Д.Бат-Эрдэнэ: Ногдол ашгаа би хууль ёсны бизнес рүү хийдэг

LiveД.Бат-Эрдэнэ: Ногдол ашгаа би хууль ёсны бизнес рүү хийдэг

Д.Бат-Эрдэнэ: Ногдол ашгаа би хууль ёсны бизнес рүү хийдэг
18 : 48
2023-12-4

Сонсголыг маргааш 10.00 цагт үргэлжлүүлэхээр болов

"Тавантолгой" ХК-тай холбоотой олборлолтоос бусад үйл ажиллагаа сэдвээр шинжээчийн дүгнэлт сонсч дууслаа. Сонсголыг маргааш 10.00 цагт эхлүүлэхээр болж, өнөөдрийн сонсголыг завсарлууллаа. 

17 : 20
2023-12-4

Д.Бат-Эрдэнэ: Ногдол ашгаа би хууль ёсны бизнес рүү хийдэг

Жижиг "Тавантолгой" ХК-тай холбоотой нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Үдээс өмнөх хуралдаанаар Х.Сугир гэдэг хүн таныг хулгай хийсэн гэсэн.  Нүүрс 25 ам.доллараар аваад “Тавантолгой транс” ХК-д 60 хувийг худалдах замаар “Тавантолгой” ХК-д хохирол учруулсан гэдэг зүйл ярьсан. Олборлолтын компанитай холбоотойгоор шинжээчийн дүгнэлтэд дурдсан “Ингүүмэл” компани тантай хамаарал бүхий гэснийг биш гэлээ. 500 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулагдсан байна, зарим нь тантай холбоотой байна гэсэн.

Гэрчээр дуудагдсан, УИХ-ын гишүүн асан Д.БАТ-ЭРДЭНЭ:

-2004 онд анх “Тавантолгой” ХК нүүрсний экспортыг эхлүүлсэн. Тухайн үед Хятадын хэдэн машин явдаг, монголчууд ойртож чаддаггүй байсан. 2004 онд УИХ-ын гишүүн болоод Цогтцэций суманд очиход хөгшчлүүл уйлаад сууж байсан. Хятадууд ирээд Тавантолгой руугаа ойртож чадахгүй боллоо гэсэн. Бид нар сумын удирдлагуудтай хамт очиж, тэр нөхдүүдтэй уулзсан. “Монголчуудыг яагаад ажиллуулахгүй байна вэ гэсэн. Танай монголчууд 100 тоннын даацтай машин барьж чадахгүй шүү дээ гэсэн. Ардчилсан хувьсгалын үр дүнд хуримтлуулсан мөнгөөрөө буюу 25 сая ам.доллараар “Тавантолгой транс” компанид хөрөнгө оруулалт хийж, Өмнөговь аймгийн 300 хүнд сурагалт явуулж, Монголын анхны үндэсний хөрөнгө оруулалттай хөрс хуулдаг, олборлолт хийдэг компанийг байгуулж, өмнөговьчуудаа ажлын байраар хангаж байсан. Энэ үед нүүрс үнэгүй байсан. УИХ -ын гишүүд 2004-2008 онд нүүрсийг пүү паа гэдэг байсан. 2015, 2016 онд тэдэн машин гарвал тийм ашигтай байна гэдэг болсон. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг нүүрснээс бүрэн хамааралтай болсон.

Өмөнговь аймаг Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” энэ нүүрсний экспортыг хийж болох юм байна гэдэг үр дүнгийн дараа “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсан. “Тавантолгой транс” ХК-д ажиллаж байсан хүмүүс том, жижиг компани байгуулсан.

Намайг ашиг сонирхлын зөрчлийн хуулийг 2009 оноос зөрчсөн байна гэлээ.  Энэ хууль УИХ-аас 2012 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдаад тавдугаар сарын 1-ээс хрээгжиж эхэлсэн. 2009 оноос жил дөрвөн сарын хугацаанд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллах үед ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль батлагдаагүй байсан гэдгийг ойлгох хэрэгтэй.  

Өнөөдөр монголчууд өөрсдөө нүүрсээ олборлож, экспортолж чаддаг болсон нь их амжилт. Цаашдаа энэ ажил дээр монголчуудыгаа улам идэвхтэй оролцоотой байж, туслан гүйцэтгэгч биш өөрсдөө ил тод хөдөлмөрлөөд үндэсний капиталистууд бий болоосой гэж боддог.

Төр ажиллах боломжийг нь хангах учиртай.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Та санхүүгийн зах зээл рүү  маш олон хөрөнгө оруулалт хийсэн юм билээ. Хувьцаагаар ногдол ашиг авсан байна. Авсан мөнгөө таныг татвараас зугтаалгасан байна гэдэг мэдээлэл ирчихээд байгаа. Энэнд хариулт өгөөч?

Гэрчээр дуудагдсан, УИХ-ын гишүүн асан Д.БАТ-ЭРДЭНЭ:

-Мөнгө угаана гэдэг нь хууль бус мөнгийг хууль ёсны арга хэмжээ рүү хийгээд цэвэршүүлээд гаргахыг хэлдэг. Ногдол ашгаар авсан мөнгөө би бусад хөрөнгө оруулалтад чөлөөтэй хийдэг. Ногдол ашиг надад тодорхой хэмжээгээр байдаг, энийгээ би хууль ёсны бизнес рүү л хийдэг.

Ногдол ашиг илүү авсан, өөр хүний юм авсан зүйл байхгүй. Эхнэрийнхээ нэр дээрх 216 сая төгрөгийн ногдол ашгийг 2018 онд өөрийнхөө дансанд авсан, энийг буруу ногдол ашиг авсан байна гэдэг.  “Ажнай инвест” ХК ийг би өөрөө 100 хувь эзэмшдэг ногдол ашгийг авдаг, энийг хууль бус байна,  Монгол дахь  банк бус байгууллагад хийсэн нь мөнгө угаасан байна гэдэг таамаг дэвшүүлсэн. Буруу зөрүү зүйл хийгээгүй учраас хуух хаах юм байхгүй.

 

15 : 03
2023-12-4

Д.Бат-Эрдэнэ: "Тавантолгой" ХК-ийн хэмжээнд хувьцааг үнэд оруулбал нэг иргэнд 6.5 саяын ногдол ашиг ногдоно

Нүүрсний сонсголтой холбогдох үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.


УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-“Тавантолгой” ХК-ийн Артаг захирал байвал асууя гэж бодсон юм. Шинжээчид танилцуулга хийлээ. “Тавантолгой” ХК-ийн хувьцаа биржээр арилжаалагддаг, топ гурван индексд багтдаг. Нэгж хувьцааны үнэ 13-14 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм байна. Хувьцааг яаж хэрхэн өгөөжтэй болгов. Цаашдаа авах зүйл анхаарах зүйл хэлж өгөөч?

УИХ-ын гишүүн асан, “Ажнай” корпорацын тэргүүн Д.БАТ-ЭРДЭНЭ:

-Өмнөговь аймагт 15 уурхай байдаг, энэ бүх уурхайнууд Монголын эдийн засгийг авч явж байгаа. Монголын экспортын 90 хувийг нь Өмнөговийн уурхайнууд бүрдүүлдэг. Тавантолгой ордын 95.5 хувь дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, 4.1 хувьд нь “Энержи ресурс”, 0.4 хувь дээр нь Өмнөговь аймгийн оролцоотой “Тавантолгой” ХК ажиллаж ирсэн. 2004 онд анх удаа нүүрсний экспортыг энэ уурхай эхлүүлсэн. Анх  “Тавантолгой транс” гэж компанийг байгуулаад нүүрсийг 5 ам.доллараар зарж байгаад  8 ам.доллар, дараа нь 25 ам.доллар болгож, өсгөж байсан.  

Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит компани болох “Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн бирж дээр үнэгүй шахам байсан. Ардчилсан хувьсгалын үр дүнд би 2004 он хүртэл бизнес салбарт ажиллахдаа үнэт цаасны зах зээл дээр ажилласан. Энэ хүрээнд хувьцааг яаж өсгөх тал дээр санаа тавьж ирсэн. Түүний хүчинд “Тавантолгой” ХК-ийн рувьцаа нь хаана ч байхгүйгээр өсөлттэй яваа.

Монголын ард түмэн хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК ийн хувьцаа орон нутгийн “Тавантолгой” компанийн хувьцаа шиг үнэтэй байгаасай гэж хүсдэг. “Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ 13500 төгрөг болсон. Нэгж хувьцаанд 5500 төгрөгийн ногдол ашиг өгч байгаа. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг амь оруулж, үнэ хүргэж чадсан бол Монгол Улсын нэг иргэн 6.5 сая төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр авах бүрэн боломж байсан.

Шинжээч нар  гүтгэлгийн чанартай мэдээллүүд хийж байгаад анхаарах хэрэгтэй. Бид нар цөөхүүлээ нэгнийгээ муулж хөгжих юм уу. Эдийн засаг тэлэхгүй бол номчирхсоор байгаад дуусна. Нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар хүрч халалт багасна.

Би компанийг удирдаж, мөнгө өсгөж явсан хүний хувьд зардлыг багасгах ёстой гэж үздэг. “Тавантолгой” ХК ямар зардлаар хөрс хуулалтыг хийсэн бэ. 1 м куб шороог хэдээр хуулсан бэ гэдгийг яагаад гаргаж тавихгүй байна вэ. Хамгийн хямд үнээр хөрс хуулалт хийж байсан. Том компаниуд ордоггүй байсан. Гэтэл Засгийн газраас “Тавантолгой” ХК-д БЭТ тавигдасанаар хөрс хуулалтын зардал 45-50 хувь нэмэгдсэн. Улаанбаатар хотын том компани орсон. Яагаад энэ асуудлыг ярихгүй байна.

1072 хувьцаагаа амьд болгох ёстой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувиа хувьчил.Үндэсний компаниуддаа хувьчил.  Хувьцаагаар нь дамжуулж үндэсний компаниудаа босгож ирэх хэрэгтэй. Орон нутгийн 49 хувь нь сайн ажиллахаар 51 хувь нь үнэд ороод эхэлдэг.

 

13 : 20
2023-12-4

“Х.Сугир уул уурхайн мэдлэггүй хэрнээ УИХ-ын гишүүдийг буруу мэдээллээр хангаж ирсэн”

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:

-Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 51 хувийг эзэмшдэг юм байж. Ногдол ашиг хэлбэрээр хэдийг авав. “Ажнай” корпораци, “Шандас импекс” хэдийг авсан юм. Сүүлийн үеийн байдлаар нь бас хэлж болох юм.

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Х.СУГИР:

-Өмнөговь аймгийн хэмжээнд ногдол ашиг гайгүй авч ирсэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байх үеийн ногдол ашгийг хэлье. 2011 онд 34.9 тэрбум , 2012 онд 36.7 тэрбум, 2013 онд 4 тэрбум, 2014 онд 22.1 тэрбум, 2015 онд 6.9 тэрбум, 2016 онд байхгүй, 2017 онд 23.4 тэрбум, 2018 онд 64.7 тэрбум, 2019 онд 24 тэрбумыг ногдол ашгаар өгч байсан. Хамгийн их нүүрсийг 2010, 2011 онд Д.Бат-Эрдэнийг ТУЗ -ийн дарга байхад 14 сая тонн шахам нүүрс экспортод гаргасан. Нэг тонн нүүрсээ 25 хан ам.доллараар зарсан. 2017 оноос нүүрсний үнээ нэмэгдүүлэх шарадлага тавьж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай ижил үнээр зарах гэж их олон жилийг үрсэн. 2019 оноос нэг  тонн нүүрсний үнийг 70 ам.доллараар гаргадаг болсон.  2018 онд хамгийн их 64.7 тэрбумын ногдол ашиг авдаг болсон. Тэрнээс хойш ногдол ашиг боломжийн авдаг болсон.

 “Тавантолгой” ХК-ийн захирал асан Р.СЭДДОРЖ:

-1997 оны Ашигт малтмалын тухай хууль гарснаар “Тавантолгой” ХК нь Тавантолгой ордын 0.4 хувь дээр үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ компанийн 12.9 хувийг дэлхийн 10 гаруй орны 2300 хувьцаа эзэмшигч Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмшсэн. Дандаа топ-д явдаг. Ногдол ашиг сайн өгдөг учраас хувьцааг нь гадаадынхан сайн авдаг.  Өнгөрсөн хугацаанд 650 гаруй тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгосны 288 тэрбумыг аймагт өгсөн. аймагт олгосон ногдол ашгаар автзам тавьж, сургууль цэцэрлэг барьсан. Өвөлжилт хүндэрхэд өвс тэжээлээс эхлээд бүхий л асуудлыг шийдвэрлэж ирсэн. Сургууль, цэцэрлэгийн багш нарынхаа цалинг ч нэмэгдүүлж ирсэн.

“Тавантолгой” ХК-ийн ТУЗ- ийн гишүүн хийж байгаа Х.Сугир дарга их юм мэддэг юм шиг ярьж ирсэн. Уул уурхайн мэдээлэл сайн биш хэрнээ дэлхийн зах зээлийн ханш, уурхайн ам нөхцөл зэргийг хольж ярьдаг. УИХ-ын гишүүдийг буруу мэдээллээр хангаж  ирсэн. Уурхайн амны үнэ, Ганц мод боомт дахь 280 км ын цаана байгаа үнэтэй хольж ярьдаг. Хоорондоо асар их ялгаатай, тээврийн үнэ, гаалийн татвар нь орсон,өөр өөр байршил дээр байдаг үнийг хольж ярьдаг. Тяньжины боомт дээр байдаг үнийг хольж ярьдаг. Ижилхэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” компани, “Тавантолгой” ХК амьдрахын тулд өрсөлддөг. Ганц модны үнэ 70 хэдэн ам.доллар байхад уурхайн ам дээр 25 ам.доллараар олон жил зарсан гэдэг.  “Тавантолгой” ХК 0.4 хувь дээр байгаа 1966 оноос хойш ажилласан. Эргэн тойрон “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайгаар хүрээлэгдсэн, сумдынхаа уурын зуухыг халаахын тулд амьдрах хэрэгтэй байсан. Бүх худалдан авагч нь “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” руу явчихдаг. “Тавантолгой” ХК үнэ ханшаа буулгахаас аргагүй байсан, Татварын ерөнхий газар мэдэж байгаа, аудит мэдэж байгаа. Өмнөговь аймгийн 75 мянган иргэн эзэмшдэг, “Тавантолгой” ХК –ийг өдий өндөр үр ашигтай ажилуулж ирсэн нь хамт олны хөдөлмөр.  “Тавантолгой” ХК-ийн бичиг баримтын тухайд Архивын ерөнхий газрын мэдэх асуудал. Хуулиараа компани дээр баримт тэдэн жил хадгалагдаад улсын архив руу явна гэсэн хуультай.  

 

12 : 08
2023-12-4

"Тавантолгой" ХК 561.4 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгосон

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-“Тавантолгой” компанид орон нутгийн өмчит, хувийн хувьцаа эзэмшигчид байгаа гэж ойлгосон. Компанийн хуулиар явах ёстой. Их хувьцаа эзэмшигч, бага хувьцаа эзэмшигч хоёр яриад “би захирлаа авна, чи ТУЗ- ийн даргаа авна гэдэг. Хоёулаа сөөлжилж даргаа томилж ирсэн үү, эсвэл хоёулаа нэг талынх байв уу. ТУЗ-ийн гишүүдийг ямар шалгуураар сонгодог вэ.Өмнөговьчуудад юм хялгайлгасан уу?

Гэрч Л.БАТЧУЛУУН:

-Одоо бол төрийн албан хаагч, 51 хувийг төлөөлж байгаа. ТУЗ ийг сонгохдоо олонх болсон нам эвслээс сонгодог. Би өмнө сонгогдохдоо чөлөөт иргэн байсан, хувийн хэвшлээс сонгогдож байсан. 2004-2008 он хүртэл 49 хувиа төлөөлөн “Ажнай” корпорацийг төлөөлж сонгогдсон. 2011-2012 онд Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан, 51 хувийг төөлөлөлөн сонгогдсон. Одоо 51 хувиа төлөөлөн гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

Гэрч нТҮМЭНБАЯР:

-2007-2012 онд ”Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Хоёр тал 49, 51 хувийн дундын хувилбараар сонгож байсан. Орон нутаг дээр МАН засгалаж байсан үе. Хоёр хувьцаа эзэмшигчийн хурлаар орж, сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх захирал хийсэн. 2008 онд Ардчилсан намд элссэн.  

Гэрч н.ЭРДЭНЭ-ОЧИР:

-2018-2020 онд Ардын намыг төлөөлөн жил гаруй “Тавантолгой”-н ТУЗ-д ажилласан. Нэг л удаа сонгогдон ажилласан.

Гэрч н.МӨНХДЭЛГЭР:

-2006-2007 онд орон нутгийн төлөөллөөр ТУЗ-д ажиллаж байсан.

Гэрч н.АМАРСАНАА:

-2004-2005 онд хэдэн сар ТУЗ-ийн гишүнээр ажилласан. 51 хувь талаасаа ТУЗ -ийн гишүүнээр ажилласан. 2012-2019 он хүртэл “Тавантолгой” ХК-ийн аж ахуйн дарга хийсэн.

Гэрч Х.СУГИР:

-Өмнөговь аймаг улсын төсвийн 41 хувийг бүрдүүлдэг аймаг. 2009 оны нэгдүгээр сарын 14, 16-ны хуралдааны шийдвэрээр 49 хувь талаас гүйцэтгэх захирал ч гаргасан, ТУЗ -ийн дарга ч гаргасан. Хамаг булхай луйвар эндээс гарсан гэж бодож байгаа. Миний хувьд 2016-2020 онд Өмнөговь аймгийн ИТХ- ын даргаар ажилласан. Энэ хугацаанд хулгайг таслан зогсоож, орон нутагт орох татварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байсан. “Сугар өмнөговийнхноо харлуулаад дандаа дайрч давшилдаг” гэж бодож байгаа байх. Өмнөговь аймгийн хөгжлийн төлөө уурхайгаа сайн ажиллуулахын төлөө ажиллах ёстой гэж үздэг. Д.Бат-Эрдэнэ 49 хувийн төлөөллийг төлөөлж, 2009 оноос хойш “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллахдаа нүүрсийг 25 ам.доллараар борлуулсан, нэг ч доллараар нэмэгдүүлээгүй. Гурван жил ТУЗ-ийн даргаар ажиллахдаа. 2011 онд ажлаа өгөхийн өмнөхөн л 37 ам.доллар болгосон. Д.Бат-Эрдэнэ өөрөө 20 гаруй хувь эзэмшдэг байж, яагаад нүүрсний үнийг нь өсгөдөггүй юм бэ гэж бодож байгаа байх. Тэр зөвхөн “Тавантолгой транс” компанийн төлөө л ажилласан

Гэрч н.ШҮРЭНЦЭЦЭГ:

-2006-2022 он хүртэл нийт 561.4 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгосон. Үүний 286.6 тэрбумыг орон нутагт өгсөн.

2009-2021 онд 1.5 их наядыг татварт төлсөн.

 

 

11 : 54
2023-12-4

"Тавантолгой" ХК-тай холбогдох нүүрсний сонсгол эхэллээ

“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2023.12.04/ товлосон ёсоороо 10.00 цагийн орчимд Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн нээлттэй сонсголд нийт 22 гэрчийг дуудсанаас мэдэгдэх хуудас хүлээн авсан нь 17, холбогдож чадаагүй 5 гэрч байгаа юм байна. Мөн гэрчээр дуудагдсан хүмүүс дотор хоёр хүн нас барсныг мэдэлгүй дуудсанд ар гэрийнхнээс нь хүлцэл өчиж буйгаа нээлттэй сонсголыг удирдаж буй Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдлээ.

“Тавантолгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 19.78 хувийг “Ажнай” корпораци, 16.31 хувийг “Шандас импекс”, 12.91 хувийг бусад хувь эзэмшигч эзэмшиж байна. 

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-“Тавантолгой” ХК 2022 онд 2,5 сая тонн нүүрс олборлож, 330 тэрбумын ашигтай ажилласан байна. Энэ онд хэчнээн тонн нүүрс экспортолж, хэр ашигтай ажиллахаар байна вэ?

“Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.АРТАГ:

-2023 оны уурхайн олборлолтын үйл ажиллагаа хэвийн явж байна. Бизнес төлөвлөгөөгөөр энэ онд нүүрс олборлолтыг 3 сая тоннд хүргэнэ, ашгийг өмнөх жилийнхээс дутаахгүй байх үүрэгтэй. Энэ оны эхний хагаст борлуулсан нүүрс Ганц мод боомтод хүргэсэн нь өнгөрсны оныход хүрээгүй. Биржээр арилжаалах, нөхцөл, үнэ ханш, худалдан авагч нарын сонирхол гээд олон зүйлээс шалтгаалсан.

УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:

-Санхүүгийн тайлан нь яагаад алга болсон бэ. Энэ тал дээр хяналт шалгалт явуулахад хүртэл хүндрэлтэй байгаа. Зарим гишүүд нь маш их хэмжээний мөнгө авсан бол зарим нь хэт өндөр мөнгө авсан байгаа. ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан хүмүүс хариулт өгөхгүй юу. 51 хувийг эзэмшиж байгаа ард түмний төлөөллийн байгууллага 49 хувийн төлөөллийн хүнээ оруулж ирээд суулгаж байхдаа юу бодож байв. 49 хувийг эзэмшдэг хүнээ 51 хувийн төлөөлөгч болгоод томилж байхдаа юу бодож байсан бэ. 2009 оноос хойш мөнхийн 49 хувийнхан ТУЗ -ийн болоод гүйцэтгэх удирдлагаа авч ирсэн. Олонхийг төлөөлж ТУЗ-д орсон бүх хүмүүс цөөнхдөө орсон. Хоёр хоногийн дараа гарсан тогтоол нь ард түмнийхээ 51 хувийг зараад явсан асуудлыг тодруулаад байна.

Гэрч н.ШҮРЭНЦЭЦЭГ:

-2011 онд аймгийн архивт бүх шаардлагатай материалаа өгсөн. санхүүгийн баримт зэргээ. 2010 он хүртэлхээ. 2010 оноос хойшхийг компани дээр хадгалдаг болсон.

Гэрч Л.БАТЧУЛУУН:

-Хурлын тэмдэглэлээр нотлогдох байх. Тухайн үеийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр яригдсан асуудлыг сайн санахгүй байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдрийг хүртэл 51 хувийн эрх ашгийг хамгаалсаар ирсэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдрийг хүртэл ажиллахдаа, ард түмнийхээ талд ашигтай сайн ажилласан.

Г.ХОРОЛ

10 : 23
2023-12-4

Нүүрсний сонсголыг өнөөдөр эхлүүлнэ

Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр /2023.12.04/ эхэлнэ. Эхний сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүдэд болно. Эхний удаагийн сонсголоор дөрвөн мэдээллийг сонсч, гэрчүүдийг дуудна. Нэгдүгээрт, орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг сонсоно. Хоёрдугаарт, тус компанид бусад эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтууд тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонсоно. Гуравдугаарт, "Эрдэнэс Тавантолгой" ХК үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл, дөрөвдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, 2011-2023 оны аравдугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа ажил үйлчилгээг эхний сонсголоор хэлэлцэнэ.

Хоёр дахь сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд болно. Тус сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлт, түүний охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хэрэгжилт, тус компанийн санхүүжүүлсэн бусад төслүүд, тус компанид хийсэн хяналт шалгалт, үр дүн гэсэн асуудлаар хоёр дахь сонсгол болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Baska 2023-12-04 66.181.161.168

Нээлттэй ХК-н ажлыг улс төртэй хутгаад хол явахгүй ээ.Хувьцаа эзэмшигч нар ногдол ашиг хүртэж байгаа нь луйвар биш ээ.Чөлөөт эдийн засагтай оронд онигоо болох юм хийх юм Татвараа хуулийн дагуу талсөн эсэх нь л шалгах сэдэв

Avatar

Нэргүй 2023-12-04 202.126.88.82

0,4 хувь Өмнөговь аймгийн ард иргэдэд зориулагдаж болохгүй гэж сонсгол хийж байгаа юмуу, Төрийн дээд Тэнэгүүдээ

Avatar

Иргэн 2023-12-04 66.181.180.72

Д.Батэрдэнэ: би компанийн архивийн эрхлэгч биш баримт материал хаана байгааг надаас асуугаад яахав дэ? гэдэг хариултыг сонсоод Говийн нэгэн хулгайч Цөмөөгийн домог санаанд орлоо. Цөмөө үхэр хулгайлж баригдаад шоронд оржээ. Та яагаад энд ирчээв гэж тэнд байсан залуучууд асуухад : би хээрээс нэг хөсрий дээс харанхуйд чирээд гэртээ аваад ирсэн чинь үзүүрт нь үхэр байсныг мэдээгүй гэж хариулсан гэдэг.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Өмнөговийн ВАНТ уЛСЫГ задлах замаар энэ булхай луйврыг эмчлэх биш үү 2023-12-04 103.212.116.155

Сугир гэдэг энэ хүн бараг ганцаараа энэ хууль бус үйлдлийн эсрэг сөрж байгаа хүн биш үү. Өмнөговьд нэгэн вант улс бий болжээ. Энэ вант улсын Ван нь Д.Бат-Эрдэнэ. Ван АН, МАН-ын аль альныг орон нутагтаа захирна.Энэ Сугир гэдэг хүнийг зөвхөн АН-ынхан биш, МАН-ынхан нь ч эсэргүүцэж байгаа биз..Өмнөговийн Хурлын сонгуульд ялж, уурхайн ТУЗ-д төлөөлөгчөөр ажиллаж мөнгө саадаг замыг таслах хэрэгтэй. Энэ Вант улсыг задлах хэрэгтэй.Задлах арга нь энэ уурхайг олон нийтийн болгох биш үү.

Avatar

Зочин 2023-12-04 103.212.116.155

АН дэмий юм хийсэн байна. Цогтгэрэл, Ганбаатар хоётг Бат-Эрдэнийг хамгаалуулахаар чиглэл өгсөн бололтой. Нөгөө хоёр нь энэ үүргээ биелүүлсэнгүй. Цогтгэрэл нь улайран хамгаалах арга хэрэглэсэн нь олны дургүйг хүргэлээ. Ганбаатар нь манай эхнэр энэ компанид хамаагүй, гөрдсөн хүмүүсийг цагдаад өгнө гэж байтал баримт гараад ирэнгүүт манай эхнэр компаний эзэмшлээсээ татгалзах өргөдлөө гаргалаа гэх юм.Яах гэж ингэж байыдаг улс юм болдоо.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.183.193

Аливаа байгууллагын удирдлага тухайн байгууллагынхаа бүхий л үйл ажиллагааг зохих түвшинд заавар журмын хүрээнд удирдан зохион байгуулж хянах үүрэгтэй. Энэ үүргээ эс биелүүлвээс хариуцлага хүлээх ёстой.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.183.193

Төв архиваас аудитттай хамтран улс даяар хувь хувьсгалын гэж ялгалгүйгээр шалгалтын аян эхлүүлэх хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.183.193

Ер нь энэ архивын баримт устгах явдал улс даяараа төрд нийтлэг болсон байна. Архивын баримт устгах нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн заналхийлэл, төрөөс урвасан явдал мөн болой. Тэгэхээр өмнөх энэ мэт хэрэг болон цаашид уг хэргийг дахин гаргуулахгүйн тулд маш хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.183.193

Батэрдэнэ болоод түүний нөхдийн өнгөрсөн хугацаанд хууль бусаар олсон бүх хөрөнгийг хураан авч улсыг хохиролгүй болгох нь зүйтэй.

Avatar

Juju 2023-12-04 66.181.180.124

Ene odoo

Avatar

Нэргүй 2023-12-04 59.153.115.39

Улс дотор улс байгуулчихсан хулгайч байна шүү дээ. Одоо бүр салан тусгаарлах үзэл гаргаж байна. Энэ бол том аюул шүү.

Avatar

Нэргүй 2023-12-04 59.153.113.146

Өнөөдрийн сүүпэр хулгайч нэр нь тодорлоо . одоо шорондоо явахадаа бэлдээрэй

Avatar

Нэргүй 2023-12-04 202.21.108.36

Mongolian coal cartels boss Sinaola-baterdene.

Avatar

Зочин 2023-12-04 103.212.119.238

Энэ сонсгол улс төржсөн , сөрөг хүчин АН чиглэсэн нь илт байна. Түр хорооны гишүүн сахал Бат эрдэнэ гишүүний үгнээс тодорхой.байна.Батэрдэнэ гишүүн гэрчээр дуудагдсан Амарзаяа гээд Уихын гишүүнээс асуусан асуулт нь: тоонд дотор үсэг цохиж явж байна уу даа гээд нэгэнт гэрчээр ирсэн юм чинь асууя ч гэж байх шиг. болио боль

Avatar

зочин 2023-12-04 202.9.46.161

жижиг 5 толгойг улсад буцаан авч, БЭТ-г 3 жилээр томлон ажиллуулж энэ хулгайчаас салгая!!!!

Avatar

зочин 2023-12-04 202.9.46.161

энэ 1 этгээд ганцаараа улсын бүхэл бүтэн уурхайг ухаад, идээд дуусаж байгаа юм шив дээ.!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2023-12-04 66.181.161.238

Хууль бусаар олчихоод хууль ёсоор зарцуулна гэж ярих гээд байна уу? Хулгайч хүний нийтлэг зөн, бодол байдаг. "За энэ ёстой сүүлчийнх, энэ хэнийхээ хэдэн төгрөгөөр амь зуучихаад дахиж хэзээ ч хулгай хийхгүй. Ёстой хүн шиг амьдарна." "За энэ хэдэн адууг тууснаар миний хулгайн түүх дуусаг. Махаа борлуулчихаад дахиж ёстой хэзээ ч, хэзэээээ ч мэдүү, хулгай хийхгүй. Ёстой ариун явдлаар амьдарна, за юу" гэдэг. Гэвч ийм юм гэж байдаггүй. Хулгай хулгайгаараа дуусна. Хулгайч хүн хулгайчаараа л дуусдаг.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.183.193

Манай хулгайч улс төрчид эхнээсээ малчин болно гээд байгаа. Малчидыг бүх хариуцлагаас чөлөөлдөг болохоор тэднийг мөн гэмт хэргээс нь чөлөөлнө хэмээн өчүүхэн сэтгээ биз, хаха.

Avatar

Нэргүй 2023-12-04 139.5.216.193

Батэрдэнэ минь одоо болно их шунавал аминд чинь халтай хэд наслах гэж хөрөнгө хурааж байгаа юм аваад үхэх юмуу эсвэл залуу нууц амаргадаа үлдээх гэж ингэж зовлон үүрээд

Avatar

Нэргүй 2023-12-04 202.9.46.90

Хулгайч нар хууль ёс гэж ярих дуртай.

Avatar

Үхэр монголчууд 2023-12-04 202.21.110.106

Монгол улсын жирийн иргэд бид яаж та нар шиг ноогдол ашиг авч тэрийгээ өөр бизнэст оруулж ашиг орлогоо нэмэх вэ
? Ямар ч боломжгүй.Энэний тулд л та бүхэн улс төрд гардаг.Монгол улсын төлөө , жирийн ард иргэдийн төлөө бол бүүр ч биш.УИХ -д гарахдаа ядаж худлаа хэлэхгүй байна уу .Ааа нээрээ худлаа хэлэхгүй бол гарахгүй байха л даа

Avatar

Зочин 2023-12-04 103.212.116.155

Өмнөговь аймгийн сонгуульд ялах нь хоёр намын улс төрчдийн их хүсэл байдаг юм байна. Хэн аймгийн ХУРАЛД ЯЛНАВ түүний төлөөлөгчид нь компаний ТУЗ-д ороод мөнгө авдаг юм байна. Д.Бат-Эрдэнэ яаж мөнгө өөртөө авахаа маш сайн зохион байгуулсан байна. Охин компани байгуулж түүгээрээ ажил гүйцэтгүүлдэг. Хувьцааны ногдол ашигийг өндөр тогтоож өөрийн эзэмшдэг хувьцаанд ногдох хэмжээгээрээ их мөнгө авдаг юм байна.

Avatar

Түмэн 2023-12-04 66.181.182.159

нэг зүйл байна. асууя.ттхк-с 51% -даа их мөнгө авдаг юм байна. саял мэдлээ. ард түмэнд зүнээсээ хувиарласануу? /хэдийг/ би хэлье!!! нэг төгрөгч өгөөгүй. тэо мөнгө хаачисан бэ? за нэг жишнэ авъяа. нэг цэцэрлэг барилаа гэж бодьё. тззнийг нэг барилгын компани барилаа. тэр компани зүгээр барихгүй. дарга нарын танил ах дүү хамаатан найз найз нарынх байна. тэп нар хуваагаад иднэ. сайхан нэр үлдэнэ. цэцэрлэг барьсан. нгэснээс ард түмэнд 50% мөнгөөр өгвөл дээр. үлдсэнээр нь тэр барилга замаа барих

Avatar

иргэн 2023-12-04 62.55.205.86

Яг арга нь бол жижиг ТТ-гоос ажнай өөрийн ТТТранс компанидаа давуу эрх мэдлээ ашиглаж аваад, цааш нь 50-70 аар зарж байсан байна, энэ нь л хөдөлшгүй луйвар байна, энэ дагуу шалгах ёстой юм байна гэж харж байна. Ео нь бол мань эр 700 орчим сая ам доллар шаааасан байна.

Avatar

Нэргүй 2023-12-04 62.55.205.86

Яг арга нь бол жижиг ТТ-гоос ажнай өөрийн ТТТранс компанидаа давуу эрх мэдлээ ашиглаж амнаас нь 25 доллараар аваад, цааш нь 50-70 аар зарж байсан байна, энэ нь л хөдөлшгүй луйвар байна, энэ дагуу шалгах ёстой юм байна гэж харж байна. Ер нь бол мань эр 14 сая тонныг зарсан гэхээр 700 орчим сая ам доллар шаааасан байна.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.179.53

Жил шахамын өмнө энэ Ажнай Засгын газрыг унагах гэж маш их мөнгө цацаж байсан шүү

Avatar

Нэргүй 2023-12-04 124.158.69.11

Ажнай батэрдэнэ Таван толгойн хувьцааг өсгөчихсөн юм шиг ярихаа боль. Харин ч Өмнөговийнхон Таван толгойн ашгаас хүртэх ёстой атал Батэрдэнэ идчихсэн юм. Өмнөговьчууд Батэрдэнээс Таван Толгойн ашгаа нэхэх хэрэгтэй. Өмнөговьчууд тэмээ шигээ тэнэг юм .

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.183.193

Өнгөрсөн хугацаанд өмнөговьчуудын амьдрал болон нутаг орон нь улам доройтож ядуурлаа. Гэтэл ийм адгийн хулгайчийг сонгож л байдаг…

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.177.154

ZYGAA XN80955877

Avatar

Эх орноосоо урвагчид ямар давилуун байнаа! 2023-12-04 202.9.46.118

Өмнөговийн ИТХ-ын гишүүд, ажнай Бат-Эрдэнэ нар чинь Монгол Улсын дотор Ажнай гэдэг улс байгуулчихсан, хэн намайг хэлж, нохойг хэн саахав гээд инээгээд сууж байна ш дээ.

Avatar

Нэргүй 2023-12-04 103.57.94.41

АЖНАЙ гэж задарсан төрийн даварсан хулгайчийг сайн шалга алд нь Капитрон аудалдаж авсан бүх мөнгө нь тэнд урсаж бга

Avatar

Өмнөговийн иргэдийг турхирах үйлдэлээ зогоо Д.Бат-Эрдэнээ 2023-12-04 103.212.119.169

Өмнөговийн иргэдийг алсуур ярианы агуулгаар битгий төрийн эсрэг турхирч үз!!!! Хууль хяналтын байгуулга наад Д.Бат-Эрдэнэ Сэддорж нараа анхааралдаа аваач !!!!!!

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.189.140

Ажнай энэ яваа насандаа худал ярьж хулгай хийж үзээгүй гэнүү.

Avatar

Зочин 2023-12-04 103.212.116.155

Цогт-Очир, Босоо Ганбаатар хоёр Ажнай Бат-Эрдэнийг хамгаалах үүрэгтэй сонсголд оржээ.АН ийм арчаагүй учир сонгогчид санал өгөхгүй баыгаа юм

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.180.115

БАТЭРДЭНЭ НҮҮРСИЙГ ХИЛ ГААЛИЙНХАНТАЙ ХУЙВАЛДАЖ ГАРГААД ТЭНДХИЙН х***а НАРТАЙ ҮГСЭЖ ЦӨЛМӨЖ БСН ЮМ БИШҮҮ

Avatar

зочид 2023-12-04 139.5.218.153

ЕР НЬ БОЛ ТАВАН ТОЛГОЙН АШИГТ МАЛТМАЛ БОЛ ЗӨВХӨН ӨМНӨГОВИЙН ӨМЧ БИШҮНДСЭН ХУУИАРАА БҮХ АРД ТҮМНИЙ ӨМЧ-БАЯАГ ШҮҮ. ЯАХААРАА ӨМНӨГОВИЙН МЭДЭЛД 51 ХУВИЙГ ӨГДӨГ ЮМ БЭ. ҮҮНЭЭС Л ХАМАГ ХУЛГАЙ ЭХЭЛСЭН БАЙНА ШҮҮДЭЭ

Avatar

Нэргүй 2023-12-04 202.126.88.126

ЭНЭ АЖНАЙ БАТ ЭРДЭНЭ ГЭЛЭГ ЧИНЬ БҮГДИЙГ НЬ ХИЙЧИХСЭН ЮМ БИШ ҮҮ ЯАСАН ЯНДАШГҮЙ ИХ ШУНАЛ ГЭЖ ИЙМ БАЙДАГ ЮМ БОЛ ОО

Avatar

Иргэн 2023-12-04 139.5.216.223

Энэ Сэддорж гэж Д.Бат-Эрдэнийн суганы үс биз дээ. Наад нүүрсний чинь олон улсын зах зээлийг судлаж байсан хүний хувьд хэлэхэд Сугир гэж хүн та нарын булхай луйврыг илчилж байгаа нь маш зөв.

Avatar

Нэргүй 2023-12-04 103.80.211.42

51 huviin noogdol ashigaa avsan yum bish uu,

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.186.105

Хувьцаа эзэмшичдэд зохих ёсоор жаал жаалхан юм өгчээ, гэхдээ иХЭНХИЙ НЬ ӨӨРСДӨӨ ЧААЧИХСАН бна.
Хамгийн гол нь нөгөө 21 000 билүү 34 000 машин нүүрс бүртгэлгүй гаргаад хусчихсаны нь гүйцэд илрүүлээд эзний нь шийтгэх ёстой шүү !!!
Тэрийг хаацайлбал БОСЛОГО гаргана шүү !!!

Avatar

Зочин 2023-12-04 139.5.219.120

АН ыхан орсолдогчоо намнаж байна гэж худлаа орилохоо болих хэоэгтэй яэхний шинжээчийн дугнэлтээс л жижиг ТТ н менежмент ноль байжээ. Гэж дугнэж болохоор байна Улсын омчийг орон нутгийнх болгочихоод орон нутагт ямар ур дунтэй байсан нь тодорхойгуй Удирдах зовлолийн хэдэн хун олон арван зуун саяар бие биенээ урамшуулаад сууж байжээ Орон нутаг удирдаж чадахгуй бол улс хурааж авах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж