Сибирьт -50 хэм хүрч, Орос даяар нислэгүүд саатав

Хуучирсан мэдээ: 2023.12.04-нд нийтлэгдсэн

Сибирьт -50 хэм хүрч, Орос даяар нислэгүүд саатав

Сибирьт -50 хэм хүрч, Орос даяар нислэгүүд саатав

Сибирийн зарим хэсэгт агаарын хэм -50 хүртэл буурч, цасан шуурга шуурч байна. Тодруулбал, Сибирийн зүүн хойд хэсгийн Саха улсын нутаг дэвсгэрт агаарын хэм -50 хүрснийг цаг уурын станцууд мэдээллээ. Бусад хот, мужид ч бас цас орж, Орос даяар нислэгүүд саатав.

Саха нь газар нутгийн хэмжээний хувьд Энэтхэгтэй ойролцоо. Тус бүс нутаг нь мөнх цэвдгийн бүсэд оршдог. Гэхдээ энэ жил хэт эрт хүйтэрсэн гэж үзэж байна. Саха улсын нийслэл Якутск нь дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг бөгөөд Москвагаас зүүн зүгт 5000 км зайд оршдог. Якутск хотод агаарын хэм -44-өөс -48 хооронд хэлбэлзэж байна. Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлтийн улмаас бүс нутагт -50 хэм хүрэх нь эрс багасан, мөнх цэвдэгт гэсэх шинж ажиглагдаж эхэлсэн.

ОХУ-ын нийслэл Москвад ч бас урьд өмнө байгаагүй их хэмжээний цас орсны улмаас нислэгүүд саатжээ. Нийслэлийн гурван том нисэх буудалд дор хаяж 54 нислэг хойшилж, таван нислэг цуцлагдсан. Москвагийн агаарын хэм энэ долоо хоногт -18 орчим байна. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж