НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ-ын эхлүүлсэн дайнд холбоотнууд Украиныг үргэлжлүүлэн дэмжих ёстой хэмээн дахин уриалга дэвшүүллээ. Тэрбээр Германы "ARD" телевизэд өгсөн ярилцлагадаа, Путин дайнд ялбал Украины хувьд эмгэнэлт үйл явдал болохоос гадна НАТО-д аюултай байдал үүснэ гэдгийг онцолжээ.
Украин оршин тогтнох нь НАТО-гийн ашиг сонирхолд багтсан гэдгийг Йенс Столтенберг мэдэгдсэн. Түүнчлэн Украины үргэлжлүүлэн дэмжихээс гадна холбоотнууд муу мэдээнд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэсэн байна.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн холбоотнууд Украинд их хэмжээний цэргийн тусламж үзүүлсээр байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба НАТО-гийн орнуудад Украины эсрэг хийсэн Оросын дайнаас залхсан шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ