Хонконгийн “South China Morning Post” сонины сэтгүүлч Хятадад ажлаар айлчилсныхаа дараа сураггүй болжээ. Хятадын эрх баригчид түүнийг баривчилсан байж магадгүй гэж үзэж байна.
Минни Чан Шяншань нь батлан хамгаалах, дипломат чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч. Чан 2005 оноос хойш “South China Morning Post"-д ажиллаж байна. Тэрбээр форумд оролцохоор Бээжинд очсон боловч гурван өдрийн аюулгүй байдлын бага хурал дууссаны дараа холбогдох боломжгүй болжээ.
Тэр хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 1-нд Газын зурвас дахь Хятадын оролцооны талаар нийтлэл бичсэн байна. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 2-нд "WhatsApp" хаягтаа онлайн харагджээ.
Чаныг таньдаг Хятадын цэргийн шинжээч Андрей Пинков хэлэхдээ түүнийг "Facebook" хуудсандаа үргэлж эелдэг, нээлттэй байдаг гэжээ. Мөн түүний мессежүүдэд хариу өгдөг байсан ч арваннэгдүгээр сард хариу өгөхөө больсон гэсэн байна.
Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос мэдээлснээр Хятад улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дор хаяж 43 сэтгүүлчийг хорисон байна. Хятадын цагдаа нар сэжигтнийг албан ёсоор баривчлахаас өмнө 37 хүртэл хоног баривчлах эрхтэй байдаг.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ