Ши Жиньпиний ээж, эгч нар нь ярилцлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2023.12.03-нд нийтлэгдсэн

Ши Жиньпиний ээж, эгч нар нь ярилцлага өгчээ

Ши Жиньпиний ээж, эгч нар нь ярилцлага өгчээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэр бүл, хүмүүжлийн талаар сурталчлах кампанит ажлын хүрээнд ээж, эгч нар нь баримтат кинонд тоглосон байна. Уг баримтат киног түүний эцэг Ши Жун Хуний мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд хийсэн байна.

Ши Жиньпиний ээж, 97 настай Ци Шин энэ долоо хоногт “CCTV”-ээр цацагдсан баримтат кинонд ярилцлага өгчээ.  "Бүрэн чин бишрэл" гэсэн утгатай "Чичен" нэртэй зургаан ангит баримтат цуврал нь Ши Жиньпиний хувьсгалт замналыг өгүүлжээ.

Ци Шин ярилцлагадаа, нөхрөө хүүхдүүддээ даруу байхыг шаарддаг бөгөөд боловсон хүчний үр удмын хувьд "эрх дархын мэдрэмжээс зайлсхийдэг" гэж хэлж байсныг дурсав. Тэрбээр мөн Ши Жиньпин ажил, хичээл номдоо анхаарах нь чухал гэдгийг онцлон дурсаж, "Үүнийг уриа болгон ашиглаж болно … хойч үедээ өвлүүлэн үлдээх  хэрэгтэй" гэж хэлсэн байна.

Өөр нэг ангид Ци Шин хэлэхдээ, Ши Жун Хуны хувьсгалт карьерийн үеэр "тэрбээр өөрийгөө боловсон хүчин биш. Харин олон нийтийн жирийн гишүүн гэж танилцуулсан … Ийм учраас түүнийг олон нийтийн дундаас гарч ирсэн массын удирдагч гэж ярьдаг байсан" гэжээ.

Ци Шинийн бичсэн нийтлэлээс энэ цувралд "Жун Хуны нөлөөн дор хичээнгүй, хэмнэлттэй байх нь бидний гэр бүлийн үнэт зүйл болсон" гэж тэмдэглэсэн байна.

Энэ цувралд Ши Жун Хуний Ганьсу, Гуандун мужууд дахь ажил, амьдралыг харуулсан архивын баримтууд, гэрэл зураг, видео бичлэгүүд багтсан бөгөөд тус баримтат кинонд намын түүх судлаачид, өмнөх албан тушаалтнууд болон Ши Жиньпиний ах Ши Юаньпин, эгч Ци Цяочяо нар оролцжээ.
Ши Юаньпин олон нийтийн арга хэмжээнд хааяа оролцдог бол Ци Цяоциао олны өмнө бараг гардаггүй.

Ши Жун Хун 1913 оны аравдугаар сарын 15-нд төрж, Улс төрийн товчооны гишүүн, дэд ерөнхий сайдын албыг хашиж байхдаа 2002 онд нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж