“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, худалдан авалтын үйл ажиллагаанд шалгалт хийсэн Түр хорооны нээлттэй сонсгол үргэлжилж байна.
Нээлттэй сонсголын үеэр анхаарал татсан нэг асуудал нь шинжээч “УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нартай нэгдмэл сонирхол бүхий “Болор аграмба” ХХК 4.5 сая метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Тавантолгой” ХК-иас авсан гэж тайлбарласан юм.
Харин сонсголд оролцож байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээрх мэдээллийг няцаав. Тэрбээр “Д.Баярмаа гэдэг хүнтэй миний ханийг компани байгуулсан гэлээ. Гэртээ хүүхдээ хараад 20 жил сууж байгаа миний хань тийм юмтай байхгүй. Хөгжлийн банкны асуудал дээр нэг зээл авсан хүний таньдаг ах нь ч гэл үү, аав нь байсан ч гэл үү, дотны хүн нь байсан гэж ярьсан. Би чимээгүй өнгөрсөн. Би 20 жил бөөс хуурс хамаг юмаа шалгуулсан. Хэрэв тийм хөрс хуулалтын компани байсан бол энэ олон сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намайг дүүжилчихсэн. 100 хувь итгэлтэй байна, юу ч байхгүй. Тодруулаарай цагдаагаас. Та нар тодруулахгүй бол худлаа ярьсан болно шүү” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ