Юн Сук Ёл засгийн газрын 10 сайдаа солино

Хуучирсан мэдээ: 2023.12.04-нд нийтлэгдсэн

Юн Сук Ёл засгийн газрын 10 сайдаа солино

Юн Сук Ёл засгийн газрын 10 сайдаа солино

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнөөдөр Засгийн газрын 10 хүртэлх тооны сайд нараа сэлгэхээр төлөвлөж байгааг Ёнхап агентлаг мэдээлжээ. Эдгээрт Сангийн сайд, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хөдөлмөрийн сайд нар багтах магадлалтай байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн эдийн засгийн асуудал эрхэлсэн ахлах нарийн бичгийн дарга асан Чой Санг Мок Сангийн сайдын суудлыг авах гол өрсөлдөгч гэж тооцогдож байна.  Аж үйлдвэрийн сайд Банг Мун Кюг нь Сувон дахь суудлын төлөө өрсөлдөхийг дэмжсэн гэх мэдээлэл байгаа тул түүнийг сольж магадгүй юм.

Юн Сук Ёлын энэ үйлдэл нь ирэх 2024 оны дөрөвдүгээр сард товлогдсон сонгуулийн өмнөтгөл гэж тооцогдож байна. Тус сонгуулиар  түүний консерватив Ардын хүчний нам парламентын хяналтыг эргүүлэн авахыг хичээж байна. Хэрэв ерөнхийлөгчийн нам ялалт байгуулбал хүчирхэг үйлдвэрчний эвлэлийг эгнээндээ нэгтгэх, аж ахуйн нэгжийн зохицуулалтыг багасгах, компаниуд болон үл хөдлөх хөрөнгийн гүйлгээний татварыг бууруулах зэрэг эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх магадлалтай.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж