УИХ-аар Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Үдийн хоол хөтөлбөрт 1-12 дугаар ангийн сурагчдыг тэгш хамруулах, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулахад төрөөс тавих шаардлага нөхцөлийг уян хатан болгох. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажил үйлчилгээг үзүүлэхэд тухайн асуудлаар мэргэшсэн төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах боломжийг бий болгох зэрэг зохицуулалт тусгах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн байна.
УИХ-аар тогтоолын төслийг хэлэлцэх шатанд дээрх санал дэмжлэг хүлээн, батлагдвал “Үдийн хоол” хөтөлбөрт 1-12 дугаар ангийн сурагчид бүгд хамрагдах юм.
Одоогоор энэхүү “Үдийн хоол” хөтөлбөрт 1-5 дугаар ангийн сурагчдад хамруулдаг. УИХ-ын гишүүдийн зүгээс “6-12 дугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах шаардлагатай гэдэг асуудлыг хөндөж ирсэн ч санхүүжилтгүйгээс зөвхөн бага ангийн сурагчдыг хамруулж ирсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ