Сурвалжлага: Угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглож болохгүй

Сурвалжлага: Угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглож болохгүй

Сурвалжлага: Угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглож болохгүй

"Машин угаалга" гэсэн том самбар бүхий угаалгын газрууд хотын зам дагуу эгнэнэ. Баянбүрд орчимд байрлах угаалгын газар руу ороход машинаа угаалгахаар ээлжээ хүлээн сандал дээр сонин, сэтгүүл эргүүлэн сууж буй хүн цөөнгүй харагдав. Авто угаалгын газарт усны гуталтай хоёр угаагч залуу машин угааж байсан юм. Тэдний нэг нь усны насосоор машины шалавч шүршиж, ус нь ус зайлуулах шугам руу орж харагдана.

“Манай "New car wash" авто угаалга үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болж байна. Шинэ он гарсны дараагаар саарал ус ашиглах мэдээллийг авсан. Саарал усаа цэвэршүүлж ашиглах тоног төхөөрөмжийг Хятадаас захиалчихсан байгаа. Цаашдаа үйл ажиллагаагаа явуулахдаа саарал ус ашиглах бүрэн боломжтой" гэдгийг  авто угаалгын газрын Зохион байгуулагч Г.Батбаяр яриандаа онцолсон юм.

Энэ авто угаалгын хувьд нэг өдөрт дунджаар 30-70 автомашиныг цэвэр усаар угааж, цэвэрлэдэг байна.

Ойролцоогоор нэг машиныг угаахад 100 литр ус ашигладаг гэнэ. Уг авто угаалгын газар нь төвийн шугамд холбогдсон учраас тэндээс угаалга хийх усаа ашигладаг гэдгийг ажилчид нь хэлж байв.

“Дэлхийн улс орнуудад Монгол шиг цэвэр усаар авто угаалга хийдэг улс байхгүй. Авто угаалгын газрууд нь дахин боловсруулсан саарал усыг ашигладаг. Монголд энэ системийг нэвтрүүлэх цаг нь болсон. Ирээдүйн үр хүүхдүүддээ цэвэр усаа нөөцөлж, уулгах нь зүйтэй” гэдгийг автомашинаа угаалгаж байсан иргэн хэлэв.

Авто угаалгын газруудыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс цэвэр ус ашиглахыг хориглохоор болсон. Зарим иргэд саарал ус ашиглахын тулд эхлээд дэд бүтэц, шугам сүлжээгээ хийе гэдэг саналыг хэлдэг. Гэтэл нийслэлд 130 гаруй автомашин угаалгын газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 50 хувь нь зөөврийн цэвэр ус ашиглаж байгааг албаныхан мэдээлж байсан юм.

Машин угаалгууд нэг машиныг багадаа 80-100 литр цэвэр усаар угаадаг байна. Энэ тооцооллоор өдөрт нэг угаалгын газраар 20-70 автомашин үйлчлүүлдэг аж.

Нийслэлд нийтдээ 650 гаруй мянган автомашин бий. Тэдгээрт 130 гаруй бүртгэлтэй авто угаалгын газрууд үйлчилдэг гэж бодохоор бидний хэдэн жил уух цэвэр усыг урсгаж байна гэсэн үг.

"АВТО УГААЛГЫН ГАЗАР САРД ЦЭВЭР УС АШИГЛАСНЫ ТӨЛБӨРТ 600 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ТӨЛДӨГ"

“Эхлээд саарал ус ашиглахын тулд дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр шууд авто угаалгын газрууд цэвэр ус ашиглахыг хориглож болохгүй. Санал нийлэхгүй байна. Төр засгаас гаргаж байгаа шийдвэр учраас саарал ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжөө аваад тавьчихсан байгаа. Тоног төхөөрөмж нь хамгийн багадаа 18-30 гаруй сая төгрөгийн үнэтэй байдаг. Хамгийн гол нь хүнсний үйлдвэрийн хаягдал ус, барилгын шүүрлийн усаа хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авах юм бэ. Тэр бүх мэдээлэл нь тодорхойгүй байгаа. Бас л мөнгө идэх арга болох байх” гэдэг талаар ЭХЭМҮТ-ийн замын хойно үйл ажиллагаа явуулдаг авто угаалгын эзэн Ж.Энхсайхан ярьсан юм.

Энэ авто угаалгын газар нэг сард 70 метр.куб цэвэр ус ашигладаг байна. Авто угаалгын хувьд нэг сард цэвэр ус ашигласны төлбөрт 600 орчим мянган төгрөгийг төлдөг аж.

Авто угаалгын газар ажиллуулдаг Ж.Энхсайханы хувьд цаашдаа үнэ өртгийн хувьд саарал ус ашигласнаар хямд тусах эсэхэд эргэлзэж байгаагаа нуусангүй.

"УГААЛГЫН ГАЗРУУД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ УС, БАРИЛГЫН ШҮҮРЛИЙН УСЫГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ"

БОАЖЯ-ны харьяа Усны газрын дарга З.Батбаяр:

-Харамсалтай нь Монгол Улсад ус ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудаас ус ашигласны төлбөр төлдөггүй, ус ашиглах зөвшөөрөл буюу дүгнэлт гаргуулахгүйгээр ажилласаар байна. Үүний цаана хүмүүсээс төлбөр мөнгө авч, ашиг олох гэсэн юм биш. Нэгдүгээрт, хэн хаана хэдэн литр, м.куб усыг ашиглаж байна вэ гэдгийг тодорхойлно. Ашигласан усны хэмжээг нь тогтоосноор гарч байгаа хаягдал усанд хяналт тавьж, тухайн үйл ажиллагааг нь зөвшөөрөх үү гэдгийг шийдвэрлэх юм. Үүнийг сайн ойлгоорой.

Тухайлбал, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон. Тэгвэл дахин шинээр үйлдвэр нээх боломж байгаа юу. Энийг ус ашиглах зөвшөөрлийн мэргэжлийн дүгнэлтээр дамжуулж, олгодог. Энэ оны наймдугаар сараас барилгын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын шүүрлийн усанд дүгнэлт гаргаж, төлбөр тавьж эхэлсэн. Тодруулбал, 10-аад компанийн шүүрүүлж байгаа усны хэмжээ сарын дотор хоёр сая м/куб болж байна. Гэтэл Ус сувгийн удирдах газар жилдээ 48 сая м/куб усыг нийлүүлдэг. Тэгэхээр барилгын салбарын сарын шүүрлийн ус нийт жилийн усны 10 хувийг нийлүүлж байна. Нэг талдаа шүүрлийн усаар их хэмжээний ус алдаж байгааг харуулж байна. Нөгөө талдаа Ус сувгийн удирдах газартай ярилцаад 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс автомашин угаалгын газруудад цэвэр ус өгөхийг хориглоно. Ингэснээр гэрээ байгуулахгүйгээр цэвэр усыг нийлүүлэхгүй болно. Энэ тохиолдолд машин угаалгын газрууд маань хүнсний үйлдвэрийн хаягдал ус болон барилгын шүүрлийн усыг ашиглах бүрэн боломжтой. Ингэснээр автомашин угаалгын газруудын зардал ч багасна. Мөн барилгын шүүрлийн усыг дахин ашиглаж, Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал багасч, Туул голын бохирдол буурна.

Автомашин угаалгын газруудын дараа арьс ширний, ноос ноолуурын их хэмжээгээр ус ашигладаг үйлдвэр, зочид буудлууд, бассейн, нийтийн бие засах газар хамрагдана.

Тийм учраас Усны газраас ард иргэдээсээ дэмжлэг хүсч байна. Учир нь манай байгууллагаас аливаа үйл ажиллагаа эхлэхийн өмнө ашиглах боломжит нөөцийн дүгнэлт гэж гаргадаг. Ус ашигласны болон хаягдал усны дүгнэлтийг бас гаргана. Ингээд Усны тухай хууль болон ус бохирдуулсны төлбөрийн бүхэл бүтэн процесс явж байгаа учраас маш олон газартай хамтран ажиллана. Ард иргэд маань мэдээ мэдээлэл өгөхийг хүсье” гэсэн юм.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-05 66.181.161.140

saaral usaar ugaalga hiih heregtei ireedvigee bodoh heregtei shvv tsewer usaa hairlah heregtei

Avatar

Заас 2023-12-05 202.9.46.107

18 саяаар цэвэршүүлэгч авч тавьаал болооошдэээ шуналуудаа

Avatar

Нэргүй 2023-12-05 66.181.190.143

хувин усаар машинаа угаацгаа

Avatar

Нэргүй 2023-12-05 66.181.183.193

1 машин угаахад 250 л ус ашигладаг. Хүн усанд ороход ч ийм их ус ашиглахгүй. Тун удахгүй уух усгүй болохоор машинаа хайлуулаад уух уу????

Avatar

Нэргүй 2023-12-05 66.181.184.252

Угаалгын газрыг хориглож мөн үнийг нэмэгдүүлж болно оо. Харин Ресторан, кофе шоф, хүнсний үйлдвэрлэлийн, цайны газрын хэрэглээний усны үнийн 11-р сарын 1-нээс чимээгүй нэмсэн төрийн дарангуйлалаа Усны зохицуулах хороо боль, зогсоо… энэ бол хүн амын ариун цэвэ, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. УСАУГ, Нийслэлийн Засаг дарга, ЗГ бүх түвшиндээ анхааралдаа аваач….

Avatar

Нэргүй 2023-12-05 59.153.113.200

ямар эргү гарчиг вэ , уураар угаа шинэ технологи зөндөө байна

Avatar

зочин 2023-12-05 202.9.46.161

Угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг ЗААВАЛ хориглох ёстой

Avatar

зочин 2023-12-05 202.21.103.139

Усны төлбөрөө хэд дахин нэмээч, тэгээд төлбөрт авсан мөнгөөрөө саарал ус ашиглах нөхцлөө бүрдүүлээч. Дагаад машин угаах үнэ нэмэгдэнэ мөнгөтэй угаалгаж л байна биз. Адаглахнаа машинаа арчиж сурна даа, залуус.

Avatar

Нэргүй 2023-12-05 66.181.161.158

Хилээр секундед хэдэн мянган м3 урсаж гарч байгаа усаа ашиглаж чадахгүйм бж газрын гүнд бгаа усыг хэмжиж чадлаа юу
Бага бхад л ус дууслаа гэж айлгадаг пропагандагаа болих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-12-05 202.9.40.11

Саарал ус ашиглах нь зөв. Монгол улс удахгүй усны хомсдолд орно.

Avatar

БАГА ШААГААРАЙ 2023-12-05 202.179.21.240

МАНАЙХ ШИГ ЦЭВЭР УСААРАА МАШИН УГААДАГ ОРОН БАЙХГҮЙ ГЭЭД МИНИЙ МЭДЭХИЙН 20 ЖИЛ ЯРЬЖ БАЙНА ШҮҮ л*****н СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ МАЛАА ОРОСООС АЛЬ ДЭЭР ОРООД ИРСЭН УС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ БАЙГААШДЭЭ 5-20 САЯЫН ХООРОНД ЯГ МАШИН УГААЛГАДАГ ТОХИРСОН ХЯТАД НЬ ХЭДИЙГ МЭДЭХГҮЙ ЮМ ЭНЭ ДЭЭД МЭРГЭЖИЛТЭЙ ГЭЭД ОДОО БИЧДЭГ БОЛМООР БАЙНА 2000 ОНЫ ЭХЭНД ТИЙМ БАЙСАН ОДОО БААХАН ДЭЭД БОЛОВСОЛТОЙ БҮДҮҮЛГҮҮД ЭНЭ УЛСЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙНАДАА НОМ УНШИХГҮЙ

Avatar

ужмү 2023-12-05 124.158.95.14

Санаа бол зөв ч саарал ус зөвхөн автомашины гадарга шүршихэд ашиглаж бусад тохиолдолд халдвар үүсгэх эрсдэлтэй гэдгийг бодолцох ёстой.

Avatar

иргэн 2023-12-05 202.131.227.82

ХОРИГЛОХ НЬ ЗӨВ ШҮҮ. МАНАЙ ОРОН ШТГ ЦЭВЭР УСААРАА МАШИН УГААДАГ ОРОН ГЭЖ ХААНА БАЙСАН ЮМ

Avatar

Нэргүй 2023-12-05 203.17.23.197

Машин угаасан усаа цэвэршүүлж шүүгээд эргүүлж ашигладаг тогтолцоо үүсгэх хэрэгтэй. Тэгсэн нөхцөлд цэвэр усны зарцуулалт 60-70 хувь хэмнэгдэнэ

Avatar

Нэргүй 2023-12-05 202.9.46.218

Монгол улсад ус ашиглаж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудаас ус ашигласны төлбөр төлдөггүй, зөвшөөрөл авдаггүй гэнэ үү !
Тоолуур тавиад, хааж боогоод, гэрээ хийж зөвшөөрөл олгоод ажиллаж болохгүй л байгаа юм байх даа. Арчаагүй юм.

Avatar

Иргэн 2023-12-05 122.201.19.99

саарал ус ашиглах хэрэгтэй

Avatar

Бадарч тахар 2023-12-05 66.181.180.252

Хар ус харамладаггүй юм ! угаагаад бай угаагаад бай ! Туул урсаж байгаа цагт усаар тасрахгүй ! ус нь ихдээд бүр үёр болоо биз дэ ! Усанбаатар хот шүү дэ !

Avatar

Нэргүй 2023-12-05 66.181.160.25

Энэ засаг юун түрүүн хориглоно, торгоноо л гэх юм аа !!!.. Эхлээд энэ их бороо , цасныхаа усыг хуримтлуулах арга чаргаа бодоочээ!!! …
Ажил хийхээрээ заавал хамгийн амархан , хамгийн муу аргаас нь эхлэх юм аа !..

Avatar

зочин 2023-12-05 192.82.92.204

усны хувьд хатуу чанга байж машин угаалгын газруудыг саарал ус ашигладаг болгох хэрэгтэй, манай улс шиг цэвэр усаар машин тэргээ угаадаг орон бараг байдаггүй бх. дэмжиж бнаа, тэр чбитгий хэл айл өрхүүдийн 00-н усыг ч саарал ус болгох хэрэгтэй л бх

Avatar

sanaa 2023-12-05 43.242.242.140

sanal1

Avatar

Нэргүй 2023-12-05 66.181.178.191

Шууд уух боломжтой цэнгэг цэвэр усаар машин угаана гэдэг бол туйлын үрэлгэн, бүдүүлэг ажил!! Саарал ус ашиглах боломжийг нь төрөөс нэн яаралтай хангаж өгөөд бушуу шийдэх хэрэгтэй!!! Яриад л байдаг, яриад л байдаг, бодитой хийсэн ажилгүй өнгөрдөг шүү!!!

Avatar

бөбө 2023-12-05 59.153.113.191

За дээр нь зам цэвэрлэж байгаа нөхдүүд шороотой цасыг замаас гаргаж хаядаг болох хэрэгтэй. Тэгэхгүй шороотой цасаа буцаагаад зам руу цацаж байдаг ийм бүдүүлэг стандарт байж болохгүй.

Avatar

ужу 2023-12-05 59.153.113.191

Гол асуудал нь замын захиалагч болон зураг хийж байгаа нөхдүүд үнэхээр сэтгэлгүй байна. Зам дээрх тоос шороо тэвшинд байгаа юм шиг хаашаа ч урсахгүй хадгалагдаж байна. УБ тэр аяараа шахуу ийм байна. Зүй нь ус зайлуулах сувгаар зайлуулагдаж байх ёстой. Тэгэхээр тэр нарийн ширхэгтэй шороо хүнийг хордуулж бас бүгдийг завааруулж байна. ХӨдөө хэдэн мянган км зам барьж байна. Харин хотын гэр хороолол болон шороотой хэсгээс зам руу нийлж байгаа хэсгийг ядаж 200м хучилттай зам болгож автозам руу шороо

Avatar

3 2023-12-05 192.82.64.133

саарал ус ашиглах хэрэгтэй

Avatar

Даваа 2023-12-05 66.181.177.205

зөв зөв дэмжиж байна

Avatar

S 2023-12-05 108.18.248.81

Saaral us ashiglah ni zov. Yagaad odoo boltol saaral us heregledeggui baisan um be. Mash ih tsever us ingej zambaraagui hereglej bolohgui. Us altnaas unetei boloh tsag oirhon bna shuu

Avatar

Нэргүй 2023-12-05 202.70.37.220

ИХ СУРГУУЛЬ, 64 , ХҮНСНИЙ 4, УРЛАН БҮТЭЭХ ОРЧМООР АЖИЛДАА АЛХАЖ ЯВДАГ БА ЦАС ОРОХ БОЛГОНД ИХ СУРГУУЛИЙН CU, НОВОТЕЛ 2 ГАДНАХ ТАЛБАЙНХАА ЯВГАН ЗАМЫН ЦАСЫГ ДАГТАРШИХААС ӨМНӨ САЙХАН ЦЭВЭРЛЭХ ЮМ, БУСАД БАЙГУУЛЛАГУУД АНХААРЧ, ҮЛГЭР ЖИШЭЭ АВААЧ ЭЭ, ХӨӨЕ, АМЖИЛТ,

Avatar

Нэргүй 2023-12-05 202.70.37.220

Зөв зөв дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2023-12-05 122.201.19.99

Zuw ene Tsewer usaar ugaaj bgaa gazruudiig erthen tsegtsleh Heregtei
Haa saigui awto ugaalaga Orchnii bohirdol….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж