ХААН Банк “Grand Bull Awards 2023”-ын “Шилдэг засаглалтай компани”-аар тодорлоо 

Хуучирсан мэдээ: 2023.12.04-нд нийтлэгдсэн

ХААН Банк “Grand Bull Awards 2023”-ын “Шилдэг засаглалтай компани”-аар тодорлоо 

ХААН Банк “Grand Bull Awards 2023”-ын “Шилдэг засаглалтай компани”-аар тодорлоо 

Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгийн шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2023” ёслолын арга хэмжээ баасан гарагийн үдэш болж, энэ үеэр “Шилдэг засаглалтай компани” номинацийн эзнээр ХААН Банкийг тодрууллаа. 

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2013 оноос “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 жил тутамд зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтоод буй. Энэ жилийн хувьд хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд болон үнэт цаас гаргагчдыг 15 номинациар өрсөлдүүлж, шилдгийн шилдгийг шалгаруулсан юм. 

ХААН Банкны хувьд тус шалгаруулалтад “Онцлох IPO, “Шилдэг засаглалтай компани, “Холбооны онцлох дэд бүтцийн байгууллага” номинацид тус тус нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд хөрөнгийн зах зээлийн “Шилдэг засаглалтай компани”-ийн эзнээр тодорлоо.  

Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр “ХААН Банкны тогтвортой өсөлтийн түлхүүр болсон засаглалын тогтолцоог үнэлэн “Шилдэг засаглалтай компани”-иар тодруулан өргөмжилсөнд бид туйлын их баяртай байна.  

ХААН Банк нь зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлдгийн хувьд холбогдох хууль тогтоомжуудаас гадна зохицуулагч байгууллагуудын зохистой засаглалтай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.  Компанийн сайн засаглалын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудыг баримтлан компанийн засаглалын туршлагыг сайжруулах үүднээс 2009 оноос эхлэн ОУСК-иар хөндлөнгийн компанийн засаглалын цогц үнэлгээг хэд хэдэн удаа хийлгэж компанийн засаглалыг тасралтгүй боловсронгуй болгож ирсэн. Энэхүү хүндтэй шагналын эзэн болсноор бид харилцагч, хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг улам бүр нэмэгдүүлээд зогсохгүй Монгол Улсын хамгийн хүчирхэг банк гэдгээ батлан харуулж чадлаа” хэмээн онцолсон юм. 

ХААН Банкны хувьд 2023 оны 4-р сард олон нийтэд анх удаа хувьцаагаа арилжаалан нээлттэй компани болохоор  IPO хийсэн бөгөөд 30 мянга орчим хөрөнгө оруулагчаас 183.2 хувийнзахиалга хүлээн авч, нийт 183.4 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр дүн бүхий, хамгийн олон хөрөнгө оруулагчидтай анхдагч зах зээлийн арилжаа болсон билээ.   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж