С.Ганбаатар: Хөрс хуулалтын компани байсан бол намайг дүүжилчихсэн

С.Ганбаатар: Хөрс хуулалтын компани байсан бол намайг дүүжилчихсэн

С.Ганбаатар: Хөрс хуулалтын компани байсан бол намайг дүүжилчихсэн

“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, худалдан авалтын үйл ажиллагаанд шалгалт хийсэн Түр хорооны нээлттэй сонсгол үргэлжилж байна.

Нээлттэй сонсголын үеэр анхаарал татсан нэг асуудал нь шинжээч “УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нартай нэгдмэл сонирхол бүхий “Болор аграмба” ХХК 4.5 сая метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Тавантолгой” ХК-иас авсан гэж тайлбарласан юм.

Харин сонсголд оролцож байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээрх мэдээллийг няцаав. Тэрбээр “Д.Баярмаа гэдэг хүнтэй миний ханийг компани байгуулсан гэлээ. Гэртээ хүүхдээ хараад 20 жил сууж байгаа миний хань тийм юмтай байхгүй. Хөгжлийн банкны асуудал дээр нэг зээл авсан хүний таньдаг ах нь ч гэл үү, аав нь байсан ч гэл үү, дотны хүн нь байсан гэж ярьсан. Би чимээгүй өнгөрсөн. Би 20 жил бөөс хуурс хамаг юмаа шалгуулсан. Хэрэв тийм хөрс хуулалтын компани байсан бол энэ олон сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намайг дүүжилчихсэн.  100 хувь итгэлтэй байна, юу ч байхгүй. Тодруулаарай цагдаагаас. Та нар тодруулахгүй бол худлаа ярьсан болно шүү” гэсэн юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-04 103.212.116.155

Ганбаатарын эхнэр компаний хувьцаа эзэшигч гэдэг нь баригдангуут мань эхлээд Ганбаа худлаа гэж нэг гүрийж үсэн ч баримт гараад ирэнгүүт манай эхнэр хувьцаанаасаа татгалзсан өргөдлөө өгч байгаа гэж үнэнээ хүлээсэн шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-12-04 202.21.108.61

өнөрөөг худлаа ярьсан гээд л шоронд хийчихэж байна. ганбаатар наад хүмүүсээ хүн гүтгэсэн хэргээр бас шоронд хийлгээрэй

Avatar

Zochin 2023-12-04 103.212.118.21

Авсоон энэ. Аймаар өлөн юм байх чинь билээ. Угаасаа л худлаа аман дээрээ сайн сайхан юм ярьчихаад энд тэнд өлөв долов гээд явдаг юм байх чинь билээ.

Avatar

зочин 2023-12-04 66.181.184.179

Угаасаа хулгайч луйварчдын арга барил сайхан үнэмшилтэй ярьж ард нь муу юмаа хийж бууны идүүрийн нохдоороо өөрийгөө магтуулж өмөөрүүлнэ кк

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.188.117

ТИЙМЭЭ

Avatar

зочин 2023-12-04 43.228.130.188

Энэ хүн ч бардам байна шүү…. За ямар ч байсан харьцангуй Цэвэр хүн нь ч мөн байх аа.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.188.117

харагдаач

Avatar

УНШИГЧ 2023-12-04 43.242.242.140

МҮЭ-Н ХӨРӨНГӨ, ХҮН НАМ, УРАН, СОНГУУЛЬ ГЭЭД БАС ФЭН-ШҮ, ГЭЭД ИХ ЮМ БИЙ ДЭЭ ЭНЭ БАС ХУУРАМЧ ДИПЛОМ Ч БИЛҮҮ ХӨГИЙН ЭТГЭЭД ДЭЭ.

Avatar

batdorj 2023-12-04 103.57.93.146

eh oronchid ugaasaa iim l humuus shuu dee.shudraga es yardag garuud zes ni tsuhiij bna daa.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.161.238

Хуцаж гэнэ. Дандаа л ингэдэг. "Юу ч байхгүй. Цэв цэвэр. Хараарай, үзээрэй. Шанага нүүрс ч хонжоогүй, халбага шөл ч цавчаагүй. Алаарай, дүүжлээрэй" гэдэг. Баригдаад ирэхээрээ өөр юм ярьдаг. "Тэрнийг, бас тэрнийг шалгаагүй байж намайг ингэлээ. Хамтадаа унана, ий ий" гэдэг.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.161.86

Угаасаа үнэнээ хэлжийнэ. Чи юу гэж гүтгээд байды

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж