Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотойгоор Австрали хуулиа чангатгана

Хуучирсан мэдээ: 2023.12.02-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотойгоор Австрали хуулиа чангатгана

Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотойгоор Австрали хуулиа чангатгана

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээд 286,5 мянган ам.доллар авсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, цагдаагийн ажилтан Сирул Азхар Умар нь Австрали улсад хоригдож байхдаа нэрээ нууцалсан хүнээс 1 сая ринггит буюу ойролцоогоор 286500 ам.доллар авсан гэж ярьжээ. Тэрбээр уг мөнгийг хэргийн талаар ярихгүй гэсэн нөхцөлтэйгөөр авсан.

Прокуророос дахин давж заалдах шүүхийн үйл явцын үеэр Сирул нь Австрали руу зугтсан бөгөөд Холбооны шүүхээс түүнийг хэрэгт яллаж, цаазын ялыг хэвээр үлдээсэн. Сирулыг Австралийн цагаачлалын алба 2015 оны нэгдүгээр сард саатуулсан боловч цаазын ял сонссон сэжигтнийг эх оронд нь буцаахгүй байх бодлогын улмаас  хууль бус цагаачдыг хорих төв хорьж байв. Гэвч Австралийн Дээд шүүх түүнийг тодорхойгүй хугацаагаар хорих шийдвэрийг хүчингүй болгосноор арваннэгдүгээр сарын 8-нд суллагдсан.

Тэгвэл хүн амины хэрэгтэй хоригдлыг ийнхүү сулласантай холбоотойгоор Австрали улс хуулиа чангатгахаар яаравчилж буйг "Straits times" хуудас мэдээлжээ.

Сирул өөрийгөө улс төрийн тоглоомны утсан хүүхэлдэй болсон гэсэн байна. "Олон жилийн турш манай улсын иргэд Ш.Алтантуяаг хөнөөх захиалга хэн өгснийг мэдэхийг хүлээж байна. Гэхдээ би үүнийг илчилж чадахгүй" гэж Сирул ярьсан байна.

Эргэн сануулахад, Ш.Алтантуяаг 2006 оны аравдугаар сард Малайзын Шах Алам ойд буудан хөнөөгөөд, биеийг нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн. Уг хэрэгт Малайзын ерөнхий сайд Нажиб Разакийн бие хамгаалагч асан, хоёр цагдаагийн ажилтныг буруутган баривчилсан нь Сирул болон Азила Хадри нар юм. Тэднийг 2009 онд хүн амины хэрэгт ялласан боловч Давж заалдах шатны шүүх 2013 онд суллах шийдвэр гаргасан.

Түүнчлэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт улс төр судлаач Абдул Разак Багиндаг мөн ялласан боловч шүүхээс нотлох баримтгүй гэж үзэн 2008 оны аравдугаар сарын 31-нд сулласан байдаг.

ЭХ СУРВАЛЖ: THE STRAITS TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж