Лукашенко Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2023.12.04-нд нийтлэгдсэн

Лукашенко Хятадад айлчилж байна

Лукашенко Хятадад айлчилж байна

Беларусийн удирдагч Александр Лукашенко эдийн засаг, худалдааны яриа хэлэлцээ хийхээр Бээжинд айлчилжээ. Лукашенкогийн хэвлэлийн албанаас Ням гаригт мэдээлснээр айлчлалын хөтөлбөрт нийгэм, хүмүүнлэгийн салбарын арга хэмжээнүүд ч багтсан байна.

Хятадын дарга Ши Жиньпин уулзалтын үеэр Беларусьтай стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн гэж мэдэгджээ. Мөн "Бүс ба зам" санаачлагын хүрээнд хийгдэж буй хамтын ажиллагааны сүүлийн үеийн үр дүнг онцлов.

"Хятад улс Беларусийн түншүүдтэй хамтран стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Хятадын хувьд тогтвортой байдал, урт хугацааны хөгжил нь маш чухал. Өнөөгийн ертөнцөд шинэ эрсдэл, сорилтууд гарч ирсээр байна. Болж буй үйл явдлуудын ихэнх нь бидний хувьд гэнэтийн зүйл. Хоёр улс алхам тутамдаа шинэ тохиролцоонд хүрч байна. Жилийн хугацаанд улс төр, олон улсын хамтын ажиллагааны харилцан итгэлцэл бэхжлээ" гэж Ши Жиньпин хэлжээ. 

Харин Лукашенко хэлэхдээ "Би энэ айлчлалд бэлдэж байхдаа хамтрагчдаасаа юу хийх хэрэгтэй байна, хаана асуудал байна гэдгийг асуусан. Ингэж байж Хятадын удирдагчтай хэлэлцэх юм. Гэтэл бидэнд нэг ч асуудал олдоогүй. Бүх зүйлд ахиц дэвшил гарсан. Өнөөдөр Ши Жиньпинтэй ярилцах цор ганц асуудал бол хурд. Хятад бол хүчирхэг гүрэн. Хятад зөвхөн бидний сонирхол биш, бүх дэлхий ашиг сонирхол. Учир нь энд маш олон авьяаслаг, хөдөлмөрч хүмүүс амьдардаг" гэлээ. Лукашенкогийн айлчлал Ням, Даваа гаригт үргэлжилнэ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж