Ши Жиньпинийг Малайзад урив

Ши Жиньпинийг Малайзад урив

Ши Жиньпинийг Малайзад урив

Малайз улс Хятадын дарга Ши Жиньпинийг айлчлахыг урьсан гэж Бээжин дэх Элчин сайд Норман Мухамад мэдэгдэв. Зүүн өмнөд Азийн тус орон эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд хятад жуулчдын тоог нэг жилд таван сая хүргэхээр зорьж буй. Энэ хүрээнд хятад жуулчдыг Малайзад 30 хоногийн хугацаатай визгүй зорчуулна гэж саяхан зарласан.

“Хятадаас илүү их хөрөнгө оруулалт татахыг хичээж буй учир энэхүү визгүй зорчих хөдөлгөөн нь хөрөнгө оруулагчдыг Малайзад ирэхэд тус болно” гэж Элчин сайд Норман Мухамад хэлжээ.

Засгийн газрын мэдээллээс харахад, Малайз улс энэ оны эхний зургаан сард 500 мянга орчим хятад жуулчин хүлээж авчээ. Тайланд улс мөн хятад жуулчдыг олноор хүлээж авах бодлого баримталж буй. Тус улс энэ онд 3.4-3.5 сая жуулчин хүлээж авахаар төлөвлөжээ.

Дашрамд дурдахад, Хятад, Малайз улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохионо.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-12-02 203.91.115.253

Малайз бол хүнийг алаад дэлбэлдэг, хэрэгт холбогдсон этгээдүүд, улс төрчид нь ялгүй мултардаг, их мөнгө өгөөд зугааталгадаг, Австралитай нийлээд сул тавьдаг улс шүү

Avatar

Нэргүй 2023-12-02 202.9.40.38

Манай улс жилд дор хаяж 500-800 мянган хятад жуулчин авах хэрэгтэй. 30 хоног визгүй зорчдог болго. Гэтэл хятад улстай хиллэдэггүй малайз 5 сая хятад жуулчин авна гэж байна. Өвөрмонголд жилдээ 10 гаруй сая хятад хүн өмнө зүгээс ирж байгаль зан заншилтай нь танилцдаг гэсэн. Түүний 10 хувийг нааш нь зорчуулвал нилээд мөнгө олно доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж