МАН: ХХЗХ хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага

Хуучирсан мэдээ: 2023.12.04-нд нийтлэгдсэн

МАН: ХХЗХ хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага

МАН: ХХЗХ хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2023.12.04/ ээлжит мэдээллээ хийлээ.


Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулах эрх зүйн орчныг илүү тодорхой зохицуулах шаардлага үүсч байна гэдгийг харж байна. Хувь хүний асуудал гэхээс Монгол Улсын иргэн бүр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн баталгааг бүрдүүлж өгөхөд цаашдаа анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн 2001 онд шинэчилсэн найруулга нь батлагдсан Харилцаа, холбооны тухай хууль гэж бий. Энэ хуульд домэйн нэрийг ашиглах, бүртгэх журмыг ХХЗХ баталж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлснээр хэрэгждэг. Домэйн нэрийг бүртгүүлэх, ашиглах журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо хараат бус гишүүдээрээ баталсан. Энэ газар манай яамны агентлаг биш. Энэ газар дэлхийн бусад орнуудад байдаг хөндлөнгийн байгууллагын ажлыг хийдэг хороо.

Хэн нэгнээс хамааралгүйгээр долуулаа хуралдаж шийдвэрээ гаргадаг. Домэйн нэрийг бүртгүүлэх, ашиглах журамдаа үндэслэж, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч нартайгаа гэрээ байгуулдаг. Тусгай зөвшөөрөл олгодог.

Тухайн байгууллагыг хуулийн дагуу үүрэгжүүлдэг. Эрүүгийн хуулийн 22.1.3 зүйлд тодорхой кэйсүүдэд хуулийн байгууллага шалгаж байгаа тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр эрх бүхий байгууллагад харилцаа холбооны сүлжээнд тодорхой хязгаарлалт хийхийг даалгадаг. Цагдаагийн байгууллага хүлээж аваад, ХХЗХ-руу мэдэгддэг. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хороо хуулийг л хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Прокурор зөвшөөрч, цагдаад хүсэлт гаргасан бол тухайн бичгийг үндэслэж, хурдан хугацаанд тусгай зөвшөөрөл олгосон байгууллагууд руу мэдэгдэл явуулдаг. Интернэтийн үйлчилгээ үзүүлж компаниуд хуулийн байгууллагын албан бичгийг үндэслэж, хязгаарлалтыг тодорхой хугацаанд хийдэг гэсэн үг.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг. Одоогийн байдлаар томуугийн дэгдэлт идэвхжлийн түвшинд буюу хоёр дахь шатлалд байна. Амбулаторийн үзлэгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 5.5 хувьтай байгаа учраас цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хаах, нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлах боломжгүй.

Томуугийн эсрэг 300 мянган хүн тун вакциныг худалдан авч, бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, эмзэг бүлгийн иргэд болон 65 болон түүнээс дээш настай, архаг хууч өвчтэй иргэд буюу нийт эрсдэлт бүлгийн 89.8 хувийн вакцинжуулалтад хамруулсан.

Томуугийн дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа учраас сайдын тушаалаар Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хүүхдийн 575 ор дэлгэсэн. Есөн дүүргийн эмнэлэгт 297 орыг дэлгэсэн. Одоогийн байдлаар эрүүл мэндийн байгууллагад тасалдсан эм, тариа байхгүй. Нийт 30 хоногийн нөөцтэй байна. Амбулаторийн тусламж үйлчилгээг өнөөдрөөс уртасгасан цагаар ажиллуулахаас гадна өрхийн эрүүл мэндийн төвүүдийг амралтын өдрүүдээр уртасгасан цагаар ажиллаж, гэрийн эргэлтийг эрчимжүүлэх арга хэмжээг авч байна. ЭХЭМҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэгт резидент эмч, сувилахуйн мэргэжлийн төгсөх дамжааны 90 оюутныг туслахаар ажиллуулж, урамшуулал өгөхөөр ажиллаж байна. Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор хөдөөгийн иргэдэд үйлчлэх 45 унаа тэрэгний асуудлыг шийдсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 22, сумын төвд 23 машиныг хүлээлгэн өгсөн.

Агаарын бохирдлын шалтгаантай халдварт өвчин гэж байхгүй. Томуугийн амьсгалын замын вирус нь харшлын шинж тэмдэг өгдөг. Тэр утгаараа иргэд утаанаас үүдэлтэй харшлын ханиад гэж байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж