Ховдын бөхчүүд хутагтын хүчтэнүүдийг илт илүүрхэв

Ховдын бөхчүүд хутагтын хүчтэнүүдийг илт илүүрхэв

Ховдын бөхчүүд хутагтын хүчтэнүүдийг илт илүүрхэв
Монголын үндэсний бөхийн холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Гурав дахь өдрийн “С” хэсгийн хоёр дахь барилдаан Ховд-Дорноговь аймгуудын дунд өрнөж, Ховд аймгийн баг 22:3-аар илт давуу эхний ялалтаа авлаа.
Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5/, улсын заан Б.Пүрэвсайхан /4/ улсын заан Б.Бат-Өлзий /5/ улсын харцага Г.Ганхуяг /5/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /3/ нар нийт 22 даваа авсан бол Дорноговь аймгийн багт улсын начин Х.Оргилболд /0/, аймгийн хурц арслан Б.Баатархүү /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Түвшинтулга /0/, аймгийн арслан Б.Бадрал /1/, аймгийн арслан Б.Батсайхан /0/, аймгийн арслан Х.Очирхуяг /2/ нар нийт гурван даваа авав.
Ховд аймгийн баг дасгалжуулагчгүй, Дорноговь аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан М.Бямбадорж ажиллав.
Мөн энэ өдөр “С” хэсгийн барилдаан Баянхонгор-Төв аймгууд учраа таарч, Баянхонгор аймгийн баг 14:11-ээр эхний ялалтаа авлаа. Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /4/, улсын начин Д.Цэрэнтогтох /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Баттогтох /2/ аймгийн арслан Т.Дүүрэнсаран /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Э.Батмагнай /1/ цэргийн арслан Г.Жамбалдорж /4/, аймгийн арслан Б.Бат-Орших /3/ нийт 14 даваа авсан бол Төв аймгийн багт улсын начин Г.Ганжад /2/, аймгийн хурц арслан Э.Төгөлдөр /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Л.Даваажамц /1/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /3/, аймгийн арслан Н.Дашдаваа /2/, аймгийн арслан Л.Энхтүвшин /2/ нийт 11 даваа авав.
Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат, Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Ө.Даваабаатар нар ажиллав.
Ялсан баг шагналын тав сая төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж