Увс, Говьсүмбэр аймгууд ээлжит ялалтаа байгуулав

Увс, Говьсүмбэр аймгууд ээлжит ялалтаа байгуулав

Увс, Говьсүмбэр аймгууд ээлжит ялалтаа байгуулав

Монголын үндэсний бөхийн холбооны “Pepsi-Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Дөрөв дэх өдрийн “А” хэсгийн барилдаан Увс-Орхон аймгуудын дунд өрнөж, Увс аймгийн баг 17:8-аар хоёр дахь тойргийн ялалтаа авлаа. Тэд өмнөх тойрогт Өмнөговь аймгийн багийг ялсан билээ.

Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /4/, улсын аварга П.Бүрэнтөгс /3/, улсын начин О.Түмэн /3/ аймгийн арслан Л.Энхсаруул /3/, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ /4/ нийт 17 даваа авсан бол Орхон аймгийн багт улсын начин Ө.Батзул /4/, аймгийн хурц арслан Ө.Сүхбат /2/, аймгийн арслан Б.Уртбаяр /0/, аймгийн арслан Б.Гантөмөр /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Ганхуяг /0/, аймгийн арслан Ч.Мөнхбат /2/ нийт 8 даваа авав. Увс аймгийн баг сэлгээ авалгүй барилдав.

Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Д.Энхболд, Орхон аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Ж.Лхагвасүрэн нар ажиллав.

Мөн “D” хэсгийн барилдаан Сэлэнгэ-Говьсүмбэр аймгуудын дунд болж, Говьсүмбэр аймгийн баг 16:9-өөр ялалтаа авлаа.

Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /5/, аймгийн арслан Б.Гончигтавхай /3/, аймгийн арслан Г.Дармаажанцан /3/ аймгийн арслан Н.Намнансүрэн /3/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн /1/ нийт 16 даваа авсан бол Сэлэнгэ аймгийн багт улсын заан Н.Жаргалбаяр /3/, улсын начин Н.Баярбаатар /3/, аймгийн арслан Б.Ганбаяр /0/, цэргийн заан Х.Наранбаяр /2/, аймгийн заан Х.Оргилбаатар /1/, нийт 9 даваа авав. Сэлэнгэ аймгийн баг сэлгээгүй барилдав.

Сэлэнгэ аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Б.Одгэрэл, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн нар ажиллав.

Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.

Өнөөдөр/2023.12.05/ 19.45 цагаас Өвөрхангай-Хөвсгөл аймгийн багууд барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-12-05 202.126.89.238

eg nar bainga notsoldood baihaar uls oron hogjih yum uu, material bayalag buteegdehuun yum uu. neg l ih beltgel hiisen , ard tumnee bayarluulna l gesen hunuus baih yum da

Avatar

ГСА 2023-12-05 49.0.132.130

Баяр хүргье залуучууддаа. Тэмцээндээ амжилттай оролцоорой

Avatar

Нэргүй 2023-12-05 124.158.107.35

зориуд өөрийгөө том харагдуулах гэдиймуу томдсон дээл өмсгөөдийн

Avatar

Нэргүй 2023-12-05 103.212.119.44

МОНГОЛ БОХОО УЗЭХЭД ЯМАРЧ УРАМГУЙ БАРИЛДААН БИШ ТЭВРЭЛДСЭН ХЭДЭН ЮМНУУД Л БАЙХ ЮМ БАРИЛДДАГ БОЛГОЖ ООРЧЛОХГУЙ БОЛ МОНГОЛ БОХ БОХИЙН СПОРТООС ХОЛ ХОЦРОХ НЬ ХЭН Ч УЗЭХГУЙ БОЛНО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж