Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Архангай, Төв зэрэг таван аймгийн сумдад өчигдөр 19.50 цагийн орчимд туйлын туяа харагдлаа. Туйлын туяаг дэлхийн соронзон орон нарны салхитай харилцан үйлчилснээр үүсдэг гэж үздэг. Нар дэлхий хоёр 150 сая километрийн зайтай байдаг ч нарны салхи нь дэлхий болон бусад гаригуудад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Нарны толбонууд тэсрэх үзэгдэл буюу нарны салхи нь дэлхийн соронзон оронтой тодорхой цаг хугацааны давтамжтайгаар мөргөлдсөнөөр тэнгэрт туйлын гэрэл харагддаг байна. Туйлын туяа нь хэр өндөрт үүсч байгаагаас хамааран өөр өөр өнгөтэй харагддаг. Тухайлбал, газрын гадаргаас 100 орчим километрийн өндөрт ногоон, 200 километрт улаан, ягаан, харин 500 километрээс дээш өндөрт цэнхэр өнгөтэй харагддаг байна.
Г.ХОРОЛ
Бадарч тахар 2023-12-02 66.181.180.252
Нарны салхи гэж байдаггүй юм тэнэг минь ! нарны туяа бүр цаашилбал хоорондоо зайтай фотон гэж хэлээч !
Нэргүй 2023-12-02 124.158.68.88
Сайн мэдэхгуй байж хамаагуй бураад яахав дээ. Нарны салхи гээч нь байдаг юм. Англиар SOLAR WIND. Харин Хорол гуай харин туйлын туяа уусэх механизмыг буруу тайлбарлаж бна.
Зочин 2023-12-02 66.181.161.18
Айхтар зуд болох нь дээ.
Нэргүй 2023-12-02 103.254.123.190
Өөрөө манхы ченж үү? “Зуд болход нохой зоолно…” гэдэг өөрчлөгдөж “Зуд болход ченж зоолно…” гэх болсон байна лээ. Дорнод аймгийн малчин та нөхдийг “Нохойд хоол ч үлдээлгүй ачахд явчих юм” гэж ярьж байсан шүү.