Бразилийн үндэсний хөгжлийн банк 2030 он гэхэд Амазоны ширэнгэн ойд Латвитай бараг тэнцэх хэмжээний 60,000 хавтгай дөрвөлжин км талбай бүхий шатсан эсвэл сүйдсэн ойн талбайг сэргээх ажлыг эхлүүлжээ.
Дубайд болсон Нэгдсэн үндэстний байгууллагын “COP28” уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр тус банк 2024 он хүртэл 1 тэрбум реал (205 сая ам.доллар) хүртэлх санхүүжилттэй "Нөхөн сэргээх нум" хөтөлбөр нь 2030 он гэхэд агаар мандлаас 1.65 тэрбум тонн нүүрстөрөгчийг цэвэршүүлэхийг эрмэлзэнэ гэж мэдэгдэв.
Амазоны ширэнгэ нь уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход чухал ач холбогдолтой.
Бразилийн цаг уурын асуудал хариуцсан дээд төлөөлөгч өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа тус улс ширэнгэн ойг сэргээн босгох томоохон санаачлага гаргахаар төлөвлөж байгаа талаараа зарласан.
Холбоотой мэдээ