"100 ширхэг ногоон автобусыг буцаах боломжгүй"

"100 ширхэг ногоон автобусыг буцаах боломжгүй"

"100 ширхэг ногоон автобусыг буцаах боломжгүй"
Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2023.12.04/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны 40 гаруй байгууллага, гишүүдийг цуглуулж, ээлжит тавдугаар хурлаа 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нд хийсэн. Энэ хурлыг хийж байгаа шалтгаан нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашины хэрэглээг зүй зохистой зохицуулах явдал гэж харж байгаа. Энэ асуудлаар хотын шинэ даргатайгаа хамтран ажиллаж байна. Миний бие томилогдсоноос хойш анхны хуралдаанаа хийж зөвлөмж өгсөн. Түгжрэлийг бууруулах Үндэсний хороо том бүтэцтэй учраас шийдвэрийг хангаж шуурхай ажиллах нь чухал. Жишээлбэл, шинэ нийтийн тээврийн автобус орж ирсний дараа хэрхэн хүртээмжтэй үйлчлэх вэ гэдгийг хэлэлцсэн.
Үндэсний хорооны дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөлийг байгуулж байгаа. Энэ зөвлөлд түгжрэлтэй холбоотой ажлыг гардан ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудыг оруулж, ажлын албаны дарга ахалж байна.
Цаашдаа хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, мэдээллээр хангах үүднээс иргэний хяналтын зөвлөлийг ажиллуулахаар болсон. Өнөөдөр иргэдийн бухимдаад байгаа асуудлыг шийдэхээр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан олон улсын тендерийг зарласан. Энэ долоо хоногт аль нэг оролцогч талаас маргаан гарахгүй бол баталгаажуулж, арванхоёрдугаар сарын 11-нд шалгарсан нэг компани нь гэрээгээ байгуулна. Дараагаар нь автобусаа нийлүүлэх юм. Үндэсний хорооны гишүүд санал нэгтэйгээр зөвлөмж гаргасан байгаа" гэв.
Автобус хүртээмжтэй болж ирвэл Энхтайваны өргөн чөлөөгөөр нийтийн тээвэрт үйлчилж байгаа олон давхардлыг арилгана. Ингэснээр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг чиглэл болгож өөрчилнө. Нэг автобусны буудал дээр 22-28 чиглэл давхардаж ирдгийг болиулна.
Иргэд дамжиж нийтийн тээвэрт сууна. Тэр дэд бүтцийг нийслэлийн Авто замын газар хариуцан, шинэ оноос өмнө дуусгах юм. Иргэд гурван минутын зайтай автобус хүлээж, богино эргэлтээр зорчино. Автобусны үнийн хувьд өглөө эхний автобусанд суусан билетээрээ өдөрт хэдэн ч удаа дамжиж явах боломжтой болно. Автобусны халаас зогсоолыг хааж, урд хойгуур автомашин оруулахгүй. Өнгөрсөн долоо хоногт Түгжрэлийн тухай хуулийг эцэслэн баталсан. Ингэснээр дагаж гарах журмууд батлагдаж, эхнээсээ хэрэгжиж эхэлнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Мөн Б.Дэлгэрсайхан сайд "Автобуснууд хоёр минутын зайтай ар араасаа цуварч явна. Гэрлэн дохио 40-60 секунд асч унтрах учраас дараагийн ээлжийн автобусыг тооцоолсон" гэв.
Мөн тэрбээр "Нүүрсэн яндангүй автомашин замын хөдөлгөөнд орвол бидний яриад байгаа агаарын бохирдол яг хэвээрээ байна. Тиймээс бид дараагийн хурлаараа иргэдийн хөндлөнгийн асуудлыг хэлэлцэж, энэ асуудлыг ярина. Хоёрт, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар тендерээ шалгаруулж, эцэслэсэн. Нийт 600 автобус худалдан авахаар "Юутонг бус" компани шалгарсан. Гэрээндээ бүх зүйлээ тусгах байх. Ногоон автобусны асуудлыг улс даяараа мэдэж байгаа. Шүүхээс гэм буруутанг нь тогтоогоогүй учраас ногоон автобусыг хүлээж аваагүй. Ер нь шүүх эцэслэн шийдэж, ийм үнээр ногоон автобусыг хуучин автобусны үнээр ав гэвэл буцаж нийслэлд ирэх байх. Цаашид яаж шийдэх эсэхийг бид ярих боломжгүй. Би ойлгохдоо, нэгэнт 100 ширхэг ногоон автобусыг буцаах нь боломжгүй зүйл гэж харсан. Үйлдвэрлэгч компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой. Эдгээр автобусыг буцаахад ямар хэмжээний зардал гарах билээ. Дор хаяж вагон дээр ачаад аль хүртэл авч явах нь тодорхойгүй" гэдэг хариултыг өглөө.
Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:
-Улаанбаатар хотын таван гол зам дээр нийтийн тээврийн хүлээгдэлгүй байх зарчмаар үйлчилнэ. Мөн зургаан тойрог замд 12 чиглэлд автобус үйлчилнэ. Энэ автобус хол замд явах учраас хүлээлтийн хугацаа таван минут байна. Үндсэн гудамж, зам дээр өглөө ачааллын цагаар 07.00-10.00 хооронд хоёр минут, оройн 17.00.-21.00 цагийн хооронд хоёр минутын хүлээгдэлтэй байна. Иргэд хамгийн ихдээ таван минут автобус хүлээнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-04 59.153.114.32

улс төрчид та нар улсыг хохиролгүй болгосны дараагаар та нар идэж ууж сурснаараа тастаач хамаагүй өөрсдөө залги ард тумэнд хөсрийн зэв хэрэггүй!

Avatar

ахмад 2023-12-04 202.9.40.90

Луйварыг засад залруулах биш бүр өнгөлөн далдалж хайцаалан хаах үүрэгтэй очсон сайданцарыг нэн даруй огцруулж 100 автобусны төлбөрийг энэ хулгайчаар өөр нь төлүүл.Яасан улаан цайм татвар төлөгчдийн мөнгийг угаах гэж зүтгэдэг хахуульч вэ.Энэ хүнийг АЭГ шалгаж шоронд хатаавал таарна. Дэлгэрсайханд оролцоогүй хулгай гэж огтхон ч байхгүй.

Avatar

зочин 2023-12-04 103.143.41.2

Буцаагаач ээ, улс орны минь нэр хүнд гэж байна, ард иргэдээ бод л доо.

Avatar

Нэргүй 2023-12-04 59.153.86.152

Хуучин автобусыг буцаа ,Ингэж хуйвалдаж болохгүй,

Avatar

Нэргүй 2023-12-04 98.41.124.211

Энэ нохойн жогорхой ийм л юм донгосно л доо. Хэмхэрхий хэдэн автобус хүчээр шахах нь

Avatar

Зочин 2023-12-04 202.70.34.70

Ургах Наран хороололд саяхнаас эхлээд 2 улаан том автобус явж байгаа. Тэгээд хүмүүс ер нь бол 1-2 цаг орчим автобусаа хүлээж зогсдог. Тэгээд өвлийн хүйтэнд бол үнэхээр хэцүү шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-12-04 202.131.227.82

ШИНЭ АВТОБУС АВАХАД18 ТЭРБУМААР ИЛҮҮ ҮНЭЭР АВСАН ГЭЭД БГАА. ОРЖ ИРЭХ НЬ АДИЛХАН НОГООН, АВСАН БГАА БУЦААХ БОЛОМЖГҮЙ НЬ БАС НОГООН. ХОЛИОД Л ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАЖ, НЭР ХААСАН БОЛОХНЬ ДЭЭ. ОНЫ ДАРАА АВАХ АВТОБУС БАЙХГҮЙ ГЭСЭН ҮГ ҮҮ.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.183.193

Худалдан авалтыг зохион байгуулсан, хийсэн, ханган нийлүүлсэн бүх этгээдийн хөрөнгийг хураан авч улсыг хохиролгүй болго.

Avatar

Нэргүй 2023-12-04 202.9.47.14

Yxэж байсан ч энэ МАН АН 2ыг бүү сонго Монгол ахан дүүс минь.Эд бидний болон үр хүүхдүүдйн толгой дээр бaaж щээж байна.Уур минь буцалж байна.

Avatar

Нэргүй 2023-12-04 202.9.47.14

бмтгий х** бүр уур хүрчихлээ

Avatar

sukhbat 2023-12-04 59.153.87.20

za ingeed hagas ih nyad tugrug hulgain zamaar alga bolloo gej. ene ulsad hun amidrah yamarch bolomj alga.

Avatar

Нэргүй 2023-12-04 104.39.228.237

хулгай гэмт хэргийг нэгэнт үйлдэгдсэн буцаах боломжгүй гэж ярьж байгаа юмаа даа

Avatar

Зочин 2023-12-04 66.181.161.238

Энэ Тамир яагаад энд сууж байгаа юм бэ? Шоронд Ганхуягийн хажуу өрөөнд байж байх ёстой биш үү?

Avatar

Zochin 2023-12-04 103.11.195.34

yu geed h*****d baigaa yum be? idej uuhaa l meddeg llruud neg musun Ulaanbaataraas, bas Mongoloos zailaarai

Avatar

зочин 2023-12-04 66.181.160.25

Нэгэнт буцаах боломжгүй юм бол үйлчилгээнд явж таарна.. Нэгэнт үйлчилгээнд яваад эхэлбэл авчирсан этгээд нь ялгүй мултарч таарахнээ …Энэ МАНгарууд их алсыг харж байна шүү …

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.178.191

100 автобусыг ав, эсвэл бүү ав гэдэг шийдвэрийг шүүх гаргахгүй!! Нэгэнт авсан учраас ашиглах боломжгүй юм бол тэдгээрийг авах ажлыг хариуцан зохион байгуулсан этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй!!!

Avatar

Иргэн 2023-12-04 66.181.189.172

Ногоон автобусыг зохих үнэ хөлсөөр нь аваад хэрэглэх нь зүйтэй. УБ хотын дүгжрэлийг бууруулах талаар ганц өнөөдөр ярьж байгаа биш. Хотын энэ асуудлыг хариуцсан албан тушаалтнууд өнөөрдөр ярьж байгаа зүйлээ өмнө нь ярьж хийж байхгүй яасан юм. Эсвэл бүүр өөр хүмүүс гараад ирсэн юм уу.Ярих нэгш өөр хийх нэг өөр, ирэх он гартал сар хүрэхгүй хугацаа үлдлээ , ярисан нь ажил хэрэг болвол сайн санж. харж л байяа

Avatar

Нэргүй 2023-12-04 202.9.46.153

шинэ автобус 12 жил ашиглана гэсэн. наад хуучин ногоонууд ихдээ хэдхэн сар явна. яагаад гэвэл будсан хуучин,ашиглах бодомжгүй

Avatar

МАРС 2023-12-04 59.153.115.136

ДЭЛГЭР САЙХАН ГЭЖ НЭГ НАРНАЙСАН НӨХӨР ИЫМ ЮМ ХУЦАХАА БОЛb ТӨМРИЙН ХОГЫГ БУЦААХГҮЙ БОЛ НААД ОРУУЛЖ ИРСЭН ХУЛГАЙЧ ХӨРӨНГӨТНҮҮДЭЭС МӨНГИЙГ Нb НЭХЭМЖЛЭХ ХЭРЭГТЭЙШД

Avatar

зочин 2023-12-04 202.126.88.181

Үүнийг чи биш шүүх шийднэ. Эдгээр автобусууд огт ашиглах боломжгүй төмрийн хог биш б**х аа.Гол нь буруу жишиг тогтоож болохгүй.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.183.165

80%- ийн шууд ЖҮКЭНДДЭГ айн…Энэ МАН арай дэндлээ. Төмрийн хогноос сэг босгож ирээд буцаах боломжгүй гэнэ үү…та нар ард түмний татварын мөнгийг ингэж идэх үү…Бодол чинь богино байна

Avatar

зочин 2023-12-04 202.126.88.181

МАН үүнд ямар хамаатай юм. Хэдэн хүний хариуцлагын асуудал байна. Буруу бүтэхгүй хүмүүс ,АН-д ч зөндөө хангалттай бий. Тэдний урд өмнө тарьсан балгийг бид одоо хүртэл амьдрал дээрээ мэдэрсээр байна.Мөрдөн байцаалт шалгалт шүүлэг явж байна. Үнэн мөн нь мөд илрэх биз Бүх зүйлийг бүү улс төржүүл Энэ нь нийгэмд зөвхөн хор л чирч ирнэ

Avatar

JS 2023-12-04 66.181.185.151

Ха ха, Иргэд дамжиж нийтийн тээвэрт сууна, Иргэд гурван минутын зайтай автобус хүлээж, богино эргэлтээр зорчино гэнэ үү, хүйтэнд буугаад, суугаад байх юм уу, наад богино эргэлт гэдгээ болих хэрэгтэй, нэг автобусанд суугаад очих газраа очдог болмоор байна

Avatar

Нэргүй 2023-12-04 202.131.225.197

Тийм юм байх боломжгүй. Маргааш чамайг хаагуур тэнэхийг хэн мэдэх билээ.

Avatar

зочин 2023-12-04 202.179.25.70

Одоо буцаагаад яах билээ. Цэвэрлэж янзлаад хэрэглээч. Микрогоос дээр биз дээ

Avatar

Нэргүй 2023-12-04 202.72.245.121

Эргүү заваан өвгөн юугаа ч яриад байгаан. Энэний яриагаар бол улам л бөглөрөл үүсэх юм яриад байхын. Дэлгэрсайханыг бөглөрөлийн сайд болго

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж