Токиогийн Их дуулга: Монгол хос медаль хүртэж, Ц.Цогтбаатар бэртлээ

Токиогийн Их дуулга: Монгол хос медаль хүртэж, Ц.Цогтбаатар бэртлээ

Токиогийн Их дуулга: Монгол хос медаль хүртэж, Ц.Цогтбаатар бэртлээ

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны сүүлийн Их дуулга болох Токиогийн Их дуулга өнгөрөгч амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Тус тэмцээнд таван тивийн 84 орны нийт 506 жүдоч эр бяр, уран мэхийг уралдуулав. Монгол Улсаа төлөөлөн нийт 20 тамирчин татамид гарчээ.

Токиогийн Их дуулга монголчуудын хувьд хос медальтай басхүү гарзтай боллоо. Эрэгтэйчүүдийн -66 кг-д Ё.Басхүү таамаг дагуу Японы Абэ Хифүмитэй финалд үлдэж, мөнгөн медалийн эзэн болсон бол эмэгтэйчүүдийн -52 кг-д Л.Сосорбарам дагах барилдаанд АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй Б.Хорлоодойг дараа нь Унгарын Река Паппыг тус тус ялж, хүрэл медаль хүртжээ.

Тэгвэл ирэх олимпийн гол найдваруудын нэг Ц.Цогтбаатарын хувьд тун таагүй мэдээтэй. Тэрбээр тэмцээн эхлэхийн өмнөхөн бэлтгэл дээр өвдгөндөө бэртэл авч, Их дуулгад барилдсангүй. Түүний бэртлийн талаарх тодорхой мэдээлэл байхгүй байгаа хэдий ч ACL буюу өвдөгний чагтан холбоосоо бэртээсэн гэж эх сурвалжууд ярьж байна. Ямартай ч Парисын олимпийн өмнөхөн тун харамсалтай бэртэл авлаа. Бэртлээ эдгээх, нөхөн сэргээх, эргэн формондоо орох гээд багагүй хугацааг үдэх нь лавтай.

Бусад монгол бөхчүүдийн тухайд эмэгтэйчүүдийн -48 кг-ын Б.Баасанхүү шагналт долдугаар байр, эрэгтэйчүүдийн -66 кг-ын Б.Эрхэмбаяр тавдугаар байр, -100 кг-ын Б.Гончигсүрэн тавдугаар байр, +100 кг-ын О.Цэцэнцэнгэл долдугаар байрт тус тус шалгарчээ. Б.Эрхэмбаяр угтаа хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд шалгарсан ч Абэ Хифүмид ялагдаж, улмаар хүрэл медалийн барилдаанд Туркменистаны Хеким Агамаммедовд дийлджээ. Мөн Б.Гончигсүрэн хэсгээ тэргүүлсэн ч дараагийн шатандаа Оросын Матвей Каниковский, Нидерландын Майкл Коррел нарт дараалан ялагдаж, медалиас мултарчээ.

Багийн дүнгээр Япон улс долоон алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлсэн бол тэдний Өмнөд Солонгос, Бразил, Азербайжан, Нидерланд, Канад улсууд удаалж, Монгол аравдугаар байрт оржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зоч 2023-12-04 103.57.92.145

Бахархах юм огт алга ,гол тамирчдаа яг олимп болохын өмнө бэлтгэл дээр гэмтээнэ: 2016 онд Риогийн олимп эхлэж байхад С.Батцэцэг,одоо 7 сарын дараа Парисын олимп болох гэж байхад Цогтбаатар.Дасгалжуулалт гэж зүгээр л ногоон тэг,пээдийсэн лүднүүд чинь

Avatar

зочин 2023-12-04 66.181.166.196

Жүдочид муу байна оо, муу гэхэд ч бараг багадна, эхний өдөр л гэхэд дэвжээнд гарсан бүгд эхний өрсөлдөгчдөө ялагдсан, хоёрдох өдөр нь 2 медаль авсан ч, энийг хангалттай амжилт гэхэд хэцүү, тамирчид уу, жуулчид уу гэдэг л асуудал яригдана, чадахгүй бол ядуу улсынхаа зардлаар тэмцээн уралдаанд явсан нэрээр жуулчлах ямар ч хэрэггүй, гэртээ хэвтэж байвал таарна

Avatar

Нэргүй 2023-12-04 202.9.40.11

Шинэ залуу нөөц тамирчдаа одооноос олон улсын тэмцээнд барилдуужл туршлага суулгамаар байна.Монголд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнийг жил бүр явуулдаг баймаар байнаа. тамирчдад заах арга дутагдаж байна. гадаадаас сайн дасгажуулагч авах хэрэгтэй болжээ. Цонтбаатар бэртэлт авсан нь харамсалтай байна.Бэртэлтээс бүгд тамирчид сэрэмжилж байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-12-04 139.5.217.131

mongolchuud muu barildsan suuliin ued muudaad l bh yamm dasgal,surguuliltaa muu hiij bn mun dasgaljuulagchid muu bn,olon ulsiin olon l temtseend oroh yam muudaad l bh yam,tesver tevcheer,hudulguunii hurd gej bur hereggui boljee

Avatar

Нэргүй 2023-12-04 139.5.216.201

Мэдлэггүйгээ бусдад бүү харуул. Дуугүй л байлдаа. 7-р байрт орсон хүн шагналын оноо авдаг, энэ бүх онооны нийлбэр дүнгээр дэлхийд 20-р байрны дотор орсон тамирчин олимпод орох эрхээ авдаг юм. Ингэснээр шагналт байр тамирчинд олон жилийн амжилт гаргахад нь ач холбогдолтой зүйл. Ж нь 3х3-н сагсанд бол 7-р байрт 4000 ам долларын шагналтай байдаг тал бий" Ө\Х тамирчдын амжилтыг янз бүрээр үнэлэх аргуудын нэг л дээ. Жудод одоогоор эхний 3 байрт ороход мөнгөн шагнал өгдөг, цаашдаа бусад шагналт

Avatar

Нэргүй 2023-12-04 103.157.184.42

шагналт 7 дугаар байр гэж ямар юм байсан юм бэ?. медаль авсан бол авсан бусад нь ялагдсан. гүйцээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж