Д.Бат-Эрдэнэ: Би архивын эрхлэгч биш надаас баримт нэхээд яах вэ дээ

Д.Бат-Эрдэнэ: Би архивын эрхлэгч биш надаас баримт нэхээд яах вэ дээ

Д.Бат-Эрдэнэ: Би архивын эрхлэгч биш надаас баримт нэхээд яах вэ дээ

“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалт үйл ажиллагаатай холбоотой нээлттэй сонсгол үргэлжилж байна. Нээлттэй сонсголд “Тавантолгой” ХК-ийн 19 хувийг эзэмшдэг “Ажнай” корпорацийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ оролцож буй юм.

Тэрбээр сонсголд гэрчээр оролцох үеэрээ “Тавантолгой” ХК-д БЭТ томилогдсоноос хойш хөрс хуулалтын ажлын зардал өссөн. Өнөөдөр хөрс хуулалт хэдэн төгрөгийн үнэтэй болсон бэ гэдэг асуултыг тавьсанд сонсголыг удирдаж буй, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр уурсав. Тэрбээр “Арван хэдэн жилийн хамаг юмаа устгасан хүмүүс шалгасан хүмүүсээс л баримт нэхээд байх юм. Бүхэлдээ хянан шалгах ажил хийлгээгүй, Д.Бат-Эрдэнэ гишүүн ээ.  Таныг “Тавантолгой” ХК-ийн ТУЗ -ийн дарга байх үеийн баримт байхгүй. Сүүлдээ Түр хорооныхноос өөрийнхөө ажиллаж байсан үеийн баримт нэхээд сууж байх юм. Архивт ч байхгүй. Дүгнэлт хийх аргагүй байна гэдэг дүгнэлт гаргачихаад сууж байна ш дээ.  Энэ компанийн талаар ямар ч баримт алга. Үерт урсчихсан байна гэж хэлсэн байна лээ” гэв.

УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ “Би өнөөдрийн үнийг уг нь мэдмээр байгаа юм. Тэрийг л асуусан юм. Намайг “Тавантолгой” ХК-ийн ТУЗ -ийн дарга байх үеийн хурлын материалыг үзээрэй. Хэрхэн яаж ашгийн төлөө ажилладаг байсныг мэднэ. Би архивын хүн биш ш дээ. Менежемэнт хийж, компанийг ашигтай ажиллуулахын төлөө л ажиллаж байсан хүн. Цаад материал яагаад алга болсныг би архивын хүн биш ш дээ, мэдэхгүй, “Тавантолгой” компанийн удирдлага биш шүү дээ. Үнэ асуухаар өмнөх юм чинь ийм байна шүү гэж шахсан асуудлаар ажил явахгүй байх.

Миний үед хариуцах асуудал бол ТУЗ -ийн хурлын материал л надтай холбоотой. Хадгалагдсан хувь надад байгаа  байх. Ил тод ард түмэндээ үзүүлж харуулна. Бусдыг би яаж мэдэх юм, архивын эрхлэгч биш" гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-04 103.57.95.34

яархивч биш байвч, ХУЛГАЙЁ мөн үү.

Avatar

ЗОЧИН 2023-12-04 59.153.115.51

Монгол төрийг хулгайч нар ингэж доромжилж байна шүү дээ

Avatar

Нэргүй 2023-12-04 202.21.124.134

mongoloo gesen setgelgui xulgaichid ix bx yumaa. bux bolomj bsn Yadaj umnugobi aimgaa aytaixan bolgoson bol muulax uggui l bx blaa. ter ix mungu tsuuxuulee ideeed yaj ch baraxgui.

Avatar

Зочин 2023-12-04 66.181.176.114

асуултыг ойлгож байж хариултаа өг хулгайчаа баримтаа устгасан бна яагаад гэсэн асуулт ойлгохгүй яасан хог шиг хүнэнцэр вэ

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.160.118

ymar peedger bnaa,argaguil tom hutshiinmaa

Avatar

Нэргүй 2023-12-04 59.153.86.152

Ганц Монголд хулгайчууд том байх юм даа Ажнай Батэрдэнэ та ,Улс орноо тонож дээрэмдчихээд хариуцлагаа хүлээх ёстой,

Avatar

Түвшин 2023-12-04 66.181.187.69

сонин юм, хк-йн баримтыг архивласан гэж… төрийн байгууллагын архив баримт утсгагдаад алга болж байхад… хоосон хэрэг байх гэж… харин хувь хадгалсан нь сайн менежерийн шинж юм…

Avatar

зочин 2023-12-04 43.228.130.188

ккккк ТУЗ-ын хурлын Архивын Жинхэнэ Эх хувийг үер нэрээр устгачихаад одоо Найруулсан хуурамч хувийг өөрөөсөө ав гэж байдаг мундаг ухаан бйана шүү

Avatar

зочин 2023-12-04 43.228.130.188

а ямар ч байсан Ажнай Б гуай ТаванТолгой-г зах зээлд оруулах алхамыг хийсэн нь үнэн, гэхдээ давраад ТТ-н иргэдийн хувьцаануудыг луйвардаж цуглуулаад ТУЗ-ын дарга болоод ТТ-н нүүрсийг өөрийн хувийн компаниудад хямд аваад цааш нь дамлаж зараад баяжаад банк байгуулаад, ТТ-д өөрийн туслахуудыг тавьж үргэлжлүүлэн дамжуулан идэж улс төрд Хүзүүгүй хүнтэй хуваагаад явсан гэж Тамхины цэг дээр ярьцгаах юм үнэн юм шиг байгаа

Avatar

8 2023-12-04 192.82.64.133

ард түмэнд ноогдох монголын баялгыг хулгайлагч

Avatar

3 2023-12-04 192.82.64.133

монголын баялгыг цөлмөж баяжчаад одоо хууль үйлчлэхгүй гээд инээгээд байж байгааг чинь мэдэж байна зүгээр хөрөнгийг нь хураа

Avatar

з 2023-12-04 202.126.88.111

арай дэндүү иджээ.

Avatar

Иргэн 2023-12-04 139.5.219.242

Нутгийнхаа ард иргэдийн авах ёстой ноогдол ашгийг өөрөө луйвардан авч асар их баяжсан юм чинь одоо энэ Батэрдэнэ ингэж томрох нь зөв байлгүй яав гэж.

Avatar

ЗОЧИН 2023-12-04 202.70.44.46

Цагаандаа гарсан хулгайч

Avatar

Нэргүй 2023-12-04 124.158.107.35

улаан луйварчин

Avatar

Зочин 2023-12-04 66.181.161.77

Тэр баримтыг чинь устгацөөн, гээч. Тээж явах гэж лай болоод байхаар нь боошигт хийгээд шатаацан. Тэр золигоор ямар балуугаа хийхэв, тэ? Мөнгөө халаасалсан, тээл болоошдээ.

Avatar

Зоч 2023-12-04 103.57.93.253

улаандаа гарчихсан жирийн нэг хулгайч

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.183.193

Аливаа байгууллагын удирдлага тухайн байгууллагынхаа бүхий л үйл ажиллагааг зохих түвшинд заавар журмын хүрээнд удирдан зохион байгуулж хянах үүрэгтэй. Энэ үүргээ эс биелүүлвээс хариуцлага хүлээх ёстой.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.183.193

Ер нь энэ архивын баримт устгах явдал улс даяараа төрд нийтлэг болсон байна. Архивын баримт устгах нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн заналхийлэл, төрөөс урвасан явдал мөн болой. Тэгэхээр өмнөх энэ мэт хэрэг болон цаашид уг хэргийг дахин гаргуулахгүйн тулд маш хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.183.164

Д.БАТ-ЭРДЭНЭ ТУЗ-ИЙН ДАРГА БАЙЖ ӨӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВЫН МАТЕРИАЛЫГ ШУУД ХАРИУЦАХ Л ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ЛУЙВАРЧИН ХЭН БОЛЧИХООД ИНГЭЖ ХУЦНА ВЭ? АЛЬ Ч БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ӨӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮХ АЖЛЫН ЧАНАР, ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАРИУЦНА. АРХИВЫН БАРИМТЫГ УСТГАСАН НЬ ЛУЙВАРЧИД, ХУЛГАЙЧДЫН САНААТАЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХИЙСЭН ҮЙЛДЭЛ ГЭДЭГ НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-12-04 103.57.92.213

kkk.tom bn sin

Avatar

зочин 2023-12-04 202.9.46.161

жижиг 5 толгойг улсад буцаан авч, БЭТ-г 3 жилээр томлон ажиллуулж энэ хулгайчаас салгая!!!!

Avatar

Иргэн. 2023-12-04 139.5.216.223

Архивын эрхлэгч биш тэр бүх санхүүгийн бичиг баримтыг устгах, нуун дарагдуулах ажлыг зохион байгуулсан мафийн эзэн гэдгийг чинь ойлгож байнаа

Avatar

Нэргүй 2023-12-04 202.131.245.243

Улс дотор улс байгуулчихсан хулгайч байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-12-04 43.228.130.63

shaadg nohoi dvvjilsench bagadan ene hulgaichiig

Avatar

Монгол улсын иргэн 2023-12-04 183.177.99.226

Өөот чинь байгаа хувь засваргүй эх нь мөн гэдгийг би бас яаж мэдэх вэ Бат-Эрдэнэ гишүүнээ

Avatar

Нэргүй 2023-12-04 202.9.40.11

Нэг хүнд хөрсөн доорх баялагаа тэр чигээр нь өгчихдөг улс манайхаас өөр хаана ч байхгүй. өөрийн мөнгөөрөө нөөц илрүүлсэн юм бол ашгийн 30-40 хувийг л тэр хүн авч үлдсэнийг нь улсад өгөх ёстой. Байгалийн баялагыг цөөхөн хэдэн хүн эзэмшиж хагартлаа баяжиж байна. Үүнийг яагаад одоо хүртэл таслан зогсоохгүй байна вэ

Avatar

Нэргүй 2023-12-04 103.57.93.189

kkk. udej uusnaasaa bolood hagarchisan hun unuudur baihgui l bainam Tegeheer tanagtai gesen ug uu?

Avatar

зочин 2023-12-04 202.126.88.181

Архивын материал алга болгох нь хэргийн баримтыг устгаж буй л явдал .Эзнийг нь тогтоох хэрэгтэй. Алга болох шалтгаан юу байв.Аливаа байгууллагын архив ч дээ, хэн ч тийшээ дураараа орж болдог, бараг ямар ч хамгаалалтгүй л газар харагддаг. ,

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.183.193

Төв архиваас аудитттай хамтран улс даяар хувь хувьсгалын гэж ялгалгүйгээр шалгалтын аян эхлүүлэх хэрэгтэй байна.

Avatar

ЗОЧИН 2023-12-04 202.21.126.30

МӨНГӨТЭЙ, ОЛОН ЖИЛ ДАМНАСАН БАРИМТ СЭЛТЭЭ УСТГАЧИХСАН ХУЛГАЙЧИЙН ӨМНӨ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ, УИХ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЮМ БАЙНА. ЭНЭ ХУЛГАЙЧ ДЭЭДИЙЖ БАЙНА ШДЭЭ. ХЯТАДЫН ХИЛ ДЭЭР ТОНН НЬ 75 ДОЛАРААР ЗАРАГДДАГ НҮҮРСИЙН УУРХАЙН АМ НӨХЦЛӨӨР 25 ДОЛАРААР ЗАРСАН ТАЙЛАНТАЙ. НИЙТ 14 САЯ ТОНН НҮҮРС. ЗӨРҮҮ НЬ 75-25. ЗӨРҮҮ 50 ДОЛЛАРЫГ 14 САЯ ТОННООР ҮРЖҮҮЛЧИХ. 7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХУЛГАЙ ХИЙЖЭЭ. НҮҮРС НЬ БАТ-ЭРДЭНИЙНХ БИШ АРД ТҮМНИЙ НИЙТИЙН ӨМЧ.ӨМНӨГОВЬ АЙМАГТ НОГДОЛ АШГААР 263 ТЭРБУМ ӨГСӨН ГЭНЭ.

Avatar

Нэргүй 2023-12-04 103.212.119.154

Өөрийн чадвараа буруу ашиглаж, арай хэтэрхий хүн чанаргүй амьдарсан цаг хугацаагаа эргэж харах үе ирж дээ. Арай л бузар шуналтай санагддаг шүү. Олиггүй хүн байх гэж боддог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж