70 мянган тонн мах экспортолсны 86 хувийг Хятад руу гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.12.02-нд нийтлэгдсэн

70 мянган тонн мах экспортолсны 86 хувийг Хятад руу гаргажээ

70 мянган тонн мах экспортолсны 86 хувийг Хятад руу гаргажээ

Монгол Улс өнөөдрийн байдлаар 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг экспортолсны 40 хувь нь дулааны аргаар боловсруулсан бол экспортын махны  11 хувь нь үхэр, 36 хувь нь адуу, 20 хувь нь хонь, 33 хувь нь ямааных аж. Мөн экспортод гаргасан махны  86 хувийг БНХАУ, нэг хувийг ОХУ, найман хувийг Иран, хоёр хувийг Хонконг, үлдсэн хувийг бусад улс оронд гаргажээ. Энэ оны хувьд нийт 106.4 мянган толгой бог малыг 7.6 сая ам доллараар экспортолсон юм байна.

Монгол Улсаас БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох бүртгэлтэй 18 аж ахуйн нэгж байснаас тус улсын Гаалийн ерөнхий газар өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсад мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн аж ахуйн нэгжийг шинээр бүртгэж, импортын эрх олгожээ. 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж