Өндөгтэй будаа: Хятадын эмзэг сэдэв

Өндөгтэй будаа: Хятадын эмзэг сэдэв

Өндөгтэй будаа: Хятадын эмзэг сэдэв

Хятадад жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүл үеэр өндөгтэй будаа эмзэг сэдэв болдог. Энэ жил л гэхэд алдарт тогооч Ван Ган өндөгтэй будаа хийх заавар бичлэг цахим сүлжээндээ нийтлээд асуудалд оров.

Ван Ган “YouTube”-д хоёр сая, “Weibo”-д 3.3 сая дагагчтай. Тэрбээр өнгөрсөн Даваа гаригт өндөгтэй будааны бичлэгээ оруулжээ. Гэвч уг бичлэг тухайн өдөртөө маш их эсэргүүцэлтэй тулгарсан тул Ван Ган уучлалт гуйжээ. Түүгээр ч зогсохгүй бичлэгээ цахим сүлжээнээсээ устгасан байна. “Би дахин хэзээ ч өндөгтэй будаа хийхгүй. Энэ бичлэг маш их төвөг чирэгдэл үүсгэж, хүн бүрийг таагүй нөхцөл байдалд орууллаа” гэж Ван уучлал гуйв.

Тэгвэл өндөгтэй будаа яагаад арваннэгдүгээр сарын эмзэг сэдэв болдог вэ?

Энэ нь Мао Зедуны хүү Мао Анины үхэлтэй холбоотой. Мао Анин 1950 оны арваннэгдүгээр сарын 25-нд Солонгосын зүүн хойд хэсэгт нас баржээ. Юу болсныг эргэн санавал, тэр өдөр Мао Анин оройтож сэрээд өглөөний цайгаа уугаагүй. Тиймээс хуарангийн хангамжаас өндөгнүүд хулгайлаад, гэгээн цагаан өдрөөр өөртөө зориулан өндөгтэй будаа хийжээ. Энэ нь армийн тухайн цагийн дүрмийг зөрчсөн үйлдэл байв. Хоол хийх үед гарсан галын утаа дөл нь Маогийн байршлыг АНУ-ын цэргүүдэд илрүүлж өгснөөр халдлагад өртөж нас барсан гэдэг.

Энэ түүхийн үнэн худлыг хэзээ ч баталгаажуулаагүй. Гэвч энэ түүх Хятадын Коммунист намыг шүүмжлэгчдийн аманд багтааж, одоог хүртэл эмзэг сэдэв хэвээр байна.

Зарим хүн арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг Маогийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Харин Маогийн дэглэмийг шүүмжлэгсэд энэ өдөр өндөгтэй будааны зураг цахим сүлжээнд нийтэлж, уг хоолыг зооглодог аж. Тиймээс энэ өдөр өндөгтэй будааны талаар дурдах нь эсэргүүцлийн нэг хэлбэр гэж үздэг. Өндөгтэй будаатай холбоотойгоор шийтгэл амссан өөр хүмүүс ч бас бий.

Ван Ганы хувьд өмнө нь хоёр ч удаа ийм асуудал гаргаж байсан. Нэгэн блоггер энэ талаар бичихдээ “Ван Ган бол энгийн нэг тогооч биш. Тэр интернет орчинд меме зургаараа алдартай” гэжээ. Харин өөр нэг цэргийн блоггер “Бүтэн жилийн турш өндөгтэй будаа хийх цаг өчнөөн байхад яг Анины нас барсан өдрийг дайруулан хийх гэж зүтгэж л байдаг” гэж Ван Ганыг шүүмжилсэн байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-02 174.196.131.173

Өлсөөд байна өндөгтэй будаа иднээ хө 😃

Avatar

Бадарч тахар 2023-12-02 66.181.180.252

Энэ бол Мао гаар оролдоод цаашдаа винни пух Си г оролдож хатгаж байгаа сэдэв юм ! бага дээр нь дарж буудаж а**х хэрэгтэй !

Avatar

Зочин 2023-12-02 59.153.112.208

Ходоодоороо байлддаг улс хоолгүй бол хэцүү л дээ, аль дээрээс л нүүдэлчид хятадуудтай дайтахдаа хүнсний хангамжийг таслах гэж зүтгээд байдаг байсан нь учиртай

Avatar

Хүрэлсүх 2023-12-02 66.181.180.154

дээр үед бол гал тогоог нь эзэлчихэд л сэтгэлээр унаад буугаад өгчихдөг байсан гэсээн өвгөн партизаны яриа шүү

Avatar

Нэргүй 2023-12-02 59.153.114.69

Тухайн өдөр Америкийн нисдэг тэрэг тосгоны талбайд бөөгнөрсөн цэргүүдийг хараад ганц ээлжээр шүршээд өнгөрсөн.. Хохирол нээх их биш 2-хан хүн оногдоод үхсэн. Тэр 2-ын нэг нь мань Маогийн хүү нь ..

Avatar

Нэргүй 2023-12-02 66.181.178.96

Ter ued helicopter army d oroogu baisan ue lde.

Avatar

Нэргүй 2023-12-02 202.9.46.208

Энэ хятадууд хоолноос л болж үхнэ дээ хөөрхий. Үхэж байгаа гамингууд эцсийн мантуугаа амандаа чихдэг бол монгол цэрэг дэр авч үхдэг

Avatar

Нэргүй 2023-12-02 202.44.194.182

Сүржигнэх юмаа олох юмаа?? Яршиг л байна шдээ!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж