Олимпийн аварга жүдоч ах дүүс болох Үта болон Хифүми Абэ нар өнгөрөгч амралтын өдөр болсон Токиогийн Их дуулгаас хос медаль хүртсэн билээ.
Зохион байгуулагч орон нийт хоёр өдөр болсон тус тэмцээнээс нийтдээ таван алтан медаль хүртсэн бөгөөд ах дүү Абэ нараас гадна Нацүми Цүнода, Рюүжү Нагаяама, Микү Такаичи нар алтан медалийн эзэд болсон.
Өдгөө 23 настай Үта финал хүртэл нийтдээ ганцхан минут гаруй л барилдаж, өрсөлдөгч нараа илт давуу ялжээ. Харин финалд Францын Астрид Гнетог иппон үнэлгээгээр буулган авсан юм.
Харин түүний ах Хифүми мөн л өрсөлдөгч нараа илт давуу ялж, финалд ердөө 71 секундын барилдаан хийн алтан медаль хүртсэн аж.
Ах дүү хоёр ирэх Парисын олимпод эх орноо төлөөлөн оролцохоор сонгогдсон.
Үта ярихдаа "Би Парист дахин олимпийн аварга болохын тулд хэрэгтэй бүхнийг хийх болно. Одоогийн өөртөө би сэтгэл хангалуун бус байна. Улам хүчтэй болж, дахин олимпод түрүүлэх итгэлтэй болмоор байна" гэжээ.
Эмэгтэйчүүдийн -48 кг-д түрүүлсэн Цүнода мөн тун сайн байгаа. Тэрбээр бүхий л өрсөлдөгчөө иппон үнэлгээгээр буулган авч, финалд Испанийн Жулиа Фигуэроаг 26 секундын дотор ялсан. Тэгвэл эрэгтэйчүүдийн -60 кг-д залуу Нагаяама Токиогийн олимпийн аварга, нутгийн ах Наохиса Такатог буулган авч, Парист эх орноо төлөөлөх эрхээ олж авлаа.
Холбоотой мэдээ