"Трамп бол ардчилалд урьд өмнө нь байгаагүй аюул"

"Трамп бол ардчилалд урьд өмнө нь байгаагүй аюул"

"Трамп бол ардчилалд урьд өмнө нь байгаагүй аюул"

Куиннипиакийн их сургуулиас явуулсан санал асуулгад бүртгүүлсэн сонгогчдын дийлэнх нь (52 хувь) нь ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд шинэ хүмүүсийг харахыг хүсч байна гэжээ. Бие даагчдын 72 хувь нь, Ардчилсан намын 58 хувь нь ингэж хэлжээ. Урьдчилан таамаглаагүй нөхцөл байдлыг харгалзан үзвэл Ерөнхийлөгч Жо Байден Ардчилсан намаас нэр дэвших бололтой.

Гэхдээ бүгд найрамдахчуудын ердөө 29 хувь нь өөрсдийн нэр дэвшигчдэдээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Бүгд найрамдахчуудын 67 хувь нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Дональд Трампад сэтгэл хангалуун байгаа бололтой.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгчдийн хэн нь ч яллагдаж байгаагүй. Тэгвэл Трамп дор хаяж дөрвөн эрүүгийн хэрэгт буруутгаж байна. Тодруулбал,

  • Нью-Йоркт  порно од руу мөнгө төлж, гэр бүлээс гадуурх харилцаагаа нуухыг оролдсон хэргээр 34 зүйл ангиар,Флорида хотод нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг цуглуулж, хураан авахад саад учруулсан гэх хэрэгт 40 зүйл ангиар,
  • Вашингтон ДС-д  2020 оны сонгуулийг хүчингүй болгох оролдлогын улмаас 4 зүйл ангиар,
  • Мөн Жоржид, сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн хэрэгт 13 зүйл ангид буруутгагдаж байна.

Трамп болон түүний дэмжигчид эдгээр ялыг "улс төрийн зорилготой" гэж үзэж байгаа бөгөөд бусад хүмүүсийг ойлгож өршөөл үзүүлэхийг гуйж байна.  Трампын гэмт хэргүүдэд буруутгагдаж буй зарим хүмүүс буруугаа хүлээсэн.

Хэрэв Трамп дахин сонгогдвол хилийн хоригоо сэргээж, "цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах" төлөвлөгөөгөө боловсруулж, бичиг баримтгүй, нутаг буцаагдах хүмүүсийг  "хуаранд" хорихоор төлөвлөж байна.

Тэд мөн АНУ-д төрсөн хүүхдүүдэд харьяалал олгох тухай 1868 онд баталсан Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт, өөрчлөлтийг өөрчлөх  бодолтой байгаа. Хэрэв Трамп сонгогдвол "эрх чөлөөтэй байхыг хүсэгчид" өөр газар хайх хэрэгтэй болно. Хууль бус цагаачлал бол асар том асуудал боловч Трампын санал болгож буй шийдлүүд үүнийг шийдвэрлэх арга зам биш юм.

Трамп хэрэв дахин сонгогдвол холбооны засгийн газрыг ашиглан улс төрийн өрсөлдөгчдөө дарна гэдгээ ч тодорхой хэлсэн. 

ЭХ СУРВАЛЖ: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-04 202.131.249.11

Trump yalj bolku.

Avatar

хүннү 2023-12-04 202.55.188.116

Трамп ерөнхийлөгч болсон нь дээр. Наад зах нь Орос Украны дайн Ойрох дорнодын дайн намжмал байдалд орно. Трамп америкийн ард түмний хөрөнгийг энэ Байден шиг дайнд цацаад байхгүй. ЕХ Трампын байр суурийг л дагана. Орос ч мөн адилхан. Ким хүү ч ийш тийш нь пужин харваж “тоголоод” байхгүй. Дэлхийн улс төрийн байдал өөрчлөгдөнө.НАТО ч байр сууриа өөрчлөнө. Бинесмен хүнийг сонгож мөнгөө гамтай зархуу, зөнөг өвгөнийг сонгож дайнд мөнгөө үрэн таран хийхүү гэдгийг америкийн ард түмний сонголт л мэднэ.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.183.193

АНУ лидергүй лойдор улс болсон.

Avatar

Нэргүй 2023-12-04 59.153.113.200

trump yaln ter yalsan gevch biden chutgur tuunii gar huluud yalaltiig hulgailsan

Avatar

зочин 2023-12-04 202.126.88.181

Трампын аюултай этгээд эсэхийг түүний эсрэг хүчин буюу, Байданы тал биш, ард иргэдийн сонголт санал л шийдэх учиртай. АНУ үнэхээр ардчилсан орон юм бол. Трампын эсрэг явуулж буй ажиллагаа бол сөрөг хүчнээ намнах оролдлого дарангуйлагч гэдгээ харуулж буй явдал гэж зарим хэлэлд бичиж байна гэнэ. Трамп хэрэв нэрээ ерөнхийлэгчид дэвшүүлээгүй бол ийм байдал үүсэхгүй байсан гэж байна.

Avatar

Нэргүй 2023-12-04 98.37.80.18

Trump ylna

Avatar

Зочин 2023-12-04 124.158.67.112

Трамп ялагдана

Avatar

Нэргүй 2023-12-04 98.37.80.18

Ardachilsan oron l ym bol Trump ylna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж