал" гэж тайлбарлав. Тэрбээр Пёньянд болсон ээжүүдэд зориулсан арга хэмжээний үеэр хэлэхдээ, "Төрөлт буурахаас урьдчилан сэргийлэх, хүүхдийг сайн асрах нь бидний гэр бүлээ авч явах үүрэг юм" гэжээ. "БНАСАУ-ын  хүчийг бэхжүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн эхчүүдэд Ким Жон Ун талархал илэрхийллээ" хэмээн KCNA мэдээлэв.

НҮБ-ын Хүн амын сангийн тооцоолсноор, 2023 онд Хойд Солонгост төрөлтийн түвшин буюу нэг эмэгтэйд төрсөн хүүхдийн дундаж тоо 1.8 болж, сүүлийн хэдэн арван жилд буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь Хойд Солонгосын зарим хөршийнхөөс өндөр байгаа юм. Өмнөд Солонгос өнгөрсөн онд төрөлтийн түвшин 0.78 болж түүхэн доод хэмжээндээ буурсан бол Япон 1.26 болж буурсан байна.

25 сая орчим хүн амтай Хойд Солонгос сүүлийн хэдэн арван жилд хүнсний ноцтой хомсдолд орсон бөгөөд  энэ нь ихэвчлэн үер гэх мэт байгалийн гамшгаас болж ургац алдсантай холбоотой юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-05 203.17.23.177

ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДЭЖ БАЙЖ

Avatar

Бадарч тахар 2023-12-05 66.181.180.252

Идэх юм байхгүй байхад яаж хүүхэд гаргах вэ дэ ! Өөрийн авгайдаа л хэл ! нэг банди гарга гээд !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж