"Штабын дарга нь хэрэг хийсэн хүнтэй нь ярь гээд халгаахгүй байна"

"Штабын дарга нь хэрэг хийсэн хүнтэй нь ярь гээд халгаахгүй байна"

“News” агентлаг энэ долоо хоногийн онцлох зочдын ярилцлагаа тоймлон хүргэж байна.


Хүн төрөлхтний ойрын ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр болох ураны хор хөнөөл, үр ашгийн талаар МУИС, Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм, шинжилгээний ахлах ажилтан, доктор, профессор Н.Норовтой ярилцлаа.


-Ураны талаар иргэдийн дунд олон янзын мэдээлэл, мэдлэг байна. Уран ямар онцлогтой байгалийн баялаг вэ?

-Уран бол Менделеевийн үелэх системд байдаг химийн элемэнтүүдийн нэг юм. Түүний онцлог нь байгалийн цацраг идэвхтэй. Уран байгаль дээр алтнаас 500 дахин их, мөнгөнөөс 20 дахин их тархацтай байна. Нэг ёсондоо урангүй зүйл гэж байхгүй. Та бидний биед ч тодорхой хэмжээгээр агуулагдаж байгаа.

-Тархацын хувьд ийм өндөр байхад уран олборлох яриа гарах бүрд иргэд яагаад айдас, болгоомжлолд автаад байна вэ?

-Ураныг хэрэглээд, олборлоод эхэлбэл л хүн төрөлхтөн тэр дундаа тухайн олборлож байгаа бүс нутагт гай гамшиг болох мэтээр ярьсаар олон жил болж байна. Түүнчлэн уран олборлоод шууд цөмийн зэсвэг бүтээж, хүн төрөлхтний эсрэг ашиглах мэт ойлголт одоо ч байгаа нь нэг талаар харамсалтай. Тухайлбал, 1945 онд АНУ Япон улс руу хоёр удаа атомын бөмбөг хаяснаас ийм айдастай болсон. Байгалийн уран байгалийн цацраг идэвхтэй. Түүний цацраг идэвхийн задралаар бичгийн цаасыг нэвтэлж чадахгүй альфа бөөм л гарна. Байгалийн ураны 99.3 хувийг U-238 изотоп, харин 0.7 хувийг нь U-235 изотоп эзэлдэг. Байгалийн ураны 0.7 хувийг эзлэх цөмийн хуваагдах урвал явуулах чадвартай U-235 изотопыг л баяжуулж цөмийн зэвсгийн түүхий эд буюу цөмийн цахилгаан станцын цөмийн түлш бэлтгэнэ.

Тийм учраас байгалийн уран шууд аюул учруулах цөмийн зэсвэг болох боломжгүй. U-235 изотопыг 100 хувь хүртэл баяжуулж байж л тийм боломж бүрдэнэ. Энэ изотопыг баяжуулах үйлдвэр цөмийн зэвсэгтэй таван улсад л байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2688768/ линк рүү дарж уншаарай.


Д.Эрдэнээ: Хүүд минь энгийн хувцас өмсгөж, дүүгээ үзүүлж байна гэж хэлсэн

Зэвсэгт хүчний 120 дугаар ангид цэргийн алба хаахаар өнгөрсөн аравдугаар сард татагдсан хүү нь зодуулснаас чихнийх нь хэнгэрэг нь цоорч, сонсголоо алдсан талаар ээж Д.Эрдэнээтэй нь ярилцлаа.


-Таны хүүг  зодож, чихнийх нь хэнгэрэгийг хагалчихаад ар гэрт нь огт мэдэгдээгүй гэсэн. Та холбогдох дарга нараас нь асууж үзсэн үү. Энгийн хувцас өмсгөөд эмнэлэгт үзүүлсэн гэдэг өөрөө нуун дарагдуулсан гэж үг биз дээ?

-Тэгсэн. Миний хүүг шууд Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж, хэвтүүлэлгүй, хувийн эмнэлгээр үзүүлээд явж байгаагаа биднээс нуусан. Тэгэхдээ энгийн хувцас өмсгөж, “Дүүгээ үзүүлэх гэсэн юм” гэж дагуулж явсан байна лээ. Ар гэрийнхэн нь гомдол гаргаснаар цэргийн ангийн ахлагч, эмчтэй нь Цэргийн төв эмнэлэгт ирж хэвтүүлсэн.

Дараа дараагийн асуудлыг надтай ярих байлгүй дээ гэж горьдож сууна. Тэгсэн эмнэлэгт хүргэж өгсөн ахлагчийн утас нь одоо холбогдохоо байсан.

Сүүүлд хоёр, гурав залгаад утсаа аваагүй. Харин штабын даргатай нь холбогдоход “Хэрэг хийсэн эзэнтэй нь ярь” гээд огт авч хэлэлцэхгүй байсан.

-Хүүг нь ямар шалтгаанаар, хэн зодсон юм бэ?

-Би хүүгээ эрүүл саруул эр цэрэг болоосой гэж цэрэгт явуулсан болохоос эрэмдэг зэрэмдэг хүн болоорой гэж цэрэгт явуулаагүй. Миний хүүг цэргийн ангийн ахлагч нь бие засах газар удсан гэдэг шалтгаанаар зодсон гэсэн. Хүү минь эсэргүүцэж, зодоон цохион хийгээгүй гэсэн.

Хүний чихний хэнгэрэг хагалчихаад "Хоёрхон алгадсан" гэдэг тайлбарыг хэлж байна лээ.

Хэрвээ тангаргийн баяр нь болоогүй байсан бол хүү минь эрүүл мэндээрээ дахин яаж хохирохыг хэлж мэдэхгүй байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2688949/ линк рүү дарж уншаарай.


"Богино хугацаанд их жин хасах бодлоо өөрчлөх хэрэгтэй"

Уламжлалт анагаах ухааны их эмч, хоол засалч, анагаах ухааны магистр Ц.Ариунболдтой ярилцлаа.


-Шинэ жилийн баяр ойртохын хэрээр охид бүсгүйчүүд  таалагдсан даашинзандаа багтахын тулд богино хугацаанд их жин хаяхыг хүсдэг. Харамсалтай нь, энэ нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг болохыг эмч нар зөвлөдөг. Богино хугацаанд их жин хаях нь эрүүл мэндэд яаж нөлөөлдөг болохыг та тайлбарлаж өгөөч?

-Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор охид, бүсгүйчүүд богино хугацаанд их жин хаях сонирхолтой байдаг. Жишээлбэл, тав хоногт долоон килограмм жин хаялаа, сарын дотор 10 кг хаялаа гэж бичих нь харагддаг. Ингэхийн тулд батлагдаагүй янз бүрийн тураах бүтээгдэхүүн хэрэглэж, хоолны дэглэм барьдаг. Энэ маш буруу. Эрүүл мэндэд сөрөг үр дагавартай.

Эмч нар богино хугацаанд их хэмжээний жин хасах нь эрүүл мэндэд сайн биш гэдгийг маш их зөвлөж, хэлж байгаа. Гэхдээ ийм хүсэл, сонирхолтой хүмүүс байсаар байна.

Нөгөө талдаа хувь хүний сэтгэл зүйтэй холбоотой. Шинэ жил гэдэг тухайн жилээ дүгнэж байгаа баяр. Тухайн жилийн 11 сар нь буруу хооллож, хөдөлгөөн хийхгүй байж байгаад сүүлчийн нэг сард богино хугацаанд турж, туранхай зургаа олон нийтийн сүлжээнд тавих хүсэлтэй байдаг. Тэр жилдээ туранхай гоолиг бие галбиртай байсан юм шиг өөрийгөө болон бусдыг хуурах оролдлогыг хийдэг. Энэ сэтгэл зүйгээ өөрчлөх хэрэгтэй.

-Янз бүрийн тураах эм, бэлдмэл, хоолны дэглэм барих нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-Анагаах ухаанд нэг сард 3-4 кг хасч байвал эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, жин хасалт гэж үздэг. Уламжлалт анагаах ухаанд богино хугацаанд их жин хасахаар цус, тамирын хомсдол үүсдэг. Цус, тамир нь хүний дархлааны гол суурь. Ингэснээр хүний үс, хумс их хэврэг болно. Арьс суларч унжина.

Тархинд тэжээлийн дутагдал үүсч, дархлаа суларна. Харахад нэг их сайхан туранхай эмэгтэй.

Тэрнээс болж халдварт өвчинд өртөмхий болдог. Үүнээс шалтгаалан энд тэнд чих, хамар, аманд үрэвсэл гарна. Эмчилгээ хийлгэсэн ч эдгэрэхгүй удна. Сарын тэмдэгийн мөчлөг алдагдаж, хэмжээ нь багасч, өвдөлттэй ирнэ. Ажлын бүтээмж муутай болж, нойргүйдэлд хүргэнэ. Бүр цаашилбал, сэтгэл санаа тогтворгүй болж, сэтгэл түгших, айх зэрэг сэтгэцийн өөрчлөлтүүд гарах гэх мэт сөрөг нөлөөтэй.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2688529/ линк рүү дарж уншаарай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-02 69.243.11.95

tsergiin bisdaanuud ar geree tejeej chadahgui, shuls shig jaahan tsalintaidaa buhimdaj ailiin huuhed zodoj alaad bdg bh, hogiin muusain shaarnuud

Avatar

36 сар 2023-12-02 66.181.187.245

жанжин штабын дарга юу ч мэдэхийг хүсэхгүй гэж хэлсэн юмуу. цалин авч байгаа биз дээ

Avatar

Зочин 2023-12-02 66.181.182.250

Хүүг гүнээ харамсаж байна. Харин зарим этгээдүүд далимдуулж улстөр хийж хүүхдийн ясыг
өндөлзүүлж байгаад харамсаж байна. Хагацал үзсэн эцэг эхийн нь элгийг эмтлээд байхиймаэ

Avatar

Хүрэлсүх 2023-12-02 66.181.180.154

тэр хүн зодож алаад байгаа цэргийн жа нэртэй хулгайчуудтай хувийн тооцоо бод хууль шүүх гээд хэрэггүй, казармаасаа гарч л таараа, харанхуй газар шөнөөр, гэрийнх нь үүдэнд отож болно. рецедивүүд хөлслөж болно хүний үрийг яаж алсан яг тэгж дуусгах хэрэгтэй. Үхэнгүүт нь хуулийнханд авлига өгөөд л амиа хоролсон болго

Avatar

батлан хамгаалахгүй 2023-12-02 66.181.187.245

хувиараа тооцоо хий. иргэд хоорондоо алалц гэнүү. цэргийг цэргээс хамгаалахгүй

Avatar

Нэргүй 2023-12-02 59.153.114.210

AX NARN SEKSYG80955877

Avatar

Нэргүй 2023-12-02 59.153.114.210

SEKSDN80955877

Avatar

Нэргүй 2023-12-02 59.153.112.175

Хуцаарай! Үхсэний чинь уран ! Хүн болгон эрдэмтэн болижээ! Юугаа ч мэдэхгүй мал шиг улсуудаар удирдуулдаг малнууд байж. Уран бол амар хэрэг биш шүү

Avatar

Нэргүй 2023-12-02 202.9.40.38

Манай улс уранаа гадаадад гаргахаас гадна яаралтай дунд оврын атомын цахилгаан станцтай болох хэрэгтэй. тэгэж байж бид эрчим хүчний хомсдол, Оросын хараат байдлаас гарна. Мөн тэгэж байж бид утаанаасаа сална. Хэзээ нэгэн цагт хийх нь гарцаагүй. Тийм болохоор аль болох хурдан барих хэрэгтэй.Аралын Япон улс 39 тооны атомын цахилгаан станцтай бол жижигхэн өмнөд солонгос 25 ширхэг станцтай байна. Өвөл болдог дэлхийн бүх улс л атомын цахилгаан станц байгуулж цахилгаан дулаанаа шийдэж байна.

Avatar

Нэргүй 2023-12-02 202.21.108.20

зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж