Хятад залуус мөрөөдлөө гээгээд, хөдөөг зорьж байна

Хуучирсан мэдээ: 2023.12.05-нд нийтлэгдсэн

Хятад залуус мөрөөдлөө гээгээд, хөдөөг зорьж байна

Хятад залуус мөрөөдлөө гээгээд, хөдөөг зорьж байна

Ковид-19 цар тахлын хөл хорионоос өмнө Гонг Ченгчян  Ханжоу хотын технологийн компанид жилд 200,000 юанийн ($28,000) цалинтай ажилладаг байв.  Харин одоо тэрбээр  Жэжян мужийн хөдөө тосгонд гүзээлзгэнэ тариалж байна. 30 настай Гонг Ченгчян хөл хорионы үеэр санхүүгийн блог хөтлөх оролдлого нь бүтэлгүйтсэний дараа хөдөө нүүхээр шийдэж, жимс жимсгэнэ сонирхох болжээ. Гэвч түүний шийдвэрт эцэг эх нь сэтгэл дундуур байгаад бага зэрэг урам хугардаг гэв. "Аав маань насаараа тариаланч байсан. Тэдний нэг хүсэл бол хүүхдүүдээ өөр амьдралтай болгох. Хэрэв би зүгээр л газар тариалан эрхлэх юм бол яагаад ийм олон жил сургуульд нь сургасан юм бол гэж тэд гайхдаг" хэмээн Гонг Ченгчян ярьжээ.

Хэдэн арван жилийн турш Гонгийн эцэг эх шиг хүмүүс тариалангаа орхиод хятадын хотуудад ажил хийхээр нүүж, тус улсын хурдацтай өсөлтийг "турбо хөдөлгүүр" болсон. Гэвч дэлхийн хоёр дахь том эдийн засаг удааширч байгаа энэ үед залуучууд ажилгүйдлийн хямралыг үүрч, тэдний таван хүн тутмын нэг нь ажилгүй болж байна. Дундаж амьдралтай болно гэсэн амлалтаар хүүхдүүдээ коллежид сургахад хөрөнгө оруулалт хийсэн гэр бүлүүдийн  итгэл найдвар нь бүдгэрч байна. Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньжэн зэрэг хотуудын хүн ам 2022 онд анх удаа буурсан нь хотоос хөдөөд шилжих хөдөлгөөнийг илтгэв.

"Намайг 2014 онд сургуулиа төгсөхөд над шиг туршлагагүй дундаж оюутан хүртэл олон санал авч, сайн компанид ажил олж чаддаг байсан. 10 жилийн дараа сайн их сургууль төгссөн шилдэг оюутнуудад ч ажил олоход хүндрэлтэй байна" гэж Гонг Ченгчян  тайлбарлаж байна.

Өрсөлдөөн, тэмцэлд туйлдсан хятад залуусын хувьд хөдөө тосгон "амрах газар" болжээ. Ши Жиньпин дарга олон жилийн турш залуучуудыг "хөдөө орон нутгийг сэргээхэд" туслахыг уриалж байсан бөгөөд сүүлийн саруудад ийм уриалгыг улам нэмэгдүүлж байна. Тухайлбал, Гуандун муж 2025 он гэхэд хөдөө орон нутагтаа 300,000 төгсөгч авчирах туршилтын төлөвлөгөөг тавдугаар сард танилцуулсан.  Төрийн албан хаагчдыг зуучлах, хөдөө аж ахуйн чиглэлээр дадлага хийх, бизнес санаагаа хөгжүүлэхэд нь туслах инкубаторын хөтөлбөрүүдийг Гуандун муж санал болгож байна.

Гэвч эдийн засгийн хүндрэлийн цар хүрээг харгалзан хөдөө орон нутгийн ажлын байранд анхаарлаа хандуулах нь Хятадын залуучуудын нөхцөл байдлыг сайжруулах магадлал багатай юм. "Bloomberg Economics"-ийн үзэж байгаагаар ДНБ-ий өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд жилийн 4 хувь хүртэл буурсан. Орон сууцны үнэ цэнэ унасан нь айл өрхүүдийг ирээдүйд эргэлзээтэй болгож, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг түүхэн доод хэмжээнд хүргээд байна.

Технологийн инноваци хөгжсөн хотуудаас төгсөгчдийг гадагшлуулах нь өсөлтийг улам сааруулах эрсдэлтэй. Харин хотжилт удаашрах нь эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг шинэ орон сууцны эрэлтийг бууруулна.

Зарим хүмүүс Ши Жиньпиний хөдөө орон нутгийг хөгжүүлэх кампанит ажлыг  залуучуудын дургүйцлийг бууруулах улс төрийн алхам гэж үзэж байна. Хятадын залуус гурван жил үргэлжилсэн Ковид-19-ийн хөл хориог эсэргүүцэн жагссан нь санаанд оромгүй үр дүнд хүрч, Бээжингийн эрх баригчид хязгаарлалтаа цуцалсан.  Залуучуудыг хотын төвөөс холдуулах нь энэ эрсдлийг бууруулж болзошгүй гэж Хонконгийн Политехникийн их сургуулийн социологийн дэд профессор Женни Чан хэлсэн ч эдийн засгийн асуудлыг үндсээр нь авч үзэхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж