Сонгууль угтан Тайванийн улстөрчдийг Хятадад хямдаар аялуулжээ

Сонгууль угтан Тайванийн улстөрчдийг Хятадад хямдаар аялуулжээ

Сонгууль угтан Тайванийн улстөрчдийг Хятадад хямдаар аялуулжээ

Тайванийн даргын сонгууль ирэх оны нэгдүгээр сарын 13-нд болно. Тэгвэл уг сонгуулийг угтан Тайванийн олон зуун улстөрчийг Хятадад хямд үнээр аялуулах кампанит ажлыг Бээжин ивээн тэтгэж байна. Энэ нь сонгуульд хөндлөнгөөс оролцох гэсэн кампанит ажил гэж Тайванийн албаныхан бухимджээ. Тайванийн сонгуулийг Хятад улс "энх тайван ба дайны аль нэгийг сонгох сонгууль" гэж тодорхойлж буй.

Сонгуулийн кампанит ажлын хүрээнд Хятад зэрэг гадны улсаас мөнгө санхүү авахыг Тайванийн хуулиар хориглосон. Тэгвэл энэ долоо хоногт Тайванийн прокурорууд хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй 22 хүнийг шалгаж эхэлжээ.

Түүнчлэн сүүлийн саруудад Тайваниас Хятадад хийсэн 400 гаруй айлчлалын дийлэнх нь дүүргийн дарга, тосгоны дарга зэрэг анхан шатны улстөрчид байсныг Аюулгүй байдлын агентлагууд илрүүлсэн байна. Есдүгээр сард л гэхэд Хятадын ивээн тэтгэсэн Шанхайн аялалд Тайпэй хотын 20 гаруй дүүргийн дарга гэр бүлийн хамт оролцжээ. Хямдралтай аялалд явж буй хүмүүс онгоцны тийзээ өөрөө төлөх ч бусад зардлыг Хятадын тал даасан.

Энэ талаар Тайванийн Хятад хариуцсан бодлогын дээд байгууллагын сайд Чиу Тай-сан хэлэхдээ "Улстөрчдийг үнэгүй аялуулах зэргээр Хятад улс Тайванийн сонгуульд нөлөөлөхийг оролдож байгаа нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, Хятадын Коммунист намд сайшаалтай ханддаг улстөрчид сонгогдох ёстой" гэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-01 46.135.28.2

монголын өлөн дарга тагнуулууд урвагчнууд бас адилхан хятадад ирж наймаа хийдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж