Баярын худалдан авалт энэ сард шинэ дээд амжилт тогтооно

Баярын худалдан авалт энэ сард шинэ дээд амжилт тогтооно

Баярын худалдан авалт энэ сард шинэ дээд амжилт тогтооно

АНУ-ын жижиг бизнес эрхлэгчдийн хувьд энэ оны арванхоёрдугаар сар ойрын хэдэн жилд байгаагүйгээр ээлтэй байх нь. Тодруулбал, тус улсын Үндэсний жижиглэн худалдааны холбоо иргэдийн баярын зардлын урьдчилсан таамаглалыг гаргажээ. Таамаглалыг харвал, америкчуудын шинэ жилтэй холбоотой худалдан авалтын дүн энэ сард шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Оны сүүлийн хоёр сарын байдлаар америкчууд 957.3-966.6 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй байгаа нь өнгөрсөн оноос 3-4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тэр дундаа цахим худалдааны борлуулалт улам нэмэгдэнэ. Өнгөрсөн онд цахим худалдааны борлуулалт 255.8 тэрбум ам.доллар байжээ. Энэ онд тэгвэл 7-9 хувиар өсч, 273.7-278.8 тэрбумын хооронд хэлбэлзэнэ гэж таамаглав.

Цар тахлын өмнөх жилүүдэд баярын худалдын авалтын жилийн дундаж өсөлт 3.6 хувьтай байсан.

АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн хоёр жилтэй харьцуулбал энэ оны гуравдугаар улиралд асар хурдацтай өссөн гэх мэдээлэл хэдэн долоо хоногийн өмнө гарсан. Тиймээс Үндэсний жижиглэн худалдааны холбооны таамаглал тэгтлээ гайхах зүйл биш аж. Хэрэглэгийн зарлага энэ оны гуравдугаар улиралд дөрвөн хувиар өсч, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн талаас илүү хувийг бүрдүүлжээ.

Хэрэглэгчийн зарцуулалт нь эдийн засгийг тогтвортой байлгадаг чухал хүчин зүйл юм.

Гэхдээ жижиглэн худалдаачид цор ганц ялагч бас биш юм. Үйлчилгээний зардал ч бас бараа бүтээгдэхүүний зардлаас илүү хурдацтай өсч байгааг мэргэжлийн хүн хэлж буй. Энэ төрлийн зардал цар тахлын өмнөхтэй бараг дүйцэх болжээ.

Америкчууд энэ жил бэлэг, чимэглэл, хоол хүнс гэх мэт шинэ жилийн баяртай холбоотой зүйлсэд дунджаар 875 ам.доллар зарцуулна гэсэн таамаглалыг ч мөн гаргасан байна.

Үндэсний жижиглэн худалдааны холбооны судалгааг харахад хэрэглэгчдийн 43 хувь нь аль аравдугаар сараас баярын худалдан авалтаа хийгээд эхэлсэн аж. Мөн худалдан авалт он солигдох мөчөөр хязгаарлагдахгүй нэгдүгээр сард ч үргэлжлэнэ гэж таамаглаж байна.

Баярын зардал нь жижиг бизнесүүдийг оршин тогтноход тусалдаг. Хэрэглээний зардал өссөөр байгаа нь жижиг бизнес эрхлэгчдийн хувьд сайн мэдээ. Оны сүүлийн гурван сар бол жижиг бизнес эрхлэгчдийн хувьд амжилт гаргахад хамгийн ээлтэй, чухал үе байдаг. Жижиг бизнесүүдийн хувьд энэ үеийн борлуулалт нь тухайн жилийн нийт орлогын 25 илүү хувийг бүрдүүлдэг аж.

“Small Business Now” байгууллагаас гаргасан өөр тайланд зарим сонирхолтой баримтуудыг дэлгэжээ.

Тухайлбал, жижиг бизнес эрхлэгчдийн 54% нь баярын үеэр хамт олноосоо хамгийн их дэмжлэг авдаг гэсэн байна. Мөн баярын үеэр үйлчлүүлэгчид худалдан авалт хийсний дараа бизнес эрхлэгчдийн 78 хувь нь талархах сэтгэл мэдэрдэг бол 69 хувь нь аз жаргалтай болж, 37 хувьд нь итгэл найдвар төрдөг гэжээ.

Баярын улирлын үеэр шинэ үйлчлүүлэгчийг татах нь жижиг бизнес эрхлэгчдийн хамгийн том зорилго байдаг. Бизнес эрхлэгчдийн 63 хувь нь шинэ хэрэглэгчийг гол зорилгоо гэж нэрлэсэн бол 52 хувь нь одоогийн үйлчлүүлэгчээ хадгалах, 45 хувь нь ирэх оноо төлөвлөхийг чухалчилжээ.

Мөн хэрэглэгчдийн 84 хувь нь шинэ жилийн баярын улиралд өмнө нь хэзээ ч үйлчлүүлж байгаагүй жижиг бизнесээр үйлчлүүлэх магадлалтай байдаг.

Жижиг бизнес эрхлэгчид баярын үеэр үйлчлүүлэгчдийн баазаа нэмэгдүүлэхийн тулд цахим шуудан илгээх аргыг гол төлөв ашиглаж байна. Маркетингийн шилдэг тактик гэсэн асуулгад бизнес эрхлэгчдийн 52 хувь нь цахим шуудан, 42 хувь нь цахим зар сурталчилгаа, 40 хувь нь хямдрал гэж хариулжээ. Хэрэглэгчээ хадгалж үлдэх ямар нэг стратеги байхгүй гэж жижиг бизнес эрхлэгчдийн 14 хувь нь хариулсан байна.

Баярын үе нь бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдээр тогтохгүй ажил хайсан хүмүүст ч ээлтэй байдаг. Учир нь жижиг бизнесүүд энэ үеэр цагийн ажилтан ажиллуулах нь ихэсдэг. Энэ оны тухайд АНУ-ын жижиг бизнес эрхлэгчид шинэ жилийн баярыг угтан 345-450 мянган цагийн ажилтан ажилд авах төлөвтэй байна.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-12-05 59.153.84.210

америк яах вэ, Монголчуудын худалдан авалтын дүн хэд байдаг юм бол оо?

Avatar

Mongol 2023-12-05 107.77.205.201

bitgii ingej hudlaa yum bichij bgaach.
ichij uhmeer yum.

Avatar

Нэргүй 2023-12-05 202.9.40.11

МОНГОЛЧУУДАД ЯМАР АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ ЮМ БЭ. ХҮЗҮҮГҮЙ ХҮН БОЛОН МОНГОЛ УЛСЫН БААТАР ХҮНД АШИГТАЙ БАЙЖ МАГАДГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж