ХХЗХ: Прокурорын зөвшөөрлөөр “Zarig.mn” цахим хуудсыг хаасан

ХХЗХ: Прокурорын зөвшөөрлөөр “Zarig.mn” цахим хуудсыг хаасан

ХХЗХ: Прокурорын зөвшөөрлөөр “Zarig.mn” цахим хуудсыг хаасан

Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-ноос өнөөдөр /2023.1.202/ "Zarig.mn” вэб сайтыг ямар шалтгааны улмаас хаасан талаар мэдээлэл хийлээ.

ХХЗХ-ны  холбогдох төлөөлөл "Zarig.mn цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах жагсаалтад оруулсантай холбоотойгоор мэдээлэл өгч байна.

ХХЗХ нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.14 дэх заалт, домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын зургаадугаар зүйл, интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 3.8.1 дэх заалтын дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад оруулж, интернэтийн үйлчилгээнд Монгол Улсаас хандах хязгаарлалт хийх арга хэмжээ авдаг. Энэхүү хууль эрх зүйн үндэслэлийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний 116 тоот прокурорын зөвшөөрөл, мөн Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний 8665 тоот дугаар тоот шийдвэрийг үндэслэн Zarig.mn цахим хуудсыг зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад оруулсан байна. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, ХХЗХ өөрийн санал санаачилгаар цахим хуудас болон домэйн нэрийн хандалтыг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлдэггүй байгууллага. Холбогдох эрх бүхий хууль, хяналтын байгууллагаас ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлж, хэрэгжилтэнд нь технологийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авдаг" гэлээ.

Мөн “Энэхүү зохицуулалт 2013 оноос хойш хэрэгжээд явж байгаа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 6873 домэйн нэрийг зөрчилтэй жагсаалтад оруулсан байдаг. Үүний 80 хувь нь мөрийтэй тоглоом зохион байгуулах Монгол Улсын хуулийг зөрчсөн агуулга бүхий сайт домейн нэрийг оруулсан байсан учраас хааж байсан” гэлээ.

Прокурорын зөвшөөрөлд "Бусдын 56 тооны буюу олон тооны бог малыг завшсан хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээр 2023 оны аравдугаар сарын 6-ны өдөр хэлэлцэх явцад Н.Өнөрцэцэг нь өөрийн цахим хаягаар тус шүүхийн гаднаас "Найман ишигний хэрэг, найман ишиг бол хулгай биш мал нийлсэн асуудал, найман ишгийг зараад мөнгө угаасан гэж 80 настай хүнийг шүүхийн танхимд цус харватал нь шүүж байна. Өглөөний 10:00 цагаас хойш шүүх хурал завсарлаагүй, долоон цаг үргэлжилж байна" гэсэн гарчигтай шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллийг олон нийтийн цахим орчинд тараасан гэх эрүүгийн хэрэгт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өнөрцэцэг Наран гэх фэйсбүүк хуудас болон Zarig.mn хуудас болон вэб сайтын Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авах буюу харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлаж, мөрдөн шалгах ажиллагааг ХХЗХ-нд даалгаж явуулах нь хэрэгт ач холбогдолтой байх тул мөрдөгчийн саналыг хүлээж авах нь зүйтэй байна" гэж дүгнэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-02 202.179.24.36

zarig.mn сайт хаагдаагүй л байна.Хандалт нь ихэссэн бололтой жоохон удаан байна.

Avatar

21212 2023-12-02 202.131.225.242

Заригийн чангалгаагаар Манын сайд дарга нарын зодоон эхэлж байгаа юм болов уу даа. Зариг Нямбаатарын үед наралсан бол Энхбаярын үед нарслах нь дээ хөөрхий кк. Аливаа зүйл хэр хэмжээнээсээ хэтрээд ирэхээд дэмий л байдаг юм л даа. Нүүрсчин ганхуяг ч тэр сэвээчин өнөрцэцэг ч тэр кк

Avatar

Зочин 2023-12-02 103.111.68.3

Өмхий махыг зүгээр байна гэж идсэний хөлсөнд ланд 300 авсан гээ биз дээ. Фесбукээр ярианы бичлэг нь яваад бсан. Хаалтын гэрээ хийж их хэмжээний төлбөр авдаг нь баримтаар ил болсон. Ийм хүнийг шударга сэтгүүлч гэхүү, зүгээр л өөрийнхөө төлөө ард түмнийг хүүхэлдэйгээр ашиглаж байгаа хүн. Хууль үнэн зөвийг нь ялгах байлгүй дээ. Хууль бус үйлдэл хийсэн бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-12-02 103.57.92.142

нэг хөлсний прокурор шууд сайтыг хаах юм уу. Зүгээр дэлхийгээр хятад хойд солонгос шиг орон болсон гээд зарлачихаач

Avatar

Нэргүй 2023-12-02 66.181.176.105

Хаалтын гэрээ хийж, мэдээллийг нуун дарагдуулж ашиг хонжоо олно гэдэг бол энэ нийгэмд байж болшгүй хор уршиг ихтэй зүйл шүү. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, ардчилалд маш хортой зүйл. Намайг тэмцвэл ард түмэн босоод хамгаална гэж тооцоолсон. харинч тийм юм байхгүй. Ард түмэн хаалтын гэрээгээр авсан хөрөнгийг нь хамгаалж өгөх юм уу хаашаа юм. Шуналтай, шартай хүүхэн тэгээд л байж байхаас одоо яахав дээ

Avatar

Зочин 2023-12-02 66.181.180.194

Өнөрөөтэй Өнөрөөгүй хүрдэг мэдээлэл хүрдгээрээ л хүрнэ. Бүдүүлэг боловсролгүй, дарваан авгайн хандыг дарах цаг болсон. Их ч дөвчигнөсөн, хууль шүүхгүй юм шиг их унгас алдсан даа.

Avatar

Нэргүй 2023-12-02 66.181.184.252

Тэгээд нэг ахмад хүсээд сайд Учрал хаачихдаг юм уу. Сайдын шийдвэрийг хармаар байна…шийдвэр нь ирсэн юм уу…

Avatar

Нэргүй 2023-12-02 202.126.90.6

Chaavaas daa, darga nariig magtsan huuramch medee damjuuldag hevlel medeeleltei boloh yum biz dee? Ard tumen yeneg bish shuu, uursdiinhuu nuhiig uhaj baina daa.

Avatar

zochin 2023-12-02 202.21.104.234

ер ньих хүмүүжилгүй танхай хүүхэн байналээ шдээ хүмүүс рүү дайрч байгаа нь цагдаа нар ажилаа мэдэж байгаа байлгүйдээ

Avatar

иргэн 2023-12-02 66.181.190.80

Энийг л Монгол маягийн Ардчилал гээд байгаам шүү дээ,,,,,,,Энэ тэгээд Ардчилал мөн үү,,, эсвэл Дарангуйлал уу,

Avatar

Аялагч 2023-12-02 139.5.216.84

СОНГУУЛЬДАА БЭЛДЭЖ БАЙГАА БИЗ.
ӨНӨРӨӨ ГЭДЭГ ХҮН БАЙХАД ЗАРИГ ГЭДЭГ НЭР ХЭД Ч СОЛИГДОЖ БОЛНО.

Avatar

ЗОЧИН 2023-12-02 139.5.218.57

ZARIG.MN ЗАРИМ АЛДАА ГАРГАСАН БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ МОНГОЛЫН НИЙГЭМ, УЛС ТӨРД БУЙ БОЛООД УДАЖ УЖГАРСАН ХУЛГАЙ, ЛУЙВАР, АВИЛГА, ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙН ТАЛААР МОНГОЛДОО АРАЙ ИЛҮҮ ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ ТУХАЙ БҮР ӨГЧ БАЙСНЫГ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ БОЛ ЗАСГААС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ ХААГААД, АЖИЛТНУУДЫГ НЬ МӨРДӨЖ МӨШГӨӨД ЭХЛЭХЭЭР Л НИЙГЭМ, УЛС ТӨР БОЛОХОО БАЙХ ТАЛРУУГАА ОРЖ БУЙН ИЛРЭЛ БАЙДАГ. ИНГЭХЭЭР Л ЗАХИРАН ТУШААХ ДАРАНГУЙЛЛЫН СИСТЕМ ТОГТОХЫН ЭХ БОЛДОГ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2023-12-02 59.153.113.200

zuv sdaa heregt hereggui tv , site niigmiig suljeeg haah heregtei

Avatar

Нэргүй 2023-12-02 73.134.217.128

umhii communistuud, uhtlee aij bna, msi shvv, bvv songo, zailuul

Avatar

Нэргүй 2023-12-02 178.174.229.45

KOMMUNISTUUD ERGEN IRJ BNAAA.

Avatar

Наран 2023-12-02 202.21.108.33

Арай л дэндээд байсан даа аливаа юманд хэмжээ хязгаар сэтгүүлчийн ёс зүй цензур гэж байдаг гэж боддог гэтэл өөрийнхөө санааг нэр хүнддээ ашиглан муйхарлан зүтгэх нь буруушүү дээ дуугарах болов уу гэсэн зарим зүйлд дуу гардаггүй шүү дээ

Avatar

Нэргүй 2023-12-02 202.21.107.11

Тэр тусмаа МАН өөрлүүгээ зүү шааж бгаа хэрэг . Хорих тусам ярдаг нь хүний орчлон ш дээ маанаг Амарбаясгалааан.

Avatar

Нэргүй 2023-12-02 139.5.216.193

МАНгарууд мандтугай

Avatar

Zochin 2023-12-02 103.212.118.21

Эд нар одоо хэвлэлийн хурал хийх болохоороо л маск зүүдгээ болимоор юм. Ажил хийвэл бүү ай гэж үг байдаг даа. Юундаа нүүрээ нуугаад байдаг юм.

Avatar

Зочин 2023-12-02 202.9.46.37

Арай давраад явчихсан юм аа. Даравгар авгайд даруулга хэрэгтэй. Номонд нь оруул.

Avatar

зочин 2023-12-02 66.181.183.205

Яг нарийндаа Зариг яасан ийснийг мэдэхгүй ч бага насны ламхай нарыг хүчирхийлсэн асуудлыг
Заригийн Өнөрөө нийгэмд хүргэж байсныг л мэдэх юм байна. Энэ бол том гавьяа.

Avatar

зочин 2023-12-02 103.57.93.244

Дарангуйлал мандтугай

Avatar

Нэргүй 2023-12-02 103.212.116.121

зөв зөв жинхэнэ тархи угаагч олон нийтийг самарсан ажил хийж явдаг

Avatar

Нэргүй 2023-12-02 202.126.89.205

Хоёр нүүртэн, биеэ үнэлэгчийг хаасан нь дээр байхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж