Харри Поттерын анхны хэвлэлийг 76 мянган доллараар зарна

Харри Поттерын анхны хэвлэлийг 76 мянган доллараар зарна

Харри Поттерын анхны хэвлэлийг 76 мянган доллараар зарна

Харри Поттерын анхны хэвлэлийг "Highland" номын дэлгүүр 76 мянган ам.доллараар дуудлагаар худалдах гэж байна. Ж.К.Роулингийн "Харри Поттер ба Философийн чулуу" номын анхны цаасан хуулбар 1997 онд хэвлэгдсэн. Тухайн үед ном 200 ширхэг хэвлэгдэж байжээ.

Эдинбургийн ойролцоо амьдардаг нэгэн шотланд эмэгтэй 1990-ээд оны сүүлээр уг номыг олж авсан байна.

Хуулбарыг арванхоёрдугаар сарын 11-нд дуудлага худалдаанд оруулна. Энэ үеэр номын үнэ ойролцоогоор 76 мянган ам.доллар хүрнэ гэж найдаж байна. Дэлгүүрийн менежер эмэгтэй уг номыг худалдан авснаасаа хойш гэртээ шатны доорх шүүгээнд хадгалж байсан. Сонирхуулахад, зохиолын эхний бүлэгт Харри Поттер байшингийнхаа шатны доорх шүүгээнд унтдагаар гардаг.

Харри Поттерын номууд дэлхий даяар 600 сая гаруй хувь борлогдсоноор бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай номуудын нэг болсон юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж