Гишүүд “бойкот” хийснээр Түгжрэлтэй тэмцэх хууль хойшлов

Гишүүд “бойкот” хийснээр Түгжрэлтэй тэмцэх хууль хойшлов

Гишүүд “бойкот” хийснээр Түгжрэлтэй тэмцэх хууль хойшлов

Бухын сүүлэн дээр хутга гэгч нь болж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2023.11.01/ Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс хойшилсон юм.

Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар өмнөх өдөр нь “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа тул түүнээс урьтаж, Түгжрэлтэй тэмцэх хуулийг батлах шаардлагатай байна. Гишүүд маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаандаа идэвхтэй оролцох ёстой” гэдэг анхааруулгыг өгсөн. Гэвч гишүүдийн ирц хангалтгүй байсан нь зориудаар шантааж үзүүлэв үү гэж харахад хүргэж буй.

Уг нь чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 45 гишүүн ирж, бүртгүүлсэн ч Түгжрэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх болоход 26 гишүүн сууж байсан нь УИХ-ын дарга Г.Занданшатар бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд хандан “16 гишүүнийг дууд” гэдэг үүрэг даалгавар өгөхөөс аргагүйд хүргэсэн. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар сайд Б.Дэлгэрсайханд хандан “Гишүүдийг олоод ир” гэсэн ч талаар болсон юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН-ын бүлгээс 18 гишүүн алга. Нийслэл Улаанбаатар хоттой холбоотой хуулийн төслийг хэлэлцэх гэж байхад сонгогдсон гишүүд нь сууж байх ёстой атал алга” гэж шүүмжилсэн нь бас л бодох асуудал байв.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлд албадлагын чанартай зохицуулалтууд олон туссаны зэрэгцээ татварууд өсөхөөр байгаа нь Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдэд ирэх сонгуульд халтай тусч мэдэхээр буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Z 2023-12-02 202.9.46.72

Бүх гэр хороололын газрыг хуучин орон сууцуудыг бүгдиин хүчээр буулга муусайн ул шал чацагаууд яаж ч чадахгүй гэсэн үгүү

Avatar

Зочин 2023-12-02 103.212.117.155

Хурлаасах зугатсан, утаанд дуртай 18 гишүүнийхээ нэрийг бичдээ..

Avatar

Бухын сүүлэн дээр хутга 2023-12-02 66.181.181.159

Бух тийм олон биш дээ, харин үхрийн сүүлэн дээр хутга гэдэгсэн

Avatar

Нэргүй 2023-12-02 59.153.114.210

SEXSDI80955877

Avatar

Оршин суугч 2023-12-02 66.181.177.206

hotiin gishuudiig 2024 oni songuulid …???

Avatar

Зочин 2023-12-02 66.181.160.59

Түгжрэл дотроо тэнэг царайлаад сууж байхдаа таарсан малнууд

Avatar

Нэргүй 2023-12-02 71.198.176.103

ЭДЭНД НЭГЭН БИЕИЙН ЖАРГАЛ БАЙВАЛ ОЛНЫ ХЭРЭГ Ч ХАМААГҮЙЛ ДЭЭ. Ардын Элч Киноноос

Avatar

зочин 2023-12-02 202.126.90.18

Ардчилагч гэх нөхөд энэ мэтийг өөрийн явцуу эрх ашигтаа хортой ашиглана, Эх оронч дүр эсгэн бусдыг хуурна.Үнэнийг гуйвуулж байгаад л жүжиглэнэ. Уг нь сайд нар давхар дээлтэй, гишүүд олон үүрэгтэй, өвөл хүйтэрч, олон асуудал өрнөж,засгийн газрын болон гишүүдийн ажил их байгаа ч аль болохоор хуралдаа бүрэн орилц. Сөрөг хүчнийхэн та нарыг архи ууж, зугаа цэнгэл хөөцөлдөөд л явж байна гэж гүтгэнэ. Нэр төрийг бузарлахыг л оролдоно. Худал хэлж иргэдийн сэтгэл санааг өөртөө татахыг хичээнэ.

Avatar

Нэргүй 2023-12-02 101.113.205.28

Хуралд суудаггүй гишүүдийг эргүүлэн татдаг хуультай бол нааг гөлөгнүүд чинь дургүй байсан ч хуралдаа сууж л таараа. Давраагаад байх юм.жавхлан гэж н**ш үхэр тэрэг хөлөглөөд уйлж дуулж яваад гишүүн болоод хуралд нь огт суугаагүй байдаг

Avatar

Зочин 2023-12-02 76.220.74.140

Хууль баталж цагаа барах биш хийх хэрэгтэй байна. Хууль нь ч хэрэгждэг биш. Энэ байдлаараа бид ч сөөм ч урагшлахгүй юм байна доо

Avatar

Нэргүй 2023-12-02 139.5.216.139

өөдгүй амиа бодсон новшнуудын нэг ч хүн битгий сонго

Avatar

Нэргүй 2023-12-02 139.5.216.139

үхэж байсан хүүрнүүдээ 1700 000 хүний эрүүл мэнд чухал бишүү хүүхдүүд ханиад хатгаанаас салахаа байлаа агаарын бохирдол дээд цэгтээ тулчихаад байна үхсэн хатсаны хувийн өмч вэ бульдозордоод барилгажуулаачээ звхүчээр байр өгөөд яндангуудыг хэмхэлж бул

Avatar

Хийрхэл 2023-12-02 139.5.216.151

2016 оны 10 сард бүх шатны сонгуульд ялж эрх мэдэл авчихаад яагаад дээрх хуулийн төслөө оруулж ирээгүй юм вэ?? 6 сарын дараа эрх мэдэл шилжих сонгууль болох гэж байхад жүжиглэх хэрэггүй
2016 онд утаа түжрэл байж байсан. МАН УБ хотод 2024 онд 100% ялагдах ойлгомжтой шүү дээ

Avatar

Нэргүй 2023-12-02 202.55.188.33

юуг ч өөрчлөх хэрэггүй өөдөө гарах хэрэггүй хорт утаатай нүхэн дотроо үр удмаараа дуус гэж хэлж байгаатай ялгаа алга

Avatar

Нэргүй 2023-12-02 202.55.188.33

хаяагаа манасан балиар хогнууд монгол улсын ард түмний эрүүл мэнд ,амьдрал сайжрах нь эд нарт хамаагүй л дээ муу бирдүүд

Avatar

Нэргүй 2023-12-02 202.21.108.6

Газараа өгөхгүй гэвэл бульдозороор түрнэ гээд бгаа даа

Avatar

Zochin 2023-12-02 103.212.118.21

Зөвш дээ. Баахан татвар нэмж ард түмнээ шулах хууль өргөн барьж байгаа юм чинь Нямбаатар.

Avatar

Нэргүй 2023-12-02 103.57.93.246

Гишүүд жлаа хийхгүй байна. Угаасаа ч хийдэггүй учраас бид утаа түгжрэлээс гарахгүй л юм бна

Avatar

Иргэн 2023-12-02 66.181.176.129

Хэлэх ч үг алга. Ямар арчаагүй, ямар өөдгүй хүмүүс байдаг юм бэ?

Avatar

Нэргүй 2023-12-02 59.153.114.210

S AWI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж