Солонгосын хойгт дайн дэгдэх нь цаг хугацааны л асуудал

Солонгосын хойгт дайн дэгдэх нь цаг хугацааны л асуудал

Солонгосын хойгт дайн дэгдэх нь цаг хугацааны л асуудал
FILE PHOTO: A North Korea flag flutters next to concertina wire at the North Korean embassy in Kuala Lumpur, Malaysia March 9, 2017. REUTERS/Edgar Su/File Photo

Хоёр Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийг цуцалсан тул хойгт биет мөргөлдөөн, дайн гарах нь цаг хугацааны л асуудал болсныг Пёньян Ням гаригт анхааруулав. Мөн Өмнөд Солонгос улс аливаа дайсагнасан үйлдэл гаргавал бүрэн сүйрнэ гэж сүрдүүлжээ.

Тус улсын цэргийн шинжээч 2018 оны иж бүрэн хэлэлцээрийг цуцалсанд Өмнөдийн талыг буруутгасан байна. "Хоёр Солонгосын цэргийн хэлэлцээрийг хүчингүй болгох зорилготой бодлогогүй, болгоомжгүй алхмуудын улмаас хэлэлцээр батлагдахаас өмнөх үе шиг ноцтой мөргөлдөөн дахин үүслээ. 2018 оны хэлэлцээр нь хурц сөргөлдөөнтэй хилийн шугамын дагуух бүсэд санамсаргүй мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх хамгийн бага механизм, хамгийн эцсийн шугам байсан. Өдгөө Солонгосын хойгт биет мөргөлдөөн, дайн дэгдэх нь магадлалын тухай асуудал биш цаг хугацааны л асуудал болсон. Хойд Солонгос улс хиймэл дагуул хөөргөх нь тусгаар тогтносон улсын хууль ёсны эрх. Үүний хариуд Өмнөдийн зүгээс хэлэлцээрийг зогсоох нь утгагүй юм.

Хэрвээ Умардын тал хиймэл дагуул хөөргөөд гэрээг зөрчсөн гэж байгаа юм бол Өмнөд Солонгос ч цэргийн тагнуулын хиймэл дагуулаа хөөргөсөн нь ялгаагүй асуудал. Хойд Солонгосын эсрэг утсан хүүхэлдэйн бүлэглэлийн аливаа дайсагнасан үйлдэл нь Өмнөдийг бүхэлд нь сүйрүүлэх болно" гэв.

Үүний хариуд Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам "Пёньян баллистик пуужингийн технологи ашиглан пуужин хөөргөх нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг илт зөрчсөн үйлдэл" гэж мэдэгдэл хийлээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-04 76.67.107.193

Дайны xэнээтэй улс дайтаxаас сийxгүй ээ, өмнөд Солонгос нэг үндэстэн үндэстнээ л бодоxгүй бол одоо НҮБ АНУ-д итгэвэл олон Солонгос xүн үxнэ.

Avatar

зочин 2023-12-04 66.181.166.196

Үнэн шүү, Путин Газын зурваст мөргөлдөөн үүсэгсэн нь нэг газар авсангүй, дэлхий нийтийн анхаарлыг Украйнаас бүрэн холдуулах хэмжээний үйл явдал болсонгүй, одоо байдал намжих тал руугаа болчихлоо, тэгэхээр шинэ ноцтой үйл явдал хэрэгтэй, мэдээж хамгийн боломжтой хувилбар хойдын жаалыг сумлаж солонгосын хойгт дайн өдөөх явдал

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.186.105

Хувхай фашист Путлер Украйныгялж чадахгүй байгаа учр аас Палестин, Умард Солонгос нтр-ээр энд тэндгүй дайн өдөөлгөж, Украйны аьч бгаа тусламжийг саөрмагжуулах өмхий санаа агуулжээ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж