Цасаар шуурч, 36 градус хүрч хүйтэрнэ

Цасаар шуурч, 36 градус хүрч хүйтэрнэ

Цасаар шуурч, 36 градус хүрч хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ойрын хоногуудад цаг агаар тогтуун байх ч арванхоёрдугаар сарын 5-наас чангарах нь ээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд Хангайн уулархаг нутаг, Дорнод-арьгангын тал нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 4, 7-нд нутгийн баруун хагаст, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Арванхоёрдугаар сарын  4-нд хүйтний эрч сулавтар байх боловч, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -23…-28 градус хүрнэ.

Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
18
ГайхмаарГайхмаар
14
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
7
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

38 2023-12-02 103.212.119.207

38 гэнэ үү, ямар хаоуун юм бээ…хаха. Зөв бичнэ үү -38 байлгүй

Avatar

Нэргүй 2023-12-02 66.181.178.191

Аргагүй ээ аргагүй, цаг нь болсон юм чинь хүйтрэлгүй яахав?! Харин хавар нь эрт эхэлж, гайгүй өнгөрөөсэй билээ??

Avatar

зочин 2023-12-02 192.82.64.167

40 хүрвэл яана даа, тэгнэ ингэнэ гэсэн тооцоо байх уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж