Хилийн усны хэлэлцээрийг Монголд зохион байгуулна

Хилийн усны хэлэлцээрийг Монголд зохион байгуулна

Хилийн усны хэлэлцээрийг Монголд зохион байгуулна
Монгол Улс, ОХУ-ын Засгийн хоорондын хилийн усны хэлэлцээрийн бүрэн эрхтийн болон ажлын хэсгийн хуралдаан ОХУ-ын арваннэгдүгээр сарын 21-23-нд Улаан-Үд хотод, арваннэгдүгээр сарын 27-28-нд Эрхүү хотод болж өнгөрчээ. Тухайлбал, "Хилийн усыг хамгаалах, ашиглах" тухай Монгол Улс, ОХУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийн гишүүд Улаан-Үд хотноо хоёр өдөр хуралдсан байна. Жил болгон зохион байгуулдаг энэ хуралдаанд Улаан-Үд хот болон Эрхүү хотод суух Ерөнхий консулын газрын хамт олон, Ерөнхий консул, консул ажилтнууд дэмжиж, хамтран ажиллажээ.
Ажлын хэсгийг ОХУ-ын талаас Енисей мөрний сав газрын захиргааны дарга, Монголын талаас Усны газрын дарга ахалдаг.
Хилийн усны хэлэлцээр, ажлын хэсгийн хурлууд нь дэлхий дахинд олон улсын эрх зүйн шинжлэх ухааны тун чухал судлагдахуун, онолын болон практик ач холбогдол бүхий үйл явц байдаг. Хөрш улсууд айл хүний амь нэг байж, нэг голын хүүхдүүд гэсэн байдлаар асуудалд хандах нь дэлхийн бүх улсын хувьд усны бодлогын үндэс болдог. Аливаа хоёр талт харилцаа, уулзалтуудын хамгийн чухал хэсэг нь уулзалтаас гарах тэмдэглэл буюу протокол бэлтгэх түүнд гарын үсэг зурах процесс байдаг. Хилийн усны хэлэлцээрийн дагуу (1995) хоёр улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, хоёр орлогч, комиссын гишүүдийн хамт ажиллаж, жил бүр бүрэн эрхтийн уулзалт, ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулж тухайн жилийн хилийн устай холбоотой асуудлуудыг ярилцдаг, харилцан мэдээлэл солилцдог журамтай. Эдгээр хуралдаан энэ жил ОХУ-д, ирэх жил Монгол Улсад зохион байгуулна гэдгийг албаныхан мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-04 202.21.108.61

эгийн голын УЦС баригдчихсан бол цахилгааны үнэ ингэж өсөхгүй байсан

Avatar

Эгэл 2023-12-04 103.57.93.253

амь нэг ч гэх шиг зохиогүй цаасан малгайгаа боль,сэтгүүлч гуай!оросууд болохоор усан цахилгаан станц 5;6- аар нь барьж болдог Монгол улс бол 1-г барина гэхээр хааж боогоод 20д жид болж байна.новшийн оросууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж