УИХ-ын даргын захирамжаар нүүрсний сонсгол явуулж байна

Хуучирсан мэдээ: 2023.12.04-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын захирамжаар нүүрсний сонсгол явуулж байна

УИХ-ын даргын захирамжаар нүүрсний сонсгол явуулж байна

Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол эхэллээ. Дөчин их наядын гэх нүүрсний хулгай, луйврын  асуудлаар УИХ-аас нээлттэй сонсгол явуулж байгаа агаад УИХ-ын гишүүн, Хууль зүй байнгын хорооны дарга Б.Энхбаяр ахлаж байгаа юм. Эхний сонсголыг энэ долоо хоногт зохион байгуулах агаад дөрвөн мэдээллийг сонсч, гэрчүүдийг дуудна. Нэгдүгээрт, орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг сонсоно. Хоёрдугаарт, тус компанид бусад эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтууд тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонсоно. Гуравдугаарт, "Эрдэнэс Тавантолгой" ХК үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл, дөрөвдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, 2011-2023 оны аравдугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа ажил үйлчилгээг эхний сонсголоор хэлэлцэх юм. Хоёр дахь сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд болно.

Өнгөрсөн жилийн өдийд нүүрсний хулгай илчлэгдэж, иргэдийн зүгээс талбай дээр жагсаал зохион байгуулсан. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболдоос эхлээд өнөөгийн парламентад суугаа нэр бүхий гишүүдийг нүүрсний хулгайн гол сэжигтэн болохыг АТГ зарласан. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний асуудлаар олон нийтийн нээлттэй сонсгол зохион байгуулах захирамжийг анх 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд гаргаж байв. Мөн удаа дараа нүүрсний сонсгол хийхийг үүрэг болгож, ажлын хэсгийг ч солиход хүрсэн юм. Намрын чуулганы нээлтээр ч УИХ-ын дарга Г.Занданшатар нУИХүүрсний сонсголыг яаралтай хийхийг үүрэг болгосон. Үүнээс хоёр сарын дараа ийнхүү УИХ-аас нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол явуулж байна. Харин иргэдийн зүгээс хамгийн том хулгай, луйвар явагдсан "Эрдэнэс Тавантолгой"-н асуудлыг эхлэж сонсох ёстой гэх шүүмжлэлийг хэлж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж