Нүүрсний сонсголоор Ажнай Д.Бат-Эрдэнэ нарыг “шүүнэ”

Хуучирсан мэдээ: 2023.12.02-нд нийтлэгдсэн

Нүүрсний сонсголоор Ажнай Д.Бат-Эрдэнэ нарыг “шүүнэ”

Нүүрсний сонсголоор Ажнай Д.Бат-Эрдэнэ нарыг “шүүнэ”

Эрх баригчид нүүрсний хулгайгаа хэлэлцэхээс нэлээд халгаж хойшлуулсны эцэст ард түмний шахалтаар бие халаалт болгон Ажнай Д.Бат-Эрдэнийн эзэмшдэг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлыг нүүрсний сонсголоор хэлэлцэх гэж байна. Энэхүү сонсгол ирэх Даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 4-нд эхэлж, 8-н хүртэл дөрөв хоног үргэлжлэх юм.

УИХ-аас байгуулагдсан нүүрсний асуудлыг судлах хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр эл сонсголоор "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг сонсоно гэдгээ мэдэгдсэн. Нийт 62 хүнийг гэрчээр дуудсаны олонх нь Ардчилсан намын угшилтай улстөрчид багтаад буй.

Засгийн газар орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан ч удалгүй буцаан татсан. Учир нь, “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшил газар руу хилийн зурвас хэтэрч олборлолт хийсэн гэдэг маргаан нь хуулийн байгууллагаар шалгагдаж,  төлбөр барагдуулах ажил дуусах шатандаа орсон байсан тул Засгийн газраас томилогдсон БЭТ-д хийх ажил байгаагүй гэж хэлж болно.

Нөгөө талдаа орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь маш их хэмжээгээр ашиг олсноо нуун дарагдуулсан байж болзошгүй гэдэг хардлагаар ажилласан ч амжилт олоогүй юм. Шалгалт хийхэд “Тавантолгой” ХК нь олсон ашгийнхаа 98 хувийг тэр чигт нь хувьцаа эзэмшигчдэд  ногдол ашиг хэлбэрээр тарааж ирсэн нь техник технологидоо шинэчлэл хийх боломжгүй болгосон байдаг. Тиймээс БЭТ техник технологидоо шинэчлэл хийж, ажилчдынхаа цалинг өсгөхөд анхаарах шаардлагатай гэдэг дүгнэлт гаргаснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, улмаар Засгийн газар БЭТ-өө “Тавантолгой” ХК-иас өнгөрсөн зургадугаар сард татан авч буйгаа мэдэгдэж байв.

Ажнай Д.Бат-Эрдэнийн хувьд 2020 онд Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон ч өнгөрсөн гуравдугаар сард УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж