Галт уул дэлбэрч, 11 уулчин амиа алдав

Галт уул дэлбэрч, 11 уулчин амиа алдав

Галт уул дэлбэрч, 11 уулчин амиа алдав

Индонезийн Марапи галт уул өнгөрсөн амралтын өдөр дэлбэрчээ. Дэлбэрэлтийн дараа буюу өнөөдөр /2023.12.04/ 11 уулчин амиа алдсаныг олов. Том дэлбэрэлтийн дараа дахин нэг жижиг дэлбэрэлт болсон тул аюулгүй байдлын үүднээс сураггүй болсон бусад хүнийг эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод байна. Нас барсан уулчдаас гадна амьд үлдэж чадсан гурван хүнийг олжээ.

Дэлбэрэлт болох үед тухайн бүс нутагт 75 хүн байсныг орон нутгийн эрэн хайх, аврах багийн төлөөлөгч Жоди Харьяаван хэллээ. 49 уулчин нь өөрсдөө аюултай бүсээс зугтаж чадсан. Тиймээс өдгөө 12 хүн сураггүй байна гэсэн үг.

Далайн түвшнээс 2891 метр өндөр галт уул Ням гаригт дэлбэрч, гурван км өндөрт үнс цацалжээ. Тиймээс эрх баригчид хоёрдугаар зэрэглэлийн сэрэмжлүүлэг зарлаад байна. Мөн оршин суугчдыг галт уулын тогооноос гурван км дотогш зайд нэвтрэхийг хориглосон байна.

Индонези улс нь "Галын цагираг" нэртэй Номхон далайн бүсэд оршдог. Энд идэвхтэй галт уул 127 байдаг гэдгийг Галт уул судлалын агентлаг мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж