"Өөжин мед" үр шилжүүлэн суулгах төв Индонезид салбараа нээлээ

"Өөжин мед" үр шилжүүлэн суулгах төв Индонезид салбараа нээлээ

"Өөжин мед" үр шилжүүлэн суулгах төв Индонезид салбараа нээлээ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан, Японы “Товако” группийн дэвшилтэт технологи бүхий магадлан итгэмжлэгдсэн "Өөжин мед" үр шилжүүлэн суулгах төв нь 2015 онд үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 1400 гаруй хүүхэд мэндэлсэн амжилттайгаар ажиллаж байна.  Тэгвэл тус эмнэлэг нь Япон улсын “Като Лэдиес Клиник”, Филиппин улсын “Като рэпро биотек цэнтр” нартай хамтран Индонез улсын нийслэл Жакарта хотод өөрсдийн салбар болох “КАТО ӨӨЖИН” эмнэлгийг шинээр нээлээ.
Индонез улс  хүн амынхаа тоогоор дэлхийд 4-т ордог, 80 гаруй сая хүн амтай. “КАТО ӨӨЖИН” эмнэлэг нь 2023 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд Япон технологийн дагуу “Зөөлөн сэдээлт, байгалийн мөчлөг“ бүхий үр шилжүүлэн суулгах эмчилгээг хийдгээрээ онцлогтой.
Үр шилжүүлэн суулгах эмчилгээний сүүлийн үеийн технологи, шалгарсан боловсон хүчин, чанар, стандарт хангасан эмнэлгээр үргүйдэл, нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээ авахыг хүссэн олон мянган гэр бүл тус эмнэлэг нээгдэх өдрийг тэсэн ядан хүлээж байсан гэж хэлж болно.
“Зөөлөн сэдээлт, байгалийн мөчлөг” бүхий үр шилжүүлэн эмчилгээг хийлгэснээр бага өртгөөр өндөр үр дүн бүхий эмчилгээг хийлгэж боломжтой. Тус салбар эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг "Өөжин мед" үр шилжүүлэн суулгах төвийн эмч, мэргэжилтнүүд удаан хугацааны туршид сургаж, мэргэшүүлж бэлтгэсэн байна.
Монголдоо анх удаа NGS технологийг нэвтрүүлсэн "Өөжин мед" эмнэлэг тун удахгүй үр хөврөлийн генетикийн шинжилгээг Индонез улсад нэвтрүүлж, нутагшуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч эгнээнд бичигдэж буй "Өөжин мед эмнэлэг өөрсдийн эмчилгээ, үйлчилгээний чанарыг бататган Индонез улсад салбар эмнэлгээ нээж, салбартаа шинэ түүхийг ийн бичлээ.
Д.ХУЛАН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХҮН 2023-12-06 66.181.187.76

ХҮМҮҮС ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ ЯМАР АЙМААР ХҮНИЙГ ЭЛДВЭЭР ХЭЛДЭГ ЮМ БЭ, АЛТАН ГАРТАЙ ЭМЧ НАР ҮР ДҮНТЭЙ ЭМЧ НАР АЖИЛЛАДАГ ЮМ ШҮҮ, ҮР ХҮҮХЭДТЭЙ БОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА МАШ ОЛОН ГЭР БҮЛД АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭСЭН, ЭМЧИЛГЭЭ НЬ ТИЙМ АЙМААР Ч ҮНЭТЭЙ БАЙДАГГҮЙ. БҮГДИЙГ ХАРЛУУЛДАГ МОНГОЛ СЭТГЭХҮЙ АРАЙ2,

Avatar

Зочин 2023-12-06 66.181.191.29

Энэ шуналт алуурч хоёр монголд хэрэгтэй юу бүтээв ард түмэн улсыг луйвардаж хүн алсанаас өөр түй алга маш хэцүү үнэ тэнгэр хадсан эмнэлэг ухааны юмтай

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.191.29

ШУНАЛЫН ТУЛАМ БОЛСОН БАДРУУГАН ЭМНЭЛЭГЭЭ АВААД ОЛИМПЫН ХОРООНЫ ӨМЧИЙГ ӨГӨӨД МОНГОЛООС ЗАЙЛЖ ҮЗ ШУНАЛ НЬ ИХЭДСЭН ШУЛАМ БОЛСОН л***р БАНДИА..

Avatar

Нэргүй 2023-12-06 59.153.112.89

Хүн ам нь 280 орчим сая

Avatar

Нэргүй 2023-12-06 73.134.217.128

end tend nugget uildej haring ornii irgediin durguig hurgej hulhidaj, uls ornii ner ballav daa, hunii nutgiin huuliig chi mongol shig tanilaaraa damjuulj argatsaah gej oroldoh tuhai bodood ch hereggui shvv, choron chaav daa

Avatar

Нэргүй 2023-12-06 202.21.107.53

Shunaltai nusan taglaa minee chi ter ulsin tamirchindin emelgiig butsaj ogoochlee l***r ulaan guilgachin pz daa bsn ene muu g*** ulsaas avsn mongo bagadad ingej gazar tamirchidin emleg hulgaih hih muuhai bandi minee

Avatar

Нэргүй 2023-12-06 192.82.92.153

1400 өрхөд аз жаргал бэлэглэсэн буянтай гзар шүү. Амжилт хүсэн ерөөе.

Avatar

Нэргүй 2023-12-06 202.21.107.170

Аймшгийн муухай мөнгөний төлөө эмнэлэг. Умайдаа 2 том миомтой, эндомитрозын уйланхайтай хүнд үр шилжүүлж суулгана гээд мөнгөний тариф бичсэн цаасаа өгөөд бсн газаршдээ. Ямар азаар давхар өөр газар үзүүлж эдгээр эмгэг нь мэс заслын аргаар заавал эмчилж байж дараагийн шатны эмчилгээндээ орох байснаа мэдсэн юм бэ. Тэгээгүй бол үр дүнгүй баахан мөнгө төлөөд, сэтгэл санааны хохирол амсаал бүх буруугаа өөртөө тохоод л өнгөрөх бсн. Нэрийг нь сонсохоор хүртэл гутдаг .

Avatar

ааги 2023-12-06 103.57.93.176

80 сая хүн амтай 4д ордогч гнх шиг хаха 278 сая хүн амтай байх шүү

Avatar

Нэргүй 2023-12-06 202.126.88.229

Индонезийн хүн амыг өсгөж өгнө болж байна

Avatar

Нэргүй 2023-12-06 75.195.211.183

Бадрууган, Түвшинбаяр 2 ын байж байгаа царайгаар Монголд дахиж хэзээч Олимпын аварга бүү төрөөсэй. луйварчид, алуурчид бидэнд хэрэггүй.

Avatar

Одонтуяа 2023-12-06 192.82.66.101

Шагайдаа байр хүргэе ээ. Зөв чиглэлээ олжээ. Олон айлд баяр баясгалан бэлэглээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж